Security transformation forum 2018

Өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан Security Transformation форум нь Шинэ үеийн дижитал орчинд Аюулгүй байдлыг бүрэн хамгаалах шийдлүүдийг танилцуулснаараа онцлог болсон билээ. Эрчимтэй хөгжин буй цахим эрин биднээс аюулгүй байдлын "Дараа үеийн технологийг" ухаалаг шийдэлтэй хамт шаардах болсон. Форумын илтгэлүүдээс дараах илтгэлүүдийг онцоллоо.

STForum онцлох илтгэл №1

Ай Ти Зон компанийн Тэргүүн дэд захирал Б.Цээсүрэн

“Шинэ дижитал эриний Аюулгүй байдал”

  • КШУ-ны доктор, Ай Ти Зон компанийн Тэргүүн дэд захирал Б.Цээсүрэн
  • Ай Ти Зон компанийн Дэд захирал А.Адъяа

“2020 он гэхэд нийт Дижитал бизнесүүдийн 60%-д нь доголдол үүснэ” хэмээн илтгэлээ эхэлсэн түүний илтгэл Шинэ эринд аюулгүй байдал хэрхэн өөрчлөгдөж, өөр зүйлсүүдтэй нэгдэж байгааг онцолсон. Бидний мэдэх Мэдээллийн аюулгүй байдлаас гадна Биет аюулгүй байдалтай нэгдэж эхэлсэн нь Шинэ үеийн аюулгүй байдлын онцлог аж.

Илүү дэлгэрэнгүй үзэх

 

STForum онцлох илтгэл №2

Patrick Hui, Дэлхийд тэргүүлэгч хамгаалалтын Fortinet компанийн Хонг Конг

“Adapting Machine Learning To Your Security Transformation”

  • Patrick Hui, Дэлхийд тэргүүлэгч хамгаалалтын Fortinet компанийн Хонг Конг/Mакау/Монголын Бүс нутаг хариуцсан Бизнесийн хөгжлийн менежер

Machine Learning буюу өөрөө суралцах алгоритм нь Аюулгүй байдлыг илүү эрсдэл багатай болгодог. Халдлага, эрсдэл учирдаг суваг, тохиолдлуудыг судалснаар илүү Аюулгүй Байдлын Шинэчлэлтийг жинхэнэ утгаар нь бүтээх боломжтой. 

Илүү дэлгэрэнгүй үзэх

 

STForum онцлох илтгэл №3

Нипон Комонсуван, RSA Security компанийн Бүс нутаг хариуцсан ASOC Бизнесийн газрын захирал

“Journey To Advance SOC-Best Practice For Threat Detection And Incident Response”

  • Нипон Комонсуван, RSA Security компанийн Бүс нутаг хариуцсан ASOC Бизнесийн газрын захирал

Аюулгүй байдлыг нэгдсэн системд оруулах нь бүгдийг нэг цонхноос хянаж, удирдах боломжийг олгодог. SOC буюу Security operation Center нь сүлжээ, дата бааз, имейл, вэб аппликэйшн гэх мэт бүх түвшний хамгаалалтыг нэгтгэн харуулах шийдэл юм. Үүнийг үр ашигтайгаар нь бүтээх аргачлал болон шилдэг практикуудыг танилцуулсан.

 Илүү дэлгэрэнггүй үзэх