Security Transformation Forum 2025 амжилттай боллоо

May 23. 2025

Ай Ти Зон компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Security Transformation Forum 2025 арга хэмжээ энэ жил “Cyber Security in the Age of AI” буюу “Хиймэл оюуны эрин дэх кибер аюулгүй байдал” сэдвийн хүрээнд 5-р сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Монголын томоохон байгууллагуудын кибер аюулгүй байдал хариуцсан нийт 250 гаруй мэргэжилтэн, удирдлагууд оролцсон ба дэлхийн технологийн тэргүүлэгчид болох Fortinet, Thales, Imperva, Dell Technologies, Huawei, Opswat, Vmware, Infoblox, Veeam, PureStorage, Netscout болон Protelion компанийн төлөөлөл биечлэн оролцож, олон улсын туршлага, шилдэг шийдлүүдээ танилцуулсан юм.

AI-д суурилсан deepfake phishing, LLM ашигласан malware, automated attack chain зэрэг халдлагууд улам бүр нарийсаж, уламжлалт кибер хамгаалалтын арга барилууд хангалтгүй болж байгаа тул байгууллагууд reactive бус, proactive буюу урьдчилан сэргийлэх, intelligence-driven хамгаалалтын стратеги руу шилжих шаардлагатай болж байна.

Тийм ч учраас энэхүү арга хэмжээгээр бид AI ашиглан real-time threat detection хийх, SOC орчинд automated response хэрэгжүүлэх, Zero Trust архитектур нэвтрүүлэх, Фишингээс хамгаалах FIDO2 authentication технологи ашиглах зэрэг илүү ухаалаг, хурдтай, уян хатан хамгаалалтаар бизнесийн эрсдэлийг бууруулж, тасралтгүй ажиллагааг хангах боломжуудыг оролцогчдодоо хүргэлээ.

Үргэлжлүүлэн бид завсарлагааны үеэр Live Demo Stage -р дамжуулан кибер аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн технологи, шийдлүүдийг халдлагын эсрэг бодитоор туршин харуулсан бөгөөд ингэхдээ FortiGate firewall, Imperva Cloud WAF, VMware vDefend distributed firewall, Protelion secure communication, OPSWAT MetaDefender, Infoblox DDI-DNS тохиргоо, Thales passwordless authentication болон Veeam backup шийдлүүдийг бодит цаг хугацаанд тохируулсан юм. Мөн тус хэсгээр оролцогчид шууд харилцан, асуулт асууж, өөрийн байгууллагын орчинд хэрхэн нэвтрүүлэх талаар зөвлөгөө авах боломжтой интерактив орон зай болж өгсөн.

Ай Ти Зон компани нь “Security Transformation Forum”-ын дэргэд олон улсад зохион байгуулагддаг стандарт тэмцээн болох “Ultimate Fabric Challenge” тэмцээнийг жил бүр Fortinet компанитай хамтран зохион байгуулдаг ба энэ жилийн хувьд 2 үе шаттайгаар явагдсан юм. Тэмцээний эхний шатанд Монголын  мэдээллийн аюулгүй байдлаараа тэргүүлэгч компаниудын 150 гаруй экспертүүд онлайнаар оролцож, эн тэнцүүхэн өрсөлдсөн бол 2-р шатанд шалгарсан 30 оролцогч on-site байдлаар өрсөлдсөн юм.

Сүүлийн 10 гаран жилийн турш Ай Ти Зон компани нь кибер аюулгүй байдлын чиглэлд анхааран ажиллаж Fortinet, Thales, Imperva, Dell Technologies, Huawei, Opswat, Vmware, Infoblox, Veeam, PureStorage, Netscout болон Protelion  зэрэг дэлхийд тэргүүлэгч 20 гаран технологийн байгууллагуудтай албан ёсоор хамтран ажиллаж аюулгүй байдлын дэвшилтэт шийдлүүдийг өөрсдийн мэргэшсэн, туршлагатай инженерийн багаар дамжуулан Монголын зах зээлд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.

Security Transformation Forum 2025 арга хэмжээ таныг Хиймэл оюуны эринд үргэлжлэх кибер аюулгүй байдлын аялалд бэлтгэж чадсан хэмээн найдаж байна.

ITZONE - Security Transformation Forum 2025 амжилттай боллоо