Бидний тухай
ITZONE компани нь дэлхий дахины хөгжлийн хурдасгуур болсон мэдээллийн технологийг Монгол Улсад нэвтрүүлж, бизнесийн амжилтыг хурдасгах зорилгоор 1997 онд байгуулагдсан.
Байгуулагдсан цагаасаа хойш ITZONE нь дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудыг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлж, салбарын хөгжлийн суурийг тавьсан. Үүнд Dell (2000), Canon, HPE (2002), мөн Microsoft, Cisco, Oracle (2004) зэрэг дэлхийн нэр хүндтэй брэндүүд багтана.
Өнөөдөр бид ”Таны дижитал аяллын итгэлт түнш” байх эрхэм зорилгын хүрээнд дэлхийд тэргүүлэгч 60 гаруй брэндийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, шийдлүүдийг мэргэшсэн инженер, мэргэжилтнүүдийн багаараа дамжуулан албан ёсны эрхтэйгээр хүргэн ажиллаж байна.
Үйл ажилллагааны үндсэн чиглэл
Бид мэдээллийн технологийн салбарт иж бүрэн шийдэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, байгууллага болон хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн найдвартай технологийн орчинг бүрдүүлдэг.
Мэдээллийн технологийн дэд бүтэц, тоног төхөөрөмж
Байгууллагын хэрэгцээнд нийцсэн сервер, сүлжээ болон тоног төхөөрөмжийн шийдлүүдийг төлөвлөж, нийлүүлж, суурилуулдаг.
Кибер аюулгүй байдлын шийдэл, үйлчилгээ
Мэдээлэл, системийг кибер халдлагаас хамгаалах орчин үеийн шийдэл, үйлчилгээг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлдэг.
Биет аюулгүй байдлын шийдэл, үйлчилгээ
Хяналтын камер, нэвтрэх хяналт зэрэг биет аюулгүй байдлын системийг нэвтрүүлж, аюулгүй орчныг бүрдүүлдэг.
Мэдээллийн технологийн жижиглэн худалдаа
Компьютер, дагалдах хэрэгсэл болон IT бүтээгдэхүүнийг өргөн сонголт, найдвартай эх үүсвэрээс хэрэглэгчдэд хүргэдэг.
Эрхэм зорилго
Таны дижитал аяллын
ИТГЭЛТ ТҮНШ
ИТГЭЛТ ТҮНШ
Trusted Partner for your digital journey
Үнэт зүйлс
Өөдрөг хандлага
Өрнүүн эрмэлзэл
Өндөр чадварТоон үзүүлэлт

100+
Нийт ажилтны тоо

30%
Өндөр зэрэглэлийн сертификат эзэмшдэг инженерүүдийн хувь

+100 сая₮
Нэг жилд сургалт хөгжүүлэлтэд зарцуулдаг хөрөнгө оруулалт
Бизнесийн ёс зүйн зарчим
Ай Ти Зон компани нь ашиг сонирхлын зөрчлийн бодит болон боломжит аливаа эрсдэлийг урьдчилан сэргийлэх зарчмаар удирдаж, шударга байдлыг эрхэмлэн, компанийн бизнесийн ёс зүйтэй байх зарчмыг баримтлан ажилладаг.
Бүх түвшин дэх харилцан ашигтай хамтын ажиллагаа
Харилцагч, түнш бүртэй урт хугацааны итгэлцэлд суурилсан, хоёр талд үнэ цэн бүтээх хамтын ажиллагааг эрхэмлэнэ.
Оюуны өмчийг ямагт дээдэлнэ
Зохиогчийн эрх, лиценз, технологийн өмчийг чанд мөрдөж, хариуцлагатай, ёс зүйтэй хэрэглээг баримтална.
Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй үйл ажиллагаа
Ил тод, шударга зарчмыг баримталж, ашиг сонирхлын зөрчил болон аливаа авлигын эрсдэлээс ангид ажиллана.
Түншлэл
Бид салбартаа тэргүүлэгч түнш байгууллагуудтай хамтран ажиллаж, хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн, найдвартай үйлчилгээ, цогц шийдлүүдийг хүргэдэг.










