November 03. 2025
Технологийн шийдэл, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах хамгийн чухал хүчин зүйл бол баталгаат засвар үйлчилгээ юм. Ай Ти Зон компани нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилгоор Сервис Центрээ бүрэн шинэчлэн тохижуулж, хэрэглэгчдэдээ илүү тав тухтай орчинд, сэтгэл ханамжтай, баталгаат үйлчилгээ авах боломжийг бүрдүүллээ.

2001 оноос хойш Ай Ти Зон компани нь өөрийн Сервис Центрээр дамжуулан Dell, Canon, HP, Dahua, Axis, Samsung зэрэг дэлхийд танигдсан брэндүүдийн Монгол дахь албан ёсны баталгаат засвар үйлчилгээг хэрэглэгчдэдээ найдвартай хүргэсээр ирсэн.
Ай Ти Зон Сервис Центр нь мэргэжлээрээ тасралтгүй 5-15 жил ажилласан, албан ёсны сертификат бүхий, өндөр ур чадвартай инженерийн багтай ба компьютер, принтер, дижитал камер, программ хангамж, сервер, сторэйж, сүлжээний тоног төхөөрөмж, хяналтын камер зэрэг технологийн бараа бүтээгдэхүүний мэргэжлийн засвар үйлчилгээг үзүүлж байна.

Ай Ти Зон Сервис Центрийн үйлчилгээний онцлог
Ай Ти Зон Сервис Центр – Албан ёсны баталгаат үйлчилгээ
Байршил: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Анун төвийн баруун хаалга
Утас: 75-888-55
Цагийн хуваарь: Даваа-Баасан, 09:00-18:00
Имэйл хаяг: service@itzone.mn