October 30. 2025
Ай Ти Зон компани Huawei компанитай хамтран “Huawei Accelerate Mongolia 2025” арга хэмжээг Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь Ойрх Дорнод болон Төв Азийн бүс нутагт зохион байгуулагддаг “Huawei Accelerate” цуврал арга хэмжээний нэг хэсэг бөгөөд тухайн улсын тэргүүлэх салбаруудын дижитал шилжилтийг хурдасгах зорилготой юм. Монголд болсон энэ удаагийн арга хэмжээгээр уул уурхай, банк санхүү, боловсролын салбаруудын дижитал хөгжил, инноваци, технологийн шийдлүүдийг онцлон хэлэлцлээ.
![]() |
![]() |
![]() |
![]() |
Уул уурхай: Ухаалаг, тогтвортой үйлдвэрлэл рүү
Монголын эдийн засгийн тулгуур салбар болох уул уурхайд зориулан Huawei компани “Smart Mining” шийдлүүдээ танилцуулсан. Үүлэн тооцоолол, 5G сүлжээ, хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээг хослуулсан энэхүү шийдэл нь уурхайн аюулгүй ажиллагааг нэмэгдүүлэх, нөөцийн менежментийг оновчлох, байгаль орчны нөлөөллийг бууруулах зэрэг боломжийг бүрдүүлж, тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмэр оруулахад тусална.

Санхүү: Дижитал эдийн засгийн бат бөх суурийг бүрдүүлэх нь
Санхүүгийн салбарын хувьд Huawei компани найдвартай, өргөтгөх боломжтой дижитал дэд бүтцийн шийдлүүд, хиймэл оюунд суурилсан хэрэглэгчийн туршлага, өгөгдөлд тулгуурласан шийдвэр гаргалт, үүлэн технологид суурилсан банкны платформ зэрэг инновацийг танилцууллаа. Эдгээр технологи нь Монголын банк, санхүүгийн байгууллагуудад илүү хурдан, аюулгүй, хүртээмжтэй дижитал үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг болох юм.

Боловсрол: Шинэ үеийг дижитал ирээдүйд бэлтгэх нь
Боловсролын салбарын хувьд Huawei-ийн “Smart Education” шийдэл нь үүлэн платформ, хиймэл оюун ухаан болон холбооны технологид тулгуурлан сургалтын орчныг дижитал хэлбэрт шилжүүлэх, сурагчдын дижитал ур чадварыг хөгжүүлэх, боловсролын хүртээмжийг өргөжүүлэх боломжийг нээж байна.

Huawei компани өнөөдөр дэлхийн 170 гаруй улс оронд технологийн дэд бүтэц, клауд үйлчилгээ болон мэдээллийн технологийн шийдэл нийлүүлж, “Building a Fully Connected, Intelligent World” зорилгоо бодитоор хэрэгжүүлж байна. Монголын дижитал экосистем эрчимтэй хөгжиж буй энэ үед Huawei компани болон Ай Ти Зон компани стратегийн түншийн хувиар дижитал шилжилтийг хурдасгах, инновацийг дэмжих, бизнесийн өсөлтийг бодит үр дүнд хүргэх зорилттойгоор хамтран ажиллаж байна.

Ай Ти Зон компани нь Huawei-ийн дэвшилтэт, нэгдсэн шийдлүүдийг өөрийн мэргэшсэн инженерийн багаар дамжуулан албан ёсны эрхтэйгээр хэрэглэгчдэдээ хүргэж, Таны дижитал аяллын итгэлт түнш байх эрхэм зорилгын дор ажиллаж байна.