June 12. 2025
Dell Technologies компаниас зохион байгуулдаг Tech Bootcamp 2025 арга хэмжээ 4 дэх удаагаа Powering Tomorrow with AI Ready Data Platform сэдвийн доор амжилттай зохион байгуулагдлаа.
Хиймэл оюуны хурдацтай хөгжил нь байгууллагуудад нарийн бүтэцтэй дата орчныг удирдаж Machine Learning болон AI шийдлүүдийг үр дүнтэй ашиглах хэрэгцээ шаардлагыг авчирсан билээ. Энэ удаагийн Tech Bootcamp 2025 нь байгууллагуудыг хиймэл оюуны эринд бэлтгэх, дата мэдээллээ үр дүнтэй зохион байгуулах, удирдахад туслах зорилготой зохион байгуулагдсан юм. Энэхүү арга хэмжээнд мэдээллийн технологийн салбарын 90 гаруй тэргүүлэх инженер, мэргэжилтнүүд цуглаж Dell Technolgies компанийн экспертүүдээс Unstructured Data Solutions & AI Foundations болон Data Lakehouse & AI Mastery сэдвүүдийн аль нэгийг сонгон, тухайн сэдвийн хүрээнд нарийвчилсан, практик сургалтанд хамрагдаж сертификат гардан авсан юм.
Unstructured Data Solutions & AI Foundations сургалтаар Dell-ийн PowerScale болон ObjectScale платформуудыг ашиглан хэрхэн unstructured data-г үр дүнтэй хадгалах, боловсруулах, AI/ML workflow-д ашиглах талаар заасан ба архитектурын шийдлүүд, кейс судалгаа болон Gen AI-г байгууллагын орчинд хэрхэн хэрэгжүүлдэг тухай бодит жишээг хуваалцсан.
Data Lakehouse & AI Mastery сургалтаар Dell-ийн Data Lakehouse архитектурын бүтэц, онцлог, давуу талуудыг танилцуулж, Nvidia AI Enterprise-тэй интеграцчилах арга, дата pipeline хэрхэн байгуулах, Retrieval-Augmented Generation (RAG) болон Large Language Models (LLMs)-ийг ашиглан датанаас үнэ цэн бий болгох тухай практик хичээл орсон.
Tech Bootcamp 2025 нь Demo Lab болон Hands-on Workshop хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд оролцогчдод онолын мэдлэгээ давхар бодитоор хэрэгжүүлэх боломж олгосоноороо онцлог болсон юм. Түүнчлэн Dell Technologies компани энэхүү Bootcamp-ээр дамжуулан байгууллагуудыг дата шийдлүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, AI-д бэлтгэгдсэн дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн ур чадвар, мэдлэгээр хангаж чадсан билээ.
Dell Technologies компани нь мэдээллийн технологийн хэрэгцээг хангах бүхий л төрлийн шийдлүүдийг санал болгодог ба инновацыг үргэлж чухалчлан ажиллаж өөрсдийн бүтээгдэхүүн шийдлүүдээ сүүлийн үеийн болон ирээдүйн бүхий л трендүүдтэй уялдан ажиллах боломжийг нээж өгдгөөрөө давуу талтай. Ай Ти Зон компани 2000 оноос хойш Dell брэндийн Тэргүүн түншээр (Premier Partner) хамтран ажиллаж Dell Technologies-н бүтээгдэхүүн шийдлүүдийг Монголын зах зээлд өөрсдийн мэргэшсэн инженерийн багаар дамжуулан хүргэсээр байна.