"DellEMC Data Protection" шинэ технологийн танилцуулга боллоо

December 07. 2017

DellEMC Data Protection Authorized Distributer in Mongolia ITZone

Дижитал шилжилтийн эринд өгөгдөл нь байгууллагын үнэт хөрөнгө болсон цаг үе. Технологи дэвшихийн хэрээр кибер халдлагууд улам хөгжин, дата баазыг тэр чигээр нь устгаж, доголдуулах чадвартай вирус, виртуал халдлагууд бий болж, олон байгууллагууд нууц файл, хэрэглэгчдийн өгөгдөл, үйлчлүүлэгчдийнхээ итгэл алдах эрсдэлтэй өдөр бүр нүүр тулах боллоо.

Өгөгдлөө алдах эрсдэлээс урьдчилан хамгаалах дэвшилтэт технологийг танилцуулах “DellEMC Data Protection” сэдэвт уулзалт 12 сарын 7-ны өдрийн Пүрэв гарагт Туушин зочид буудлын Сүлд танхимд зохион байгуулагдлаа.

Тус уулзалт нь өгөгдлийн хамгаалах програм хангамж халдлагад өртөх, нөхөн сэргээх сан нь устсан тохиолдолд чухал хэрэгцээтэй өгөгдлийг буцаан сэргээх технологийн шийдлийг оновчтой ашиглах гол зорилго дор нэгдэн амжилттай болж өнгөрлөө.

Мөн Ай Ти Зон компанийн Бизнес хөгжлийн Менежер Б.Төрмөнх нь

“ Байгууллагын хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө бол ДАТА, гэтэл байгууллага эдгээр датаныхаа үнэ цэнийг үнэлж мэдэхгүй байгаа нь хамгаалах шийдэлдээ хөрөнгө оруулах шийдвэрт саад болоод юм“ 

гэсэн мессежийг өөрийн илтгэлээрээ дамжуулан өгсөн бол оролцогчдын зүгээс 

"Датаныхаа үнэ цэнийг одоо мэддэг боллоо" 

гэсэн хариу талархлаа илэрхийлж байсан юм.

DellEMC компанийг төлөөлж дата хамгааллын шийдлийн багийн системийн ахлах инженер Трики Премкумар хүрэлцэн ирж Виртуал орчин дахь өгөгдөл хамгаалалт, түүний ашиг тусын танилцууллаа. Арга хэмжээний голлох илтгэлдээ тэрээр Өгөгдөл устахад backup болон ажиллаж байдаг нөхөн сэргээх сан өөрөө халдлагад орсон тохиолдолд датагаа буцаан сэргээх технологи зохион бүтээгдэж, зах зээлд нэвтэрсэн хэмээн таатай мэдээ дуулгалаа.

Энэ нь үүлэн шийдэл дээр суурилсан өөрийн гэсэн платформ, анализ хийх програм, хайлт хийх програм, нөхөн сэргээх програм, нэгдмэл сторэйж бүхий DellEMC Data Protection цогц системийн нэг давуу тал аж. Ай Ти Зон компани DellEMC компанийн Монгол дах Тэргүүн түншээр 17 дахь жилдээ хамтран ажиллаж буй бөгөөд технологийн шинэ хандлага, шийдлүүдийг танилцуулах, ашиглах сургалтуудыг улирал бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. 

ITZONE - "DellEMC Data Protection" шинэ технологийн танилцуулга боллоо