"Modernizing IT with Dell Technologies" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

April 28. 2022

Ай Ти Зон компани нь Dell Technologies компанитай хамтран бизнесийн урган гарч буй сорилт бүрийг амжилттай даван туулахад туслах дэвшилтэт технологиудыг танилцуулах ‘Modernizing IT with Dell Technologies’ арга хэмжээг хэрэглэгч, харилцагчдадаа зориулан амжилттай зохион байгууллаа.  

Энэхүү арга хэмжээ нь Dell компанийн Монголд зохион байгуулсан 2022 оны анхны эвент байснаараа онцлогтой бөгөөд шинэ үеийн технологийн шийдлүүдтэй танилцахаар Монголын IT салбарын инженер, мэргэжилтнүүдийн 100 гаруй хүний төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. 

‘Modernizing IT with Dell Technologies’ арга хэмжээнд өндөр бүтээмж, тасралтгүй үнэ цэнийг бүтээхэд туслах ажиллах шинэ хэв маягт нийцэх Client төхөөрөмжөөс эхлээд орчин үеийн мэдээлэл технологийн дэд бүтэц буюу дараа үеийн сервер, сторэйж болон дата хамгааллын шийдлүүдийг танилцууллаа.   

Түүнчлэн арга хэмжээний үеэр Dell Technologies болон Ай Ти Зон компанитай хамтран мэдээллийн технологио шинэчилсэн байгууллагууд өөрсдийн туршлагаас харамгүй хуваалцсан бөгөөд Dell брэндийн бүтээгдэхүүн, шийдлүүд нь байгууллагын цаг болон зардлыг хэмнэхээс гадна хэрэглэхэд хялбар байдаг гэдгийг онцолж байсан юм. 

ITZone компани нь өдгөө 22 дахь жилдээ Dell компанийн Монгол дахь албан ёсны Тэргүүн түншээр ажиллаж, Dell компанийн тэргүүлэх технологийн дэвшлийг найдвартай хүргэн ажиллаж байна. Хэрэв та шинэ үеийн технологийн шийдлийн талаар мэдээлэл, зөвлөгөө авах бол crm@itzone.mn хаягаар бидэнд хандаарай. 

ITZONE - "Modernizing IT with Dell Technologies" арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа