Fortinet сүлжээний аюулгүй байлын форум боллоо

March 17. 2017

Fortinet Security Fabric 2017 Ай Ти Зон

Мэдээллийн технологийн эрин үед төрийн болон бизнесийн байгууллагууд сүлжээ, мэдээллийн аюулгүй байдлаа цаг ямагт хангах нэн шаардлагатай тулгарч байна. Монголын нэг байгууллагад өдөрт дунджаар 70-80 цахим халдлагад өртөгддөг бөгөөд халдлагууд гадна болон дотоод эх үүсвэрээс үүдэлтэй байдаг. Энэхүү тоо жил бүр 20%-иар өсч буй бөгөөд, халдлагаас үүдэн гарсан хохирлыг арилгах зардал 30 хувиар өссөн гэх албан бус судалгаа ч бий.

Иймээс энэхүү бизнесийн хүрээнд нэн тулгамдаад буй асуудлаар цаг үеийн байдлыг тодорхойлон, хамгийн сүүлийн үеийн хамгаалалтын шийдлүүдийг танилцуулах зорилгоор “FORTINET Security Fabric” нэртэй танилцуулах уулзалт 2017 оны 3-р сарын 16-нд Шангрила зочид буудалд зохион байгуулагдлаа.

Fortinet Security Fabric 2017 Ай Ти Зон

Тус уулзалтыг Ай Ти Зон компани өөрийн түнш болох Сүлжээний хамгаалалтын  шийдлээр дэлхийд тэргүүлэгч FORTINET компанитай хамтран зохион байгуулж буй бөгөөд  Монголын томоохон байгууллагуудын мэдээллийн технологийн инженерүүд оролцсон юм.

Fortinet Security Fabric 2017 Ай Ти Зон

Арга хэмжээний үеэр FORTINET компанийн Шийдлийн ахлах менежер Патрик Хуй нь “Хил хязгааргүй цахим орчинд өөрийгөө хамгаалах нь” сэдвээр орчин үед цахим халдлага хэрхэн дэлхийн өнцөг булан бүрт ялгаагүй хор хөнөөл учруулж байгаа тухай танилцуулсан бол, тус компанийн Борлуулалтын Зөвлөх инженер Ник Энжи “Халдлагаас хамгаалах дэвшилтэт фрэймворкууд” сэдвээр орчин үеийн хамгаалалтын шийдлүүд болон бодит кэйс туршлагууд зэргээ танилцуулан, оролцогчидтой хамтран нээлттэй хэлэлцүүлгүүдийг өрнүүлсэн юм.

Fortinet Security Fabric 2017 Ай Ти Зон

Ай Ти Зон компани нь FORTINET компанийн албан ёсны түншээр 4 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна. Энэ жил 20 жилийн ой нь тохиож буй Ай Ти Зон компаниас өөрийн хэрэглэгч харилцагчиддаа зориулан дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниудтай хамтарсан сургалт, танилцуулгыг тасралтгүй хийхээр төлөвлөсний нэг нь энэхүү “FORTINET Security Fabric” өдөрлөг ажээ.

Fortinet Security Fabric 2017 Ай Ти Зон

ITZONE - Fortinet сүлжээний аюулгүй байлын форум боллоо