Thinkpad -ийн шинэ загваруудыг танилцууллаа

March 16. 2015

Бизнес эрхлэгчид, мэргэжлийн экспертүүдэд зориулсан Lenovo брэндийн ThinkPad загваруудыг танилцуулах уулзалт семинар Ай Ти Зон компанийн Enterprise Solutions төвд боллоо. Байгууллагын хэрэглэгчдэд зориулсан уг уулзалтад сүүлийн үед дэлхийн зах зээлд хамгийн их эрэлттэй байгаа Lenovo брэндийн Carbon, T-series, Yoga зэрэг шинэ загваруудыг танилцуулж, онцлог, давуу талуудыг биетээр үзүүлжээ.

Эдгээр загварууд нь АНУ-ын цэргийн хүчнийхнээр бат бөх чанарыг нь шалгуулж тэнцсэн, хурдан  цэнэглэгдэж, авсан цэнэгээ удаан барьдаг батарей, өндөр технологийн үзүүлэлт, доргилтоос хамгаалагдсан уян хатан хөдөлгөөнт түгжээ бүхий хард диск, усны hамгаалалттай кейборд, мультимедиа товчлуур зэргээрээ  бусдаас ялгардаг. Уул уурхай, аялал жуулчлал, ажлын талбарт хаана л бол хаана хэрэглэж болох жинхэнэ хэрэглэгчийн шаардлагыг хангахуйц бүтээгдэхүүн байлаа. Зарим загварууд нь хөнгөн нимгэн нь гайхалтайн дээр бат бөх чанараараа тестлэгдсэн байв. Оролцогчид эдгээр нөүтбүүкийг бусдаас юугаараа ялгаатай, онцлог давуу вэ гэдгийг өөрийн биеэр үзэж харж, хэрэглээ, үзүүлэлтийнх нь талаар албан ёсны дистрибьютер компанийн борлуулагчдаас асууж мэдэх боломжийг энэ удаагийн уулзалт олгосон юм. 

 

ITZONE - Thinkpad -ийн шинэ загваруудыг танилцууллаа