Green HRM - “Шилдэг Технологи” шагнал хүртлээ

May 29. 2014

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын шилдгийг шалгаруулдаг "ICT AWARDS 2014" арга хэмжээ найм дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Уг арга хэмжээгээр мэдээллийн технологийн салбарын хөгжил дэвшил, ололт амжилтыг дүгнэн, олон нийтийн санал асуулгаар шилдэг технологи, шилдэг үйлчилгээ, шилдэг санаачлага, тэргүүний хөрөнгө оруулагч, шилдэг шийдэл, шилдэг бүтээгдэхүүн, хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээг тус тус шалгаруулан тодруулдаг бөгөөд мэдээллийн технологийн тэргүүлэгч Ай Ти Зон компанийн Green ERP- Хүний нөөцийн менежментийн систем “Шилдэг Технологи”-иор шалгарлаа.

Уг цогц системийн нэг бүрэлдэхүүн “Green HRM-Хүний нөөцийн менежментийн систем” нь “Үр ашигтай хүний нөөцийн менежмент, урам зоригтой ажилтан, өндөр бүтээмжтэй хүний нөөцийн алба”-ыг бүрдүүлэх үндсэн стратегитэйгээр гадны олон арван ERP систем, Монголын томоохон компаниудын хүнийн нөөцийн бодлого, төлөвлөлт, хөдөлмөрийн харилцааны холбогдох хууль,тогтоомж зэргийг 2 жилийн турш судлан гаргаж ирсэн, монгол байгууллагуудын маань соёл, орчинд хамгийн сайн зохицох монгол програм хангамж юм.

Анх 2012 оны 09 сарын 27-нд албан ёсоор зах зээлд танилцуулагдаж байсан тус систем өнөөдрийн байдлаар Петровис ХХК, Хас Банк, Капитал Банк, Шунхлай Групп, Очир Ундраа групп зэрэг Монголдоо томоохонд тооцогдох 20 гаруй байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглагдаж байна.

Түүнчлэн орчин үетэйгээ хөл нийлүүлэн, уян хатан хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор гар утас, таблетны хувилбарыг боловсруулан гаргасан зэрэг олон олон үр ашгийг бий болгосон уг систем манай улсын мэдээлэл технологийн салбарын хөгжлийг илтгэх шилдэг технологи ажээ.

Green HRM Шилдэг технологи ICT awards 2013

 

ITZONE - Green HRM - “Шилдэг Технологи” шагнал хүртлээ