×

Говь Үйлдвэр - Хүний нөөцийн систем нэвтрүүлэх төсөл

  • Салбар:  Үйлдвэрлэл, Худалдаа
  • Технологи:  Green HRM, Green ERP
  • Төслийн хугацаа:  2016 он
  • Төслийн үр дүн: Хүний нөөцийн үйл ажиллагааны чанар сайжирсан, хүний нөөцтэй холбоотой зарим ажлууд автоматажсан.  

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Говь ХК-н хувьд салбартаа тэргүүлэгч 1,700 гаруй ажилтантай томоохон байгууллагуудын нэг билээ. Олон ажилтантай томоохон байгууллагуудад тулгардаг асуудлуудын нэг болох хүний нөөцийн үйл ажиллагааны зөв зохион байгуулалт, төлөвлөлт, хөдөлмөрийн харилцааг зохистой төвшинд хангах зэрэг байдаг.

Энэ ч утгаараа тус байгууллагын хувьд дээрх асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийн үйл ажиллагааг чанаржуулах, хэрэгцээ шаардлага гарсан.  

ШААРДЛАГА:

  • Хүний нөөцтэй холбоотой гэрээ, тогтоол, шийдвэрүүдийг хянах боломжийг хянах
  • Хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоо статистик мэдээллийг цаг алдалгүй гаргах
  • Хүний нөөцийн төлөвлөлтийг хийх, цалин, урамшууллыг тооцоолох цагийг багасгах
  • Хүний нөөцтэй холбоотой гарах шийдвэр гаргалтуудыг дэмжих

ШИЙДЭЛ

1,700 гаруй ажилтантай Говь ХК-н хувьд хүний нөөцтэй холбоотой өдөр тутмын маш их ажлууд болон хүний нөөцийн төлөвлөлт, цаг бүртгэл, гэрээ, тушаал, шийдвэр, цалин, урамшуулалтай холбоотой ажлуудыг хөнгөвчлөх, асуудлыг оновчтой шийдвэрлэх гарц хайж байсан. 

Дээрх асуудлуудыг бүрэн шийдвэрлэх боломжтой, монгол инженерүүдийн бүтээсэн Монголын хамгийн анхны цогц ERP систем болох Green ERP системийн Green HRM системийг үйл ажиллагаандаа ашиглах болсон.  

ҮР ДҮН

Тус системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр Говь ХК-н хүний нөөцийн зарим механикаар хийгддэг байсан ажлууд автоматжиж, хүний нөөцтэй холбоотой мэдээлэл, шийдвэрүүдийг байгууллагын удирдлагуудад шууд хүргэх боломж бүрдсэн. Түүнчлэн механикаар хийгддэг байсан ажлууд автоматжиснаар хүний нөөцийн ажилтнууд өдөр тутмын бичиг цаасны ажил гэхээсээ илүүтэйгээр үндсэн үйл ажиллагаандаа илүү анхаарч ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.