×

Оюу толгой - Мэдээллийн автоматжуулалт Тableau BI систем

  • Салбар: Уул уурхай, үйлдвэрлэл
  • Технологи: Tableau BI, Data Preparation
  • Төслийн хугацаа: 2016 он       
  • Төслийн үр дүн: Мэдээллийн автоматжуулалт, ажлуудын ялгаатай байдлыг бий болгосон.

Системийн танилцуулга: https://www.itzone.mn/page/tableau

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Оюу Толгой ХХК  нь уул уурхайн салбарын томоохон компаниудын нэг бөгөөд үйл ажиллагааныхаа үр ашигтай байдал, датанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих болон аналитикийн системүүдийг цогцоор нь авч хэрэгжүүлэхийг зорьдог.

Энэ ч утгаараа өдрөөс өдөрт байгууллагын дата асар их хэмжээгээр нэмэгдэхийн хэрээр өгөгдлийг хамгийн хурдан хугацаанд боловсруулж оновчтой шийдвэр гаргалт, тасралтгүй үйлдвэрлэлээ дэмжих системүүдийн авч ашиглах шаардлага зүй ёсоор тавигдсан.

ШААРДЛАГА:

  • Байгууллага тайлан мэдээ бэлтгэхэд их хэмжээний цаг зарцуулдаггүй болох
  • Бэлтгэсэн тайлан мэдээг онлайнаар харж, хянах боломжийг бий болгох
  • Өгөгдлийг хурдан хугацаанд боловсруулж хэрэглэгчид цаг алдалгүй хүргэх
  • Мэдээллийг автоматжуулах
  • Үйлдвэрлэлийн зогсолтгүй ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх
  • Оновчтой шийдвэр гаргалтуудыг дэмжих

ШИЙДЭЛ

Оюу Толгой компанийн хувьд байгууллагын шийдвэрүүдээ датанд суурилан гаргадаг. Гэвч асар хурдтай өсөн нэмэгдэж байгаа байгууллагын датаг маш хурдан хугацаанд боловсруулж зах зээлд цаг алдалгүй нийлүүлж байгууллагын бүх түвшний шийдвэр гаргалтуудыг дэмжих зорилгоор тохирох системүүдийг хайж эхэлсэн.

Дээрх шаардлагуудыг бүрэн хангах боломжтой, өгөгдөл боловсруулалтын хамгийн зөв шийдлийг “Ай Ти Зон” ХХК-н санал болгодог Tableau BI системийг гэж үзэн 2016 оноос эхлэн үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна. Системийг нэвтрүүлснээр байгууллагын мэдээллийн ялгаатай байдал өөрчилж, зарим ажлуудыг автоматжуулснаар ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх давуу талыг бий болгосон. 

ҮР ДҮН

Тайлан мэдээ бэлдэхэд цаг алдахаа больсон бөгөөд системээс бэлтгэгдсэн тайлан дээр анализ хийхдээ илүүтэйгээр цаг зарцуулдаг болсон нь оновчтой шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргадаг болсон. Түүнчлэн тайлан мэдээ нь зөвхөн хэлтэс, газрын болон хурлын хүрээнд яригдах биш удирдлагууд хэзээ ч онлайнаар ороод үзэх боломжтой болсон.

Мөн мэдээллийг автоматжуулж, өгөгдлийн хурдан хугацаанд боловсруулж, хэрэглэгчдэд харуулдаг болсноор тасралтгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хангахад маш том нөлөө үзүүлсэн.