Customer Story

Emart сүлжээ, хяналт холбоо дохиоллын систем байгуулах төсөл

  • Салбар:  Худалдаа, Үйлчилгээ
  • Технологи:  Галын дохиоллын систем, Зарлан мэдээлэх систем, Камерын систем, Дотоод сүлжээ & Интернет, Дотуур холбооны систем
  • Төслийн хугацаа:  2015-2016 он
  • Төслийн үр дүн: Олон улсын сүлжээ дэлгүүрийн стандартыг бүрэн хангасан галын, зарлан мэдээллэх, камерын болон сүлжээний системүүдийг нэвтрүүлсэн.

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

Монгол улсад Имарт Хайпермаркетийн үйл ажиллагааг Алтай Холдинг ХХК-ийн 90% хувийн хөрөнгө оруулалттайгаар Скай Хайпермаркет ХХК эрхлэн явуулдаг. Анхны салбарыг 2016 онд 7-р сард, “Имарт Чингис” нэртэйгээр нээсэн билээ. Тус дэлгүүрийн хувьд БНСУ-ын №1 жижиглэн худалдааны сүлжээ бөгөөд 2006 онд Wall–Mart–ийн салбаруудыг өөртөө нэгтгэсэн бөгөөд БНХАУ, Вьетнам зэрэг улсуудад өөрийн салбараа нээн ажиллаж байна.

Тус дэлгүүр нь анх нээгдэх үед олон улсын сүлжээ дэлгүүрийн болон Имарт дэлгүүрийн чанрын стандартын шаардлагад нийцсэн галын дохиоллын систем, зарлан мэдээлэх систем, камерын болон дотоод сүлжээ, дотуур холбооны системүүдийг нийлүүлэх компанийн хэрэгцээ шаардлага гарсан.

ШААРДЛАГА:

  • Олон улсын сүлжээ дэлгүүрийн стандартыг бүрэн хангасан галын дохиоллын систем, зарлан мэдээлэх систем, камерын болон дотоод сүлжээ, дотуур холбооны системийг нэвтрүүлдэг байх
  • Инженер, техникийн ажилтнуудын хувьд түргэн шуурхай, стандартын дагуу ажил үйлчилгээг үзүүлдэг байх
  • Нийлүүлж буй системүүдийн хувьд чанартай, хоорондоо уялдаа холбоотой найдвартай ажилладаг байх
  • Техникийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлдэг байх
  • Камерын хувьд сайн чанарын бичлэг хадгалдаг, цаашлаад судалгаа шинжилгээ хийх боломжтой байх

ШИЙДЭЛ

Дээрх шаардлагын дагуу 2015 оноос эхлэн Ай Ти Зон компанитай хамтран ажилласан. Төслийн хугацаанд:

  • Галын дохиоллын систем - BOSCH брэндийн хаяглагддаг галын дохиоллын системийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж суурилуулахын зэрэгцээ, утаа мэдрэгч, дулаан мэдрэгч, гар мэдээллэгч, хонх, гэрэл зэргийг суурилуулсан.
  • Хяналтын камерын систем  -Vivotek брэндийн хяналтын камер, QNAP брэндийн хяналтын камерын бичлэг хадгалагч төхөөрөмж болон бусад брэндийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж, суурилуулсан.
  • Зарлан мэдээллэх систем -  ITC Брэндийн amplifier, controller гэх мэт үндсэн системийн тоног төхөөрөмжийн хамт спикерүүдийг нийлүүлж суурилуулсан.
  • Интернэт сүлжээ – Дэлхийд тэргүүлэгч Cisco брэндийн main switch, access point, Fortinet брендийн файрвол болон бусад тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж суурилуулсан.
  • Дотоод сүлжээ, дотуур холбоо – CT Link, Toten брэндийн тоног төхөөрөмжүүд болон талбайд холбоо дохиоллын кабелийн тавиурын суурилуулалт, кабель болон хар хоолойны ажил хийгдсэн.  

ҮР ДҮН

Имарт сүлжээ дэлгүүрийн болон олон улсын сүлжээ дэлгүүрийн стандарт, шаардлагад нийцсэн Галын дохиоллын систем, Зарлан мэдээллэх систем, Камерын систем, Дотоод сүлжээ & Интернэт, Дотуур холбооны системүүдтэй болсон. Түүнчлэн дэлгүүрүүдэд тохиолддог аюулгүй байдлын олон асуудлуудыг бүрэн шийдсэн найдвартай системүүдтэй болохыг зэрэгцээ тус системүүдийг ашиглан анализ хийх дата, мэдээлэл цуглуулах бүрэн боломжтой болсон.

 

Бусад туршлагууд: