Loading

ITZONE компани нь дэлхий дахины хөгжлийн хурдасгуур болсон мэдээллийн технологийг Монгол Улсад нэвтрүүлж, бизнесийн амжилтыг хурдасгах зорилгоор 1997 онд байгуулагдсан.
Байгуулагдсан цагаасаа хойш ITZONE нь дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудыг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлж, салбарын хөгжлийн суурийг тавьсан. Үүнд Dell (2000), Canon, HPE (2002), мөн Microsoft, Cisco, Oracle (2004) зэрэг дэлхийн нэр хүндтэй брэндүүд багтана.
Өнөөдөр бид ”Таны дижитал аяллын итгэлт түнш” байх эрхэм зорилгын хүрээнд дэлхийд тэргүүлэгч 60 гаруй брэндийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, шийдлүүдийг мэргэшсэн инженер, мэргэжилтнүүдийн багаараа дамжуулан албан ёсны эрхтэйгээр хүргэн ажиллаж байна.
Өөдрөг хандлага
Өрнүүн эрмэлзэл
Өндөр чадвар