Монголын хамгийн анхны IEA цуврал дэлгэцийг суурилууллаа

September 29. 2022

Ай Ти Зон компани нь Монголд анх удаа хялбар удирдлага, хялбаршуулсан холболт бүхий ДИОД ТЕХНОЛОГИ-д суурилсан лед дэлгэцийг Мобиком корпорацын захиалгаар ТЕДИ худалдааны төвийн шинэ үйлчилгээний танхимд суурилууллаа.

Мобиком корпорац нь өөрийн үйлчилгээний хамгийн том салбар болох Теди төвийг дижитал концепц бүхий “Теди дижитал төв” болгон шинэчилсэн бөгөөд үүний нэгэн онцлох хэсэг нь ДИОД дижитал дэлгэц юм. Уг дэлгэц нь хэрэглэгчдэд хэрэгцээт мэдээллээ харж, дэвшилтэт технологийн тусламжтайгаар хурдан, ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар үйлчилгээ авах боломжийг олгож байна.

Samsung брэндийн диод технологийн IEA лед дэлгэцийн 1 ширхэг нь 12 ширхэг жижиг хэсгээс бүрддэг, хоорондын зайг нарийвчлан тохируулж хийдэг байна. Энэхүү нарийн технологи бүхий дэлгэцийг Ай Ти Зон компанийн чадварлаг инженерийн баг Монголд анх удаа амжилттай суурилууллаа.

ДИОД технологи бүхий лед дэлгэцийн онцлогоос дурдвал:

Нарийн, жигд тохируулга

Үйлдвэрийн нарийн шалгалт тохируулга бүхий DSLR камерын пикселийн тохируулга нь бүх дэд пикселийг жигд, тод, өнгөний хувьд нарийн тааруулдаг. Үүнийг Samsung LED Signage Manager-н дэвшилтэт зургийн тохиргоотой хослуулснаар энэхүү тохируулга нь улам боловсронгуй болсноороо онцлогтой.

Тод цэвэр дүрслэл

Уламжлалт LED дэлгэцүүд нь улаан, ногоон, цэнхэр өнгийг тод харуулах тохируулгатай байдаг. Харин IEA цуврал нь R/G/B зэрэглэлийн тусламжтайгаар гэрэлтүүлэг багатай дотоод орчинд нарийвчилсан өнгө дүрсийг гаргадаг өвөрмөц алгоритмтай. Ингэхдээ LED HDR гэсэн өндөр нягтрал бүхий дүрслэлтэй дэвшилтэт технологийг ашигладаг бөгөөд тод өнгө, бодит мэт илэрхийлэмжийг бий болгодог.

Алсаас удирдах боломжтой

MagicINFO платформ нь IEA дэлгэцийн хэрэглэгчдийг сүлжээнд контент үүсгэх, төлөвлөх, байрлуулахад хялбар нөхцөлийг бүрдүүлж өгдөг. Иймээс хэрэглэгчид дэлгэцийн тохиргоог хянаж, тохируулах үйлдлийг нэгэн зэрэг алсаас хийж, хаанаас ч гүйцэтгэлийн алдааг олж засварлах боломжтой байдаг.

Ай Ти Зон компани нь Samsung брэндийн албан ёсны дистрибьютерээр 2019 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд мэдээллийн технологийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хамтран хэрэгжүүлсээр байна.

 

ITZONE - Монголын хамгийн анхны IEA цуврал дэлгэцийг суурилууллаа