IDENTITY and ACCESS MANAGEMENT технологийн шийдлүүдийг нэг дороос танилцууллаа

January 22. 2021

Ажиллах хэв маягийн өөрчлөлттэй холбоотойгоор жинхэнэ утгаараа зайнаас ажиллах болсон энэ үед байгууллага болон ажилтнуудынхаа мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар танилцуулсан “Identity and Access Management” онлайн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.

Уг эвентийг Ай Ти Зон компани өөрийн мэдээллийн аюулгүй байдлын тэргүүн түнш болох Cisco, Fortinet, Aruba, Guardicore болон CyberArk компаниудтай хамтран зохион байгууллаа. Бүхэлдээ IAM буюу Identity and Access Management технологи, түүнтэй холбоотой шийдлийн талаар танилцуулсан уг арга хэмжээнд Монголын тэргүүлэх компанийн мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцсон юм.

Дэлхий дахинд цар тахлын нөхцөл байдлыг сөргөөр ашигласан цахим халдлагууд ихээр гарч байгаа ба үүнийг дараах судалгааны үр дүнгүүдээс харж болно.

  • Гэрээсээ ажиллаж байгаа ажилтнуудын 47% нь фишинг (phishing) луйварт өртөж байна. (Tessian)
  • МАБ ажилтнуудын 73% нь гэрээсээ ажиллаж байгаа үед гарсан цахим халдлагыг илрүүлэх, таслан зогсооход илүү их цаг, нөөц зарцуулагдаж байна гэжээ. (IBM)

Тэгвэл дээрх судалгаанд дурдсан эрсдэлээс сэргийлэх арга нь IAM технологи ашиглах юм.

Identity and access management (IAM) технологи нь байгууллагын сүлжээ болон системд зөвхөн зөвшөөрөгдсөн хэрэглэгчид болон төхөөрөмжүүдийг нэвтрүүлж, зөвшөөрөгдсөн хэрэглэгчдэд оноогдсон эрх, үүргийн дагуу үйлдэл хийхийг зөвшөөрөх байдлаар байгууллагын чухал датаг хамгаалдаг ба хувийн нууц мэдээлэл алдагдах, цахим халдлагад өртөх, нөлөөлөх боломжийг хязгаарлаж, үйл ажиллагааны олон процессыг боловсронгуй болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.

Нийт гардаг цахим халдлагуудын 50-аас илүү хувь нь систем болон сүлжээнд хандах бусдын эрхийг хакер хулгайлж ашигласнаар үйлдэгддэг тул сүлжээ болон системд нэвтрэх эрх бүхий хүмүүсийн үйл ажиллагааг нарын хянаж, давхар шалгаснаар аюулгүй байдлын эрсдэлийг буруулдаг байна.

“Identity and Access Management” онлайн арга хэмжээний үеэр Ай Ти Зон компани өөрийн албан ёсны түнш байгууллагууд болох Cisco, Fortinet, Aruba, Guardicore болон CyberArk компанийн IAM технологи бүхий зайнаас ажиллахад шаардлагатай мэдээллийн аюулгүй байдлын тэргүүлэх шийдлүүдийг IAM технологийн хөгжлийн явц болоод тэргүүн туршлагын хамт нэг дороос танилцуулсан юм.

Хэрэв та зайнаас ажиллахтай холбоотой мэдээллийн аюулгүй байдлын шийдлийн талаар мэдээлэл, зөвлөгөө авах бол бидэнд хандаарай. Бид өөрсдийн мэргэшсэн инженер, зөвлөхийн баг болон дэлхийд тэргүүлэх түнш байгууллагуудтайгаа хамтран та бүхэнд тусалж, хамтран ажиллахдаа үргэлж баяртай байх болно.

ITZONE - IDENTITY and ACCESS MANAGEMENT технологийн шийдлүүдийг нэг дороос танилцууллаа