"Cisco Advanced Routing & Switching Specialization" сертификат гардан авлаа

November 15. 2013

Дэлхийн хамгийн том компьютерийн сүлжээний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Америкийн Cisco компани нь 1984 онд үүсгэн байгуулагдсан, дэлхийн 100 гаруй оронд салбар компанитай үндэстэн дамнасан корпораци юм.

Мэдээллийн технологиор тэргүүлэгч Ай Ти Зон компани нь 2000 оноос эхлэн тус компанитай албан ёсны борлуулагч “Business Partner” статустайгаар хамтран ажиллаж ирсэн бөгөөд 2013 оны 3 сард  Монгол дахь батламжит “Premier partner” болсон билээ. Түүнээс хойш энэхүү ангиллаа ахиулан Cisco компанийн Silver Partner болохоор зорьж, өөрсдийн инженерүүдээ бэлтгэж эхэлсэн байна.

Тус зорилтыг биелүүлэх үйл ажиллагааны хүрээнд CCIE буюу Cisco компанийн хамгийн дээд түвшний сертификат бүхий 2 инженертэй болоод байгаа ба  Cisco Advanced Routing & Switching Specialization  сертификатыг 2013 оны 11-р сарын 13-нд гардан авснаар Cisco Silver Certified Partner болох эхний алхмаа бахдам амжилттайгаар эхэллээ.

Тус сертификатыг авахын тулд “Routing & Switching Account Manager”, “Routing & Switching Systems engineer” болон “Routing & Switching Field engineer”– ийн зэрэг бүхий мэргэшсэн инженерүүд болон мэргэшсэн худалдааны мэргэжилтэнтэй болсон байна.

Ийнхүү Cisco Advanced Routing & Switching Specialization сертификатыг эзэмшсэн Ай Ти Зон компани нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг зөв ойлгож, олон улсын стандартад нийцсэн “Routing & Switching” шийдлийг ахисан түвшинд төлөвлөн гүйцэтгэх чадавх өндөр түвшний мэргэжилтнүүдтэй болж RnS чиглэлээр мэргэшсэн гэдгээ баталлаа.

ITZONE - "Cisco Advanced Routing & Switching Specialization" сертификат гардан авлаа