"Green ERP" зохиогчийн эрхийн гэрчилгээ авлаа

September 26. 2013

ITZone компанийн “Green ERP” Байгууллагын нөөц төлөвлөлтийн цогц системийн дэд систем болох “Нийлүүлэлт Хангамжийн Систем” мэргэжлийн өндөр түвшинд боловсруулагдан бэлэн болсноор Зохиогчийн Эрхийн Гэрчилгээгээ хүлээн авлаа.

Нийлүүлэлт хангамжийн систем нь худалдан авалтын захиалгын хүсэлт гаргахаас эхлээднийлүүлэгч сонгон шалгаруулахзахиалга, тээвэрлэлт үүсгэх, улмаар барааг хүлээн авах, бараа материалын шилжилт хөдөлгөөнийг бүртгэх гэх мэт худалдан авалтын бүхий л процессыг бүртгэж хөтлөх боломжтойгоор боловсруулагдсан. Мөн бүх түвшний байгууллагын хангамжийн албаны үйл ажиллагааг зохицуулах, ажлын хуваарилалт хийх, ажлын гүйцэтгэлийг төлөвлөлттэй харьцуулах зэрэг таск менежментийг давхар оруулж өгснөөрөө бусад ижил төстэй системүүдээс давуу болсон. Тус системийг Юнител, М-Си-Эс Проперти компаниуд үйл ажиллагаандаа ашиглаж байна.  

ITZone компани нь 2010 оноос эхлэн дотооддоо ERP (Enterprise Resource Planning System) буюу “Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем”-ийг “Хүний нөөцийн удирдлага”, “Нийлүүлэлт хангамж, систем”, “Санхүүгийн нөөцийн удирдлага”, “CRM-Харилцагчтай түншлэх систем” болон “Үйлдвэрлэлийн систем” гэсэн үндсэн 5 хэсэгтэйгээр боловсруулан ажиллаж байгаа юм. Систем нь олон улсын стандарт болон өөрийн орны практик шийдлүүдийг тусгасан, Монголын орчин нөхцөл, хэрэглэгчийн онцлогийг илүү харгалзсан, Монгол хэл дээрх хэрэглэгчийн интерфейстэй, байгууллага бүрийн бизнесийн онцлогт тохиромжтой, уян хатан байдлаар хөгжүүлэн, нэвтрүүлэх боломжтойгоор боловсруулагдаж байна.

Green ERP системийн “Хүний нөөцийн систем” дэд систем өмнө нь зохиогчийн эрхийн гэрчилгээ авч байсан бол ийнхүү хоёрдох “оюуны бүтээл”-ийн гэрчилгээгээ “Нийлүүлэлт хангамжийн систем” дээрээ гардан авлаа.

Дашрамд сонирхуулахад Байгууллагын нөөц төлөвлөлтийн систем нь санхүү, хүний нөөц, хангамж, үйлдвэрлэл, маркетинг, борлуулалт гээд байгууллагын бизнесийн бүхий л процессыг нэгдсэн системд холбож, дотоод үйл ажиллагааг хурдтай, удирдлага, хяналтыг үр дүнтэй болгон, шийдвэр гаргагчдад тухайн цаг үе дэх бодит мэдээллээр тухай бүр хангах зэрэг боломжуудыг бий болгодог систем ажээ. Гадаадын ERP систем нь хэдэн сая долларын өртөгтэй байдаг нь Монгол хэрэглэгчдэд үнэтэй, өргөнөөр хэрэглэх боломжийг хязгаарлаж байсан бол дотоодын компаниуд энэхүү дэвшилтэт системийг дотооддоо боловсруулан, бага өртөгтэйгөөр худалдаанд гаргаад байна.

ITZONE - "Green ERP" зохиогчийн эрхийн гэрчилгээ авлаа