×

Төр, цахим засаглал


PMIS - Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн систем

САЛБАР: Төрийн байгууллага
ТЕХНОЛОГИ: Програм хангамж хөгжүүлэлт, Мэдээллийн Аюулгүй байдал, Back Up, Data center, Дата төв, Шийдэл
ТӨСЛИЙН ХУГАЦАА: 2011-2013 он
ТӨСЛИЙН ҮР ДҮН: Ажлын ачааллыг 40% бууруулсан.
40 гаруй баримт бичгүүдийг шууд системрүү бөглөн оруулж, дата санд цэгцтэй хадгалдаг болсон. 
Монгол улсын 30 гаруй прокурорын газар болоод бусад холбогдолтой төрийн байгууллагуудтай  шууд мэдээллийг хоорондоо хуваалцах боломжтой болсон.
Хяналт сайжирсан.

 

СОРИЛТ

Прокурорын байгууллага нь хуулийн байгууллага тул бүх үйл ажиллагаа хуульчилсан хатуу хугацаан дор явагдаж, маш чанд нарийн бичиг баримтын бүрдүүлэлт шаардлагатай байдаг. Энэ ч утгаараа маш их ачаалал ирж, баримт бүрдүүлэх ажил нь гар аргаар явагддаг тул алдаа дутагдал, хуулийн заасан хугацаанд амжиж хэрэг хаагдахгүй байх зэрэг томоохон үр дагавар гардаг байсан. Жишээ нь:

  1. Ажлын ачаалал. Жил ирэх тусам монгол улсад гарах гэмт хэргийн тоо нэмэгдэж, улсын хэмжээнд жилд дунджаар 30,000 гэмт хэрэг бүртгэгдэж, 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирч байна. Энэ бүх хэргийг бүртгэж, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүргийг  шат шатны прокурорын байгууллага хүлээдэг. Үүнээс гадна хийсэн ажлаа тайлагнах, тоон мэдээлэл гаргахад нийт ажлынхаа 60-80 хувийг зарцуулж, үндсэн үүргээ биелүүлэхэд багахан цаг зарцуулдаг байжээ.
  2. Ажлын удаашрал. Тэд нийт 37 төрлийн бүртгэл хөтөлж, бас бүртгэл хөтөлсөн тухай бүртгэл хүртэл хийдэг байсан нь прокурорын үндсэн ажлынх нь бүтээмжээс илт хойш чангааж байлаа. Хэрэг шийдвэрлэлт тэр хэрээр удааширч, прокурорын байгууллага хүнд суртал гаргаж буй мэт сэтгэгдэл иргэдэд төрж байсан. Үүнээс үүдэж хэрэгт холбогдсон иргэдэд ч чирэгдэлтэй байсан юм.
  3. Сул хяналт. Бүх тайланг гараар бичиж, дарга нарт хүргүүлэх, хянуулах, гарын үсэг авах гэхчлэн ажлын процесс маш удаашралтайгаас гадна тэр бүх мэдээллийг хянаж, үзнэ гэдэг удирдлагуудад ч хүнд ачаалал үүсгэж байв. Прокурорын ажлын ачаалал асар их болж, хяналтын ажил ёс төдий хийгдэх тохиолдлууд элбэгшсэн.

Тиймээс эдгээр бүтээмж муутай, гар ажиллагаатай үйл ажиллагааг багасгаж, илүү бодит үр дүнд хүрэхийн тулд нийт Монгол улс даяар Прокурорын нэгдсэн мэдээллийн систем байгуулж, ажил хөнгөвчлөх програм хангамжийг бүтээх шаардлага тулгарсан байна.
 

 

 

ШИЙДЭЛ

Дээрх нөхцөл байдлаас үүдэж, мөн дэлхий нийтийн хандлага болсон и-засаглал буюу электрон засаглал нэвтрүүлэхийг цаг үе шаардаж байсан юм. Дэлхийд эрх зүйн тогтолцоо нь өндөр хөгжсөн улсууд прокурорын байгууллагын нэгдсэн системтэй байдаг бөгөөд энэ нь тухайн орны онцлог, хууль эрх зүйн байдлаас шалтгаалан өөр хоорондоо ялгаатай байдаг. Монгол улс энэ жишгийн дагуу Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторинг удирдлагын системийг хөгжүүлсэн юм. Энэ системийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (GIZ)-ын дэмжлэгтэйгээр Ай Ти Зон компани дотооддоо бүтээж хөгжүүллээ.

 

ҮР ДҮН

Дэлхийн жишигт яг ийм том хэмжээний системийг дунджаар 20 жил хөгжүүлдэг бол монгол инженерүүд 2 жилийн дотор нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй багийн тусламжтайгаар гүйцэтгэсэн нь олон улсын анхаарлыг татсан үйл явдал болсон. Монгол Улсын бүх хууль, Ерөнхий прокурорын болон нийтлэг шинж чанартай тушаал зааврууд, мөн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зэрэг бүх хуулийг уг программд оруулсан байна. Мөн прокурорын болон туслах ажилтны эрх үүргийг тодорхой зааж өгсөн бөгөөд нэг  ёсондоо прокурорын үйл ажиллагааны бүх процессыг загварчлалд оруулж өгчээ. Энэ нь ажлын процессуудыг хялбаршуулж, сайжруулах, давхардлыг арилгах, оновчтой болгох зорилготой  инженерчлэлийн ажил юм.

Анх системийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд орон нутгийн бүх салбарт сургалт зохион байгуулж, тусгай гарын авлагаар бүрэн хангасан. Үргэлж цаас, балтай ажиллаж байсан зарим хүмүүс компьютер хэрэглэх ёстой болж, тэр хэрээр  хүндрэл үүсч байлаа. Гэхдээ сайн сургалт, сайн гарын авлагын ачаар одоо бүх прокурорууд энэ системийг ашиглаж байна. Нэг програмист, 2 прокурор бүхий 3 хүнтэй 5 баг гаргаж 21 аймгаар явж бүтэн сарын турш сургалт хийснээр прокурорын бүх байгууллагад системийг хэрэглэх аргачлалыг бүрэн сургасан байна.

Одоо Монгол улсын прокурорын бүх байгууллагууд бүх тайлан мэдээгээ энэ системээр гаргаж байна. Мөн системтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэж, байнга хөгжүүлж байх ажлын байрыг бий болгож, шат шатны прокурорын байгууллагын дэргэд Мэдээллийн технологи, дүн шинжилгээний албыг байгуулсан. Шинэ систем нэвтрүүлэхтэй зэрэгцээд аймаг, нийслэлийн бүх шатны прокурорын байгууллагуудыг шилэн кабелаар холбожээ. Ингэснээр системийн аюулгүй байдал, нууцлалын хувьд найдвартай болсон бөгөөд системд зөвхөн прокурорын байгууллагын дотоод сүлжээнээс нэвтрэх боломжтой.

Нийтэд түгээх:

Бусад туршлагууд:

Цахим мэдээнд бүртгүүлэх