Customer Story

Сангийн Яам - Донор орнуудын эрсдэлийн үнэлгээний систем

  • Салбар:  Төрийн байгууллага
  • Технологи:  Програм хангамж хөгжүүлэлт, Мэдээллийн Аюулгүй байдал, Back Up, Data center, Дата төв, Шийдэл
  • Төслийн хугацаа:   2012-2013 он
  • Төслийн үр дүн: 120 сая цаасан материалыг цахим хэлбэрт хөрвүүлэн, архивлаж, 49 төрлийн үйлчилгээг онлайнаар хүргэж эхэлсэн, Үйл ажиллагааны процесс 50% хөнгөвчлөгдсөн

Нэгдсэн үндэсний байгууллага, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Кувейтын сан болон Улс орнуудын зээл, тусламжаар Туул голын сав газрыг хөгжүүлэх, Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл, Дээд боловсролын шинэчлэл төсөл, Авто зам сайжруулах төсөл зэрэг нийт 9.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн. 

Эдгээр хөгжлийн төслүүдийг үр ашигтай байдлаар хэрэгжүүлэхэд чиглэсэн Монгол улсад хэрэгжиж буй хөгжлийн төслүүдийг зохицуулах үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний удирдлагын мэдээллийн систем бүтээх ажлыг 2014 онд эхлүүлсэн юм. Энэхүү ажлын хүрээнд Монгол улсын Засгийн Газрын гадаад зээл, тусламжаар хэрэгжих төслүүдийн бичиг баримт боловсруулах үе шатаас эхлээд төсөл хэрэгжиж дуусах хүртэлх бүхий л шатны мэдээллийг багтаасан нэгдсэн сан үүсгэсэн байна. Үүнд, тухайн төсөлтэй холбоотой бичиг баримт, төслийн анхны хэрэгцээний үнэлгээ, логик хүрээ болон хяналт-шинжилгээ, үнэлгээний төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн тайлан, санхүүжилтийн мэдээлэл, шалгуур үзүүлэлт, түүний гүйцэтгэлийн талаарх мэдээлэл гэх мэт тухайн төслийн Хяналт-шинжилгээ, үнэлгээтэй холбоотой бүх мэдээллүүдийг нэгтгэжээ. Уг төслийг Дэлхийн Банк санхүүжүүлж, Сангийн Яам хэрэгжүүлэгчээр ажилласан бөгөөд Ай Ти Зон компани ерөнхий гүйцэтгэгчээр, Од Инновэйшн компани хамтран гүйцэтгэгчээр ажилласан юм.

Одоогоор уг системийг Сангийн Яам болон бусад 15 яамд, түүний харъя байгууллагууд, УИХ-ын тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, төсөл хэрэгжүүлэх нэгжүүд болон олон улсын зээл, тусламжийн байгууллагууд хэрэглэж байна. Мөн уг системээр дамжуулан жирийн иргэд ч зээл тусламжаар санхүүжүүлж буй төслүүдийн тухай мэдээллийг ил тод байдлаар харах боломжтой юм.

МЭДЭЭЛЛИЙН САН ҮҮСГЭСНИЙ ДАВУУ ТАЛ:

  • Засгийн газрын гадаад зээл, тусламжийн бүх төслүүдэд ашиглах шалгуур үзүүлэлтүүдийг сонгох, тэдгээрийг тооцох зааварчилгаа бүхий шалгуур үзүүлэлтүүдийн нэгдсэн сан бүрдэнэ.
  • Бодлого боловсруулах түвшний ажилтан, албан хаагчид засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслүүд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар бодит, шуурхай мэдээллээр хангагдана.
  • Шинэ төслүүдийн хувьд өмнө нь хэрэгжиж байсан болон одоо хэрэгжиж буй ижил төстэй төслүүдийн талаарх туршлага, ашигласан шалгуур үзүүлэлтүүд, авсан сургамж гэх мэт мэдээлэл болон өөрийн төсөлд ашиглагдах шалгуур үзүүлэлтүүдийн одоогийн болон өмнөх үеийн утгуудыг (тухайн шалгуур үзүүлэлтийн утгууд өмнө нь мэдээллийн санд орсон үед) нэгдсэн мэдээллийн сангаас авах боломжтой. Ингэснээр шинэ төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг хэрхэн хийх, төслийн саналыг яаж боловсруулах, батлагдсан тохиолдолд төслийг хэрхэн хэрэгжүүлэх талаар заавар болгон ашиглах боломжтой.
  • Олон нийт гадаадын зээл, тусламжийн төслүүд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар зохих мэдээлэлтэй болно.
  • Шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг өмнө хэрэгжиж дууссан төслийн үйл ажиллагаатай давхцуулахгүй байх, үйл ажиллагааг нь уялдуулах боломжтой болно.

Ай Ти Зон компанийн Програм хангамжийн газар нь хөгжүүлэлтийн стандарт болсон V аргачлал болон богино хугацаанд үр дүнд хүрэх Agile аргачлалуудыг хослуулан ажилласан юм. Төслийн хугацаа богино байсан ч дээрх хоёр аргачлалыг хослуулан ашигласны үр дүнд системийг амжилттай хөгжүүлж, захиалагч, хэрэглэгчдэд хүлээлгэн өгсөн.

Системийг нэвтрүүлэх үйл явцад Сангийн Яамны орон нутаг, нийслэлийн нийт 100 мэргэжилтэнд сургалт явуулж, сертификат гардуулсан байна. Энэ төсөл нь Ай Ти Зон компанийн хувьд Програм хангамжийн төсөл дээр дотоодын компанитай хамтран ажилласан анхны кэйс болсон юм.

Бусад туршлагууд: