×

EPRS - Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн систем

Ай Ти Зон Компани нь Монголын Мянганы сорилтын сангийн Хөрөнгийн эрхийн төслийн хүрээнд хэрэгжсэн “EPRS” буюу “Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Цахим Систем” байгуулах төслийг нэг жилийн хугацаанд гүйцэтгэн Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2013 оны 8 сарын 19-ний өдөр амжилттай хүлээлгэн өгсөн.

Салбар: Төрийн байгууллага
Технологи: Програм хангамж хөгжүүлэлт, Мэдээллийн Аюулгүй байдал, Back Up, Data center, Дата төв, Шийдэл
Төслийн хугацаа: 2012-2013 он
Төслийн үр дүн: 120 сая цаасан материалыг цахим хэлбэрт хөрвүүлэн, архивлаж,·   49 төрлийн үйлчилгээг онлайнаар хүргэж,  Үйл ажиллагааны процесс 50% хөнгөвчлөгдсөн

ШААРДЛАГА

Монгол улсад нийт 30 гаруй хөрөнгийн эрхийн бүртгэлийн алба нэгжүүд байдаг. Эдгээр газруудад иргэн очоод хөрөнгийн бүртгэлээ оруулах, шүүлгэхийн тулд өргөдөл бичиж өгөх, архиваас хуучин материалуудыг гарган ирж нэг бүрчлэн мэдээллээ харах, нөгөө талаас бүртгэлийн ажилтан тусдаа байрлах 22 мэдээллийн баазаас тайлан мэдээг шүүх, гараар нэгтгэх зэрэг механик ажилбарт цагаа зарцуулж, дүн мэдээ нь зөрөх зэрэг асуудлууд байнга гарах болов.

Хэдий Триада, Риал, Microsoft Excel гэх мэт програмууд ашигладаг байсан ч Улсын хэмжээнд бүртгэлийг нэгтгэн хянах, удирдах, иргэдэд хурдан шуурхай үйлчлэх зэрэг нийгмийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахгүй байсан тул Цахим бүртгэлийн санг яаралтай бүтээх шаардлага Улсын Бүртгэлийн Eрөнхий Газарт үүссэн.

Газрын удирдлага, мэргэжилтнүүдийн хувьд өөрөө өөртөө үйлчлэх бүртгэлийн системийг улсын хэмжээнд нэвтрүүлснээр асуудлыг шийдэх бүрэн боломжтойг хэдийн харсан байдаг бөгөөд Ай Ти Зон компанитай хамтран энэхүү систем болон түүний МТ дэд бүтэц, дата төв, өгөгдөл нөөцлөлт, мэдээллийн аюулгүй байдлын цогц шийдлийг боловсруулахаар ажилласан байдаг. 

ШИЙДЭЛ

Мянганы Сорилтын сан, Улсын Бүртгэлийн газрын мэргэжилтнүүд болон Ай Ти Зон Компанийн инженерүүдээс бүрдсэн "Эд Хөрөнгийн Эрхийн Бүртгэлийн Систем байгуулах төсөл"-ийн багийнхан үндсэн 3 үе шаттайгаар нэг жилийн хугацаанд хамтран ажиллав.

I ҮЕ ШАТ. ДЭД БҮТЭЦ СУУРИЛУУЛАЛТ

Улсын хэмжээнд бүрэн хамарсан дэд бүтэц байгуулах үйл ажиллагаанд 200 компьютер, 150 удирдлагын компьютер болон сервер, сторэйж, 11538 метр шилэн кабел зэрэг орсон байдаг. Түүнчлэн дэд бүтэц байгуулах үйл явцад параллель ажиллагаа (dualization), ачаалал хуваарилалт (load balancing), Real Time Back Up, Нууцлал Хамгаалалт, Мэдээллийн аюулгүй зэргийг бүрэн хангасан.

II ҮЕ ШАТ. ЦАХИМЖУУЛАЛТ

Цахимжуулалтын явцад 120 сая цаасан материалыг цахим архивд шилжүүлсэн. Цахимжуулалт хийгдсэнээр байцаагчдын иргэдэд үйлчлэх хугацааг хэмнэх, агуулахын зардлыг бууруулах, гэнэтийн гал, үер зэрэг эрсдэлүүдээс бүрэн сэргийлж байгаа юм.

III ҮЕ ШАТ. EPRS - ЭД ХӨРӨНГИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙН СИСТЕМ 

EPRS систем нь эд хөрөнгөтэй холбоотой 49 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх, түүнтэй холбоотой бүртгэлийг цахимаар хийх боломжтой болсон. Эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, гэрчилгээ, нотлох баримт зэрэг цаасан суурьт материалыг тухай бүрт нь цахимжуулж, иргэдэд хүссэн мэдээллийг нь маш хурдтайгаар гаргаж үйлчлэх, нэгдсэн статистик, тайлан, репортыг хүссэн үедээ, хүссэн хэлбэрээрээ гаргах боломж бүрдсэн.

 

ҮР ДҮН

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, бүсийн 8 тулгуур төвийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэс, тасгуудыг нийт:

  • 11.5 мянган метр урт шилэн кабелаар холбож
  • 120 сая цаасан материалыг цахим хэлбэрт хөрвүүлэн, архивласан
  • Мэдээллийн нэгдсэн онлайн систем бүхий Дата Төв байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэсэн
  • 49 төрлийн үйлчилгээг онлайнаар хүргэж эхэлсэн
  • Үйл ажиллагааны процесс 50% хөнгөвчлөгдсөн
  • Мобайлаар иргэдэд мэдээллийг нь хүргэх боломжтой болсон
  • Гар ажиллагаанаас үүсэх эрсдэлгүй
  • Банк, санхүү, нотариат гэх мэт төрийн болон төрийн бус 11 байгууллагаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санд хандах боломж нээгдэн
  • Автомат тайлан, үзүүлэлт шууд гарах боломжтой болсон

Өмнө нь гар аргаар хаягийг оруулдаг байсан, ингэхдээ дүүргийн нэрийг л гэхэд хэдэн янзаар бичдэг байсан. Одоо бэлэн хаягийн сангаас шууд сонгон оруулах зарчмаар хийгдэх бөгөөд хүний хүчин зүйлээс хамааралтай үг үсгийн алдаа, товчлолын алдаа гарахгүй. Улсын бүртгэгчийн систем дээр хийсэн бүх үйлдэл он сар өдрийн хамт нарийн бүртгэгдэх бөгөөд улсын бүртгэгчдийн гаргасан санаатай болон санаандгүй алдаа, элдэв хууран мэхлэх үйлдлийг илрүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх боломжтой болсноор байгууллага өөрөө өөрийгөө хянах бүрэн боломжтой болсон.

Түүнчлэн, удирдлагын тайлан мэдээг гаргахад хялбар болж удирдлагын зүгээс шийдвэр гаргахад ашиглах боломжтой. Жишээ нь МУ хэмжээнд цахим систем нэвтэрснээр ЭХЭБ талаарх мэдээллийг анх удаа Real time буюу яг одоогийн байдлаар бүх төрлийн тайлан боловсруулах боломжтой. Яг одоогийн байдлаар улсын хэмжээнд эсвэл аль нэг нэгжийн хэмжээнд хичнээн үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй байгаа түүнээс хэд нь ЭЗ-ийн эргэлтэд орж гэх мэт мэдээллийг авах боломжтой болно.

ХЭРХЭН ТУРШИЖ ҮЗЭХ ВЭ?

Иргэд www.burtgel.mn цахим хуудсаар орж эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлгээ онлайнаар бөглөхөд системээс автоматаар давхардахгүй цор ганц кодыг өгнө. Дараа нь тэр кодоо ашиглан үйлчлүүлэгч өөрийнх нь авч буй үйлчилгээ ямар шатандаа явж байна, гэрчилгээ нь хэзээ бэлэн болох, хэзээ гэрчилгээгээ хаанаас авах гэх мэт мэдээллүүдийг онлайнаар шууд харах, хянах боломжтой.

Жишээ нь: УБ-т явж байгаад эд хөрөнгийнхөө лавлагаа авах хэрэг болоход аймаг руугаа заавал өөрийн биеэр буцахгүйгээр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим систем (ЭХЭБЦС)-д нэвтэрснээр мэдээллийн нэгдсэн цахим баазаас авах боломжтой. Мөн банкны хувьд тус системээр дамжуулан зээл хүсэгчдийн хөрөнгийн лавлагааг авах боломжтой. Иргэдийн хөрөнгө давхардаж бүртгэгдэх эрсдэл байхгүй.

  • Төрийн байгууллага. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим системд төрийн дараах байгууллагууд холбогдоно
  • Авилгатай тэмцэх газар
  • Мөрдөн байцаах ерөнхий газар
  • ШШБЕГ
  • Цагдаагийн газар
  • Шүүх
  • Банк зэрэг санхүүгийн байгууллагууд

Энэ байгууллагууд цахим системтэй өөрсдийн кодоор холбогдож, үйл ажиллагаатай нь хамааралтай, хязгаарлагдмал хүрээний мэдээллийг харах боломжтой.

EPRS - Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн систем