×

Төр, цахим засаглал


LMIS - Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн систем

 

 

САЛБАР:

Төрийн байгууллага

ТЕХНОЛОГИ:

Програм хангамж хөгжүүлэлт, Back Up, Data center, Дата төв, Төхөөрөмжийн нийлүүлэлт, Дэд бүтэц болон сүлжээ байгуулах

ТӨСЛИЙН ХУГАЦАА:

2013-2014 он

ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • 24/7 хөдөлмөрийн онлайн бирж ажиллаж эхэлсэн.
  • 2500 гаруй Электрон бирж Монгол улс даяар байршуулагдсан
  • Хөдөлмөрийн биржийн үндсэн үйл ажиллагаа автоматажсан

ШААРДЛАГА

Монгол улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн нийт 30 хөдөлмөрийн хэлтэс, мөн тийм тооны хувийн Хөдөлмөрийн Бирж ажиллаж байна. Энэхүү бирж нь нэг талаас ажил олгогчийн шаардлагыг хангасан ур чадвартай мэргэжилтэнг бэлтгэн нийлүүлэх, нөгөө талаас ажил олгогч нарт шинэ ажлын байр бий болгох нөхцөлийг нь дэмжих явдал юм.

Гэсэн хэдий ч ажил хайгч, ажил олгогчийн хооронд мэдээлэл чөлөөтэй солилцож чаддаггүй, бодит эрэлт хэрэгцээнд тохирсон мэргэжилтэн, ажилтнууд шаардлагатай тоогоор бэлтгэгддэггүй зэргээс болж мэргэжилтэй ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин өссөөр байсан юм.

 

ШИЙДЭЛ

Ингээд дээрх асуудлыг шийдэх гарц бол мэдээллийн технологид суурилсан дэд бүтэц бий болгох, өөрөөр хэлбэл “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн систем”-ийг шийдэх явдал гэж үзсэн.

Тухайн ажил хайж буй иргэн “Электрон бирж”-ийг ашиглан идэвхтэй байгаа ажлын байрны мэдээллийг авах, дээр нь регистр, утасны дугаар, шаардлагатай мэдээллээ илгээж нэмэлт үйлчилгээ авах боломжтой. Мөн тус програм нь боловсрол, цалин, мэргэжил, туршлага, нас, хүйс зэрэг үндсэн үнэлгээний найман үзүүлэлтийг автоматаар боловсруулалт тохируулалт хийн, тухайн ажил хайгч иргэнд тохирох ажлын байр, ажиллах хүчнийг ажил олгогчдод санал болгох юм.

Энэхүү томоохон төслийг Ай Ти Зон ХХК-ийн програм бүтээгчид хүлээн авч, Монгол улсын Яамд, Нийгмийн даатгалын газар, Татварын Ерөнхий газар, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Хөдөлмөрийн биржүүд, ажил олгогчид, иргэд гээд  бүх талыг зэрэг нэгтгэсэн маш том мэдээллийн цогц систем бүтээсэн.

  • Frontend систем-ээр Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн Хөдөлмөрийн төв биржийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг системчилсэн бөгөөд Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Нийгмийн даатгалын газартай мэдээллээ мөн солилцоно.
  • Backend систем нь олон нийтэд зориулсан портал вэб сайт (https://www.labornet.mn) ба ажил олгогч, ажил хайгч, ажлын байрны анкет, ажлын зарын мэдээллийг бүртгэх, удирдах үйл ажиллагаатай. Уг систем нь гаднын болон дотоодын хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааг удирдан зохицуулах боломжийг олгох юм.  
  • “Электрон бирж” буюу киоскийн програм хангамж хийгдэж бүх нэгжүүд дээр байрлаж иргэдэд мэдээллээр ханган ажиллаж байна. Ажил хайгчид нийцэх ажлын байрууд, нөгөө талаас ажлын байранд нийцэх ажил хайгч нарыг систем автоматаар тооцоолж санал болгоно. 
  • Тайлан, нэгтгэл. Байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд өөрсдийн хэрэгцээт тайлан, тоон мэдээг хүссэн үедээ гарган авах боломжтой.

Хэрэглэгчийн сэтгэгдэл: 

Хөдөлмөрийн төв биржийн дэд дарга, доктор Д.Баттогтох: Бид Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагууд болох Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төв, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, өвчин судлалын төв болон бүх аймаг дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүдийг дотоод VPN сүлжээнд холбоод байна.

Үүгээр бид Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг хоорондоо шуурхай, өндөр нууцлалтайгаар солилцох боломжтой болсон. Тус төслийн хүрээнд иргэн, ажил олгогч нар цахим орчинд уулзах Online програм хангамжийг мөн хөгжүүлэн нэвтрүүлсэн бөгөөд төсөлд гүйцэтгэгч талаас Ай Ти Зон компани ажилласан нь үндэсний бүтээн байгуулалтад төр хувийн хэвшилтэй хамтран хийж байгаа бас нэгэн томоохон ажил юм.

ҮР ДҮН

Энэхүү төсөлд нийт 26 төрлийн 2500 гаруй тоног төхөөрөмжийг нийлүүлэн, Монгол улсын 21 аймаг, 9 дүүргийг холбосон интернэт, VPN сүлжээний ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ажил хайгч болон ажил олгогчийг холбосон хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сүлжээг амжилттай бий болгож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж чадсан.

Системийн давуу тал:

  • Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газруудтай холбогдож, мэдээллийн үнэн бодит байдлыг шалгаснаар мэдээллийн давхардал үүсэхээс сэргийлнэ. Мөн эдгээр байгууллагуудтай холбогдсоноор иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг бүртгэх гар ажиллагааг хөнгөвчилнө.
  • Сүүлийн үеийн дэвшилтэд технологи дээр суурилсан тул 24/7 ажиллах ба байгалийн давагдашгүй хүчин зүйлээс сэргийлсэн нөөц системтэй.
  • Ажил хайгч, ажил олгогч нар нь Портал сайтаар дамжуулан өөрийн мэдээллийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системд орон зай, цаг хугацаа үл хамааран оруулах боломжтой.
Нийтэд түгээх:

Бусад туршлагууд:

Цахим мэдээнд бүртгүүлэх