Цахим орчинд энхийг сахиулагчдын “Cyber Range” тэмцээн боллоо

March 11. 2019

Fortinet Cyber Range 2019 ITZONE

Технологийн орчин дахь томоохон дайсан бол цахим халдлага. Өдрөөс өдөрт хүчирхэгжин буй кибер халдлагатай тэмцэхийн тулд аюулгүй байдлын мэргэжилтнүүд байнга шинэ технологи, шийдлүүдээс суралцаж, дадлага сургуулилт хийх нь чухал байдаг.

Энэхүү сургуулилтын нэг хэсэг болсон Fortinet Cyber Range 2019 тэмцээн 2019 оны 3 сарын 6-ны өдөр RedRock Conference Center & Resort –д амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнийг Fortinet болон Ай Ти Зон компаниуд хамтран зохион байгуулж, Монголын топ компаниуд болох Оюу Толгой, Хаан Банк, Хас Банк, Юнител, Голомт Банк, Юнител, Үндэсний Дата Төв, Төрийн Банк, Богд Банк зэрэг байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлын экспертүүд оролцлоо.

Fortinet Cyber Range 2019 ITZONE

Fortinet Cyber Range 2019 ITZONE

5 цагийн турш тасралтгүй үргэлжилсэн Cyber Range нь үндсэн хоёр үе шаттай явагдав. Эхний үед Галт хана (Firewall), дараагийн шатанд Имэйл гэйтвэй (Email Gateway) дээр гаднын халдлагаас хамгаалах тохиргоог хийн,  17 төрлийн даалгавраар оролцогчдыг сорьжээ. Сорилын үед  багуудын үүсгэсэн сүлжээний үндсэн урсгалд Spam, Malware, Ransomware, Content Filtering зэрэг 9 төрлийн кибер дайралтыг хиймлээр үүсгэж, энгийн урсгалыг нэвтрүүлэх, хортой урсгалыг нэвтрүүлэхгүйгээр хамгаалан өрсөлдсөн юм.

Тэмцээний гүйцэтгэлийн үр дүн нь Real-Time дашбоард дээр шууд дамжуулагдсан бөгөөд тэмцээний ялагчаар Голомт Банкны “Guardian” баг шалгаран багаараа Хонг-Конг улсад зохион байгуулагдах "Fortinet 361° Security Forum 2019"-д оролцох эрхээр шагнуулжээ.

Fortinet Cyber Range 2019 ITZONE
Тэргүүн байр: Голомт банк - Guardian баг

Fortinet Cyber Range 2019 ITZONE
Дэд байр: Юнител групп - LP баг

Fortinet-Cyber-Range-2019-ITZone-KhanbankГутгаар байр: Хаан банк - Mr.KB баг

Cyber Range нь цахим аюул тулгарахаас өмнө нь  илрүүлэх, халдлагын үед энгийн урсгалыг ялгаж нэвтрүүлэх, аюул тулгарсан тохиолдолд хариу үзүүлэх талаар бодит кэйс дээр суралцан дадлагажих боломжийг нэг дор олгодог олон улсын жишиг тэмцээн юм.

Зохион байгуулагчдын саналаар тус тэмцээнд ШУТИС-ийн Мэдээлэл, Холбоо, Технологийн сургуулийн инженерийн чиглэлээр суралцдаг оюутнуудаас хоёр багийг шалгаруулж оролцуулсан бөгөөд шинэ үед бэлтгэгдэж буй инженерүүддээ орчин үеийн технологийг бодитоор ашиглах боломж олгосноороо тун онцлог боллоо.

Fortinet нь Гартнерийн Хамгаалалтын технологийн шидэт квадрат-ын топ 3 компанийн нэгээр 8 дахь жилдээ тодроод буй дэлхийн тэргүүлэгч компани юм. Ай Ти Зон компани нь 2016 оноос тус компанийн дараа үеийн хамгаалалтын технологи, мэргэжлийн үйлчилгээг Монголын томоохон 100 гаруй аж ахуй нэгжид албан ёсоор нийлүүлэн ажиллаж байна.

Fortinet Cyber Range 2019 ITZONE

Fortinet Cyber Range 2019 ITZONE

ITZONE - Цахим орчинд энхийг сахиулагчдын “Cyber Range” тэмцээн боллоо