×
ЭВЕНТ

Fortinet Cyber Range 2019

2019-03-06 | Red Rock Resort

Бүртгүүлэх

ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ

Технологийн орчин дахь томоохон дайсан болох цахим халдлага нь өдрөөс өдөрт улам бүр хүчирхэгжин, таагдашгүй болсоор байна. Энэхүү аюултай тэмцэхийн тулд мэргэжилтнүүд байнга шинэ технологи, шийдлүүдээс суралцаж, дадлага сургуулилт хийж байх хэрэгтэй. 

Cyber Range 2019 бол аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд бодит кэйс дээр суралцах, шинэ технологиор өөрийгөө сорих боломжийг олгох тэмцээн юм. Fortinet Cyber Range нь мэдээллийн технологийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийг аливаа цахим аюул тулгарахаас өмнө нь хэрхэн илрүүлэх, хэрэв тулгарсан бол хэрхэн хариу үзүүлэх талаар суралцах, мэдээлэл, туршлагаа хуваалцах, дадлага хийх боломжийг нэг дор олгоно. 

ЦАХИМ ХАЛДЛАГАД БОЛОМЖ БҮҮ ОЛГО

Цахим орчинд энхийг сахиулагч та бүхнийг "Fortinet Cyber Range 2019" тэмцээнд оролцон хүч, ухаанаа сорихыг урья. 

Та уг тэмцээнд оролцсоноор:

  • Цахим халдлагад хэрэглэгддэг Hacking техникүүдийг сурч авах
  • Хамгийн сүүлийн үеийн Next Generation Firewall болон имэйл аюулгүй байдлын технологиуд, тэдгээрийг ашиглан бодит кэйс дээр хэрхэн ашиглах талаар мэдээлэл авах
  • Тэмцээний үеэр та олон улсад хамгийн маргаан үүсгэдэг цахим халдлагын тохиолдлуудыг өөрийн биеэр туршин өөрийгөө хөгжүүлэх боломжтой.

ТЭМЦЭЭНИЙ ДААЛГАВАР

Имэйл болон сүлжээний халдлагатай тэмцэх
Технологийн чиглэл:

  • Next Generation Firewall: FortiGate virtual appliance,
  • Email Gateway: FortiMail virtual appliance)

ШАГНАЛ:  Багаараа Хонг-Конг улсад аялж, "2019 Fortinet 361° Security" арга хэмжээнд оролцох

ШҮҮГЧИД:

  • Magnus Chau - Fortinet компанийн Энтерпрайз шийдлийн зөвлөх
  • Nick Ng - Fortinet компанийн Аюулгүй байдлын менежер
  • Frankie Yeung - Fortinet компанийн Энтерпрайз шийдлийн зөвлөх

МЕНТОРУУД: 

  • Б.Лхагвасүрэн - Сүлжээний эксперт, Ай Ти Зон компанийн Дижитал технологийн газрын сүлжээний ахлах инженер
  • С.Мөнх-Эрдэнэ - Сүлжээний эксперт, Ай Ти Зон компанийн Дижитал технологийн газрын сүлжээний инженер

АСУУЛТ БА ХАРИУЛТ

Асуулт. Тэмцээний зорилго юу вэ?

Цахим орчинд аюул тохиолдоход хэрхэн илрүүлэх, хэрхэн хариу үзүүлэх болон дараа нь хэрхэн сэргээх арга хэмжээ авах талаар бодит туршлага хуваалцах, аюулгүй байдлын инженерүүдийн ур чадварыг сориход оршино.

Асуулт 2. Хэн оролцох боломжтой вэ?

Мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг тухайн байгууллагын үндсэн ажилтан. 

Асуулт 3. Бүртгэл хэр удаан үргэлжлэх вэ?

Оролцогчдын бүртгэл 2019.02.27-ны өдрийн 24:00 цагт хаагдана. 

Асуулт 4. Баг хэдэн хүнтэй байх вэ?

Нэг баг 2 гишүүнтэй байна. Нийт 12 багийг тэмцээнд оролцуулах ба 10 багийг хаалттай бүртгэлээр, үлдсэн 2 багийг нээлттэй бүртгэлээр сонгон оролцуулна. Нээлттэй бүртгэлээр хамгийн түрүүнд бүртгүүлсэн 2 багийг сонгох болно.

Танд нэмэлт асууж, тодруулах зүйл байвал дараах хаягаар холбогдоорой. 

  • Ай Ти Зон компанийн Энтерпрайз шийдлийн зөвлөх: 8010-0086
  • Ай Ти Зон компанийн Хэрэглэгч хариуцсан менежер:  8001-2424

Имэйл: crm@itzone.mn 

Бүртгэл (2019-02-28 хүртэл)
Уучлаарай бүртгэл дууссан байна.