Dell Technologies Symposium Mongolia 2024 арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

March 14. 2024

Dell Technologies компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Dell Technologies Symposium Mongolia 2024 арга хэмжээ энэ жил “AI Powered Innovation for a Better Future” сэдвийн дор 3-р сарын 5-ны өдөр Шангри-Ла зочид буудлын Их танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү арга хэмжээнд 250 гаруй мэдээллийн технологийн инженер, мэргэжилтнүүд болон шийдвэр гаргагчид, технологийн салбарыг сонирхон судлагч нар хүрэлцэн ирж хэрэглэгчийн төхөөрөмжөөс, орчин үеийн дата дэд бүтэц, мулти-клауд, кибер аюулгүй байдал зэрэг технологи, дэд бүтцийн түвшин бүрд хиймэл оюун ухааны санал болгож буй үнэ цэн, бодит боломжуудтай танилцан, туршлага судаллаа.

Арга хэмжээний эхний хэсэгт Dell Technologies компани ирээдүйн стратеги, алсын хараагаа танилцуулсан ба үргэлжлүүлэн мэдээллийн технологийн салбар дахь шинэчлэл, чиг хандлагын талаар гүнзгий ойлголтыг өгөхийн зэрэгцээ хиймэл оюун ухаан, мулти-клауд архитектур, кибер тэсвэртэй байдал, тэдгээрийг ашиглан бизнесийн орчинд хэрхэн үр ашигтай шинэчлэл, инновац хийх боломжтойг танилцуулсан билээ.

Түүнчлэн Dell Technologies компанийн Unstructured дата сторэйжийн бизнес хариуцсан ахлах Картик Кумаравелу-ын хиймэл оюуны эринд дата менежмент, түүний ашиглалтын талаарх шинэ хандлагыг танилцуулсан “Open Modern Data Lakehouse” илтгэл оролцогчдын анхаарлыг ихэд татсан юм.

  

Тус арга хэмжээгээр хиймэл оюун ухааныг байгууллага, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй талаар бодит туршлага, зөвлөгөөг танилцуулаад зогсохгүй Монгол Улсад мэдээлэл технологийн салбарын эргэн тойрон дахь бодит сорилтуудыг шийдвэрлэсэн туршлагаа оролцогч байгууллагууд “AI Based Solution” болон “Cyber Resiliency” сэдвээр хуваалцлаа.

Арга хэмжээний 2 дугаар хэсэгт Dell Technologies компанийн Cloud Native Architecture багийн  Технологи хариуцсан ахлах Энг Ченг Лим орчин үеийн мэдээллийн технологийн дэд бүтцийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, уян хатан, өргөтгөх чадвар өндөртэй нэгдмэл дэд бүтэц, түүний үйл ажиллагааг оновчлох, үр ашгийг нэмэгдүүлэхэд мулти-клауд дизайн гэсэн ойлголт чухал болохыг онцолсон юм.

  

Dell Technologies Symposium Mongolia 2024 арга хэмжээний онцлох хэсгүүдийн нэг болох хэлэлцүүлэг нь AI болон Cyber Resiliency сэдвийн хүрээнд тус тус явагдаж салбарын мэргэжилтнүүд оролцогчидтой санал бодлоо хуваалцлаа.

Эхний хэлэлцүүлэгт Хиймэл оюун ухааны талаар хэлэлцэж, хувьсан өөрчлөгдөж буй дижитал эринд төрийн болон хувийн байгууллагуудад хэрэглээгээ хялбарчлахаас эхлээд аюулгүй байдлаа хангах хүртэлх бүхий л түвшинд хиймэл оюун ухаан нь нэн чухал шинэчлэл авчрахыг онцоллоо.

   

Хоёр дахь хэлэлцүүлгээр Cyber Resiliency сэдвийн хүрээнд дижитал эрин дэх кибер халдлагын эрсдэлийг бууруулж, бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангахын тулд дасан зохицсон халдлагад тэсвэртэй байх стратеги чухал болохыг онцолж нэгэнт дата алдагдсан тохиолдолд дахин сэргээн хүчирхэгжүүлж халдлагын эсрэг дархлаа тогтоох боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Ай Ти Зон компани 2000 оноос хойш Dell Technologies компанийн Тэргүүн түншээр ажиллаж Dell брэндийн компьютер, бизнесийн тоног төхөөрөмжийг албан ёсоор нийлүүлэхээс гадна, сервер, сторэйж, дата центр, кибер аюулгүй байдлын шийдлүүдийг боловсруулах, суурилуулах үйлчилгээг мэргэшсэн, туршлагатай инженерийн багаар дамжуулан Монголын зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна.

ITZONE - Dell Technologies Symposium Mongolia 2024 арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө