Захиалгат програм хангамжийн онцлог

Бүрэн тохирсон

Байгууллагын үйл ажиллагаанд яв цав тохирсон учир илүү үнэ цэнэ өгдөг.

API боломж

Байгууллагын бусад системтэй 100% интеграци хийгддэг.

Шинэ технологи

Хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг ашиглан хөгжүүлдэг.

Туслалцаа үйлчилгээ

Системийн засвар үйлчилгээг тогтмол хангадаг

Бидний давуу тал

Ай Ти Зон компани нь захиалгаар гүйцэтгэж буй програм хангамжийн ажлын гүйцэтгэлийн чанарыг өндөр түвшинд барих, системийн тогтвортой ажиллагааг хангах, ашиглахад илүү хялбар байлгах хүчин зүйлсийг онцгойлон анхаарч, олон улсын жишиг стандарт, тестингийн технологийг ашигладаг. Бид олон жилийн туршлага, өндөр ур чадвар бүхий програм хангамжийн хөгжүүлэлтийн инженерүүдээр багаа бүрдүүлсэн төдийгүй, Agile Scrum менежментийг аргачлалд тулгуурлан төслийг богино хугацаанд амжилттай дуусгаж, талентуудынхаа мэдлэг ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, шинэ технологийн туршилтуудыг тогтмол гүйцэтгэдэг.

10+

жилийн туршлага

60+

Амжилттай төсөл

30+

Харилцагч

200K+

Системийн хэрэглэгч

Захиалгын програм хөгжүүлэлтийн үндсэн үе шат

1

Бизнес шинжилгээ

2

UI/UX дизайн

3

Хөгжүүлэлт

4

Тест/Нэвтрүүлэлт

Захиалагчийн бизнесийн гол зорилгыг ойлгож авснаар түүний дагуу захиалагчийн хэрэгцээнд яв цав нийцсэн бүтэц, шаардлагыг тодорхойлдог. Энэхүү шатанд харилцагчийн оролцоо хамгийн өндөр байдаг ба төслийн талаарх талуудын ойлголтыг нэгтгэх, бизнесийн шаардлагыг тодорхойлох, системийн бизнесийн процессыг тодорхойлох зэрэг тус бүрийн зорилго, үр дүнтэй уулзалтуудыг хийдэг. Бизнес шинжилгээний үр дүнд хэрэглэгчийн шаардлага, системийн архитектур, процессын зураглал тодорхой болдог.

Системийн дэлгэцүүдийн хар зургийг бэлтгэснээр харилцагч тал системийн талаар илүү бодит төсөөлөлтэй болно. Системийн хар зургийг гаргахдаа хэрэглэгчийн шаардлага болон процессын зураглалыг ашигладаг. Системийн ашиглагдах (usability) байдлыг эрт үед тестлэн, тулгарч болзошгүй асуудлаас урьдчилан сэргийлэх, алдааг засах боломжтой.

Дэлгэцийн хар зурагт үндэслэн системийн бүрэн хэмжээний прототайпийг гаргана. Мөн хэрэглэгч төвтэй бодлогод суурилсан ашиглахад хялбар, сэтгэл ханамжтай шийдэл гаргахыг зорьдог. Өөрөөр хэлбэл ямар ч төхөөрөмж дээр ашиглагдахуйц байхад ач холбогдол өгдөг Дараах хэрэгслүүдийг ашигладаг. Хэрэглэгчийн аяллын зураглал - Responsive дизайн

Код хөгжүүлэлтэд хэрэглэгчийн шаардлага болон архитектурын сонголтод заасан арга хэрэгслүүдээ ашигладаг. Системийн Front-end-ийн хөгжүүлэлтэд UI/UX дизайн чухал нөлөөтэй бол backend хөгжүүлэлтэд процессын зураглал болон хэрэглэгчийн шаардлага маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хөгжүүлэлтийн үе шат бүрд тест хийж, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн байгаа эсэхийг шалгаж байх нь хөгжүүлэлтийн чанарыг сайжруулдаг.

Хөгжүүлэлтийн эхлэлээс төгсгөл хүртэлх үе шатуудад системд бүрэн хэмжээний тест хийдэг. Үүнд функциональ тест, интеграцийн тест, аюулгүй байдлын тест, хүчин чадлын тест гэх мэт багтдаг.

Тухайн шийдлийн амжилтын нэг үзүүлэлт нь хэрэглэгчдэд хүрсэн байдал юм. Иймд бид хамгийн хурдан хугацаанд үр дүнтэй нэвтрүүлэлт хийхээр зорьдог. Мөн мэргэжлийн сургагч багш нар интерактив орчинд сургалтыг эрхлэн явуулдаг.

Нэвтрүүлэлтийн дараа зайлшгүй байнгын засвар үйлчилгээ шаардлагатай байна. Бид энэхүү хугацаанд Help Desk-ийн тусламжтайгаар хүлээн авч боломжит бага хугацаанд засварладаг.

Системийн тасралтгүй үйл ажиллагааг цаашид ч хангахын тулд төлбөртэйгөөр засвар үйлчилгээ үзүүлдэг.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Аюулгүй байдал, хамгаалалтын шийдэл, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл авах, зөвлөхтэй холбогдохыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.