Customer Story

MCS Coca Cola - iCoke урамшууллын онооны систем

  • Салбар: Үйлдвэрлэл, худалдаа                         
  • Технологи: Өгөгдлийн сан Azure Cloud дээр байрласан, Vue.js frontend framework, User Interface, Laravel, PHP framework, Mobile ionic 2 framework, эх код 2 үйлдлийн систем дээр ажиллах боломжтой                   
  • Төслийн хугацаа: 2018 он Version 1.0, 2019 он Version 2.0      
  • Төслийн үр дүн: Бүх насныханд зориулсан Монголын хамгийн олон хэрэглэгчтэй урамшууллын систем

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

MCS Coca Cola компанийн брэндийн хэрэглэгчдийн 2017 - 2019 оны Loyalty хөтөлбөрийг дэмжиж ажиллах хамгийн гол хэрэгсэл байна.

Урамшууллын онооны хөтөлбөрийг мэдээлэл технологийн дэвшилтэт технологиор боловсронгуй болгон эцсийн хэрэглэгчид илүү хүрсэн урамшууллын бодлого хэрэгжүүлэх зорилготой.

ШААРДЛАГА:

  • www. mycokerewards.com -той ижил зарчмаар ажилладаг байх
  • Хэрэглэгчдэд ойлгомжтой, энгийн загвар дизайнтай байна.
  • Ямар нэгэн код, програмчлалын алдаагүй ажилладаг байна.
  • Хөтөлбөрийн гүйцэтгэлийн ажил хугацаандаа явагддаг байна.
  • Брендийн өнгө загварыг шингээсэн
  • Хэрэглэгч ямар нэгэн нэмэлт тусламжгүйгээр өөрөө ашиглах бүрэн боломжтой
  • Ашиглахад хялбар цахим урамшууллын онооны системийг бий болгох
  • Системийг хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж хөгжүүлэх
  • Аюулгүй байдал, найдвартай ажиллагааг бүрэн хангасан
  • Мэдээллийн сан дээр судалгаа анализ хийх, тайлан мэдээ авах боломжийг бий болгох

СТАТИСТИК ТООН МЭДЭЭЛЭЛ

ШИЙДЭЛ

Систем нь админ(Back-End) болон хэрэглэгч(Front-End) гэсэн 2 хэсгээс бүрдэх ба админ хэсгээс хэрэглэгчийн хэсгийн хөтөлбөр цэс, бэлэг цэс, нэмэлт онооны цэс болон бөглөөний код оруулах хэсгийг удирдан тохируулах боломжтой. Өгөгдлийн сан нь Azure Cloud дээр байрласнаар санхүүгийн хувьд хэмнэлтэйгээс гадна аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажилладаг.  

Version 1.0 дээрх системийн шийдэл

  1. Хөтөлбөр цэс – Системд нэвтрэхэд хэрэглэгч хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах хэсэг. Энэхүү хэсгийг админ талаас матрицын аргаар угсарч динамик байдлаар тохируулагдаг.
  2. Бэлэг цэс – Хөтөлбөрийн хэмжээнд бэлэг болон тохирлын эрх бүртгэх хэсэг. Бүртгэгдсэн бэлэгний тоо ширхэг, нөөцийн мэдээлэл болон бэлэг дууссан тохиолдолд хэрэглэгчийн хэсэг дээр идэвхгүй болгох тохиргоо зэрэг хийгдэнэ.
  3. Нэмэлт оноо цэс – Хэрэглэгч бөглөөний код оруулан оноо цуглуулахаас гадна өөрийн Facebook дээр лайк, шейр хийх болон тусгай хөтөлбөрт оролцон нэмэлт оноо цуглуулах боломжтой. Энэ хэсгийг мөн адил админ талаас бүртгэж өгнө.
  4. Хувийн мэдээлэл цэс – Хэрэглэгч системд бүртгүүлж хувийн мэдээллээ баталгаажуулснаар хөтөлбөрт оролцох эрхтэй болно. Хэрэглэгчийн регистрийн дугаар болон баталгаажуулах кодоор бэлэг олгодог тул заавал үнэн зөв мэдээлэл оруулна.
  5. Сагс цэс – Цуглуулсан оноондоо тааруулан идэвхтэй бэлэгнээс сонголтоо хийж сагсанд хадгалах боломжтой. Ингэснээр хэрэглэгч тухайн бэлгийг дараа баталгаажуулан авах боломжтой болж байгаагаас гадна дахин өөр бэлэг хамт баталгаажуулах боломжтой болж байна.
  6. Онооны түүх цэс – Хэрэглэгчийн анх хөтөлбөрт оролцсоноос хойших онооны зарцуулалтын мэдээлэл харагдах хэсэг.
  7. iCoke саятан урамшуулалт хөтөлбөр – 5 долоо хоногийн турш зарлагдсан саятан хөтөлбөр нь хэрэглэгч цуглуулсан оноогоороо бэлэг цэсээс өөрийн оноонд тааруулан хэдэн ч тохирлын эрх авч долоо хоногийн сүүлд зурагтын шууд нэвтрүүлгээр гарах тохирлын хөтөлбөрт оролцох эрхтэй болж байгаа юм.
  8. Хандив цэс – Хэрэглэгч өөрийн цуглуулсан онооноос М Си Эс Кока Колагийн зарласан сайн үйлсийн аянд нэгдэж оноо хандивлах боломжтой. Ингэснээр хэрэглэгчдийн хандивласан оноо тухайн сайн үйлсийн аяны зорилгод хүрэхэд М Си Эс Кока Кола компани хандивласан оноог мөнгөн дүн рүү шилжүүлэн хандивын эзэнд гардуулан үр дүнгээ харуулна.

ҮР ДҮН

  • 164,000 хэрэглэгч өдөр тутам бөглөөний код оруулан зарлагдсан хөтөлбөрт хамрагддаг.
  • MCS Coca cola ХХК -ийн маркетингийн сурталчилгааны нэг том суваг
  • Санхүүгийн борлуулалтыг тодорхой хэмжээнд өсгөсөн
  • Хэрэглэгчийн цугласан мэдээлэл дээр анализ хийх боломжтой болсон
  • Бүх насны хэрэглэгч ашиглах боломжтой урамшууллын систем.

ХЭРХЭН ТУРШИЖ ҮЗЭХ ВЭ?

Хэрэглэгч www.icoke.mn цахим хуудсаар орж өөрийн цахим шуудан, facebook  хаягаар бүртгүүлэн бүртгэлээ баталгаажуулан хөтөлбөрт хамрагдах боломжтой. Мөн гар утсан дээрээ аппликэйшнээр оролцох боломжтой. 

 

 

Бусад туршлагууд: