×

Эрдэнэт УБҮ - Үйлдвэрийн удирдлагын СКАДА систем

  • Салбар:  Уул уурхай
  • Технологи:  Үйлдвэрийн удирдлага хяналтын SCADA систем, Үйлдвэрийн автоматжуулалт
  • Төслийн хугацаа:  2015 он
  • Төслийн үр дүн:  Үйлдвэрийн бүх үйл ажиллагааг нэгдсэн системээр зэрэг хянах боломжтой болсон, Ажлын цаг хугацааны хэмнэлт хийсэн, Хаягдал, алдаатай үйлдвэрлэл буурсан, Аюулгүй байдал сайжирч, эрсдэл тодорхой хэмжээгээр буурсан

Эрдэнэт Уулын Баяжуулах Үйлдвэр, Ухаа Худаг гэх мэт томоохон үйлдвэрүүд алслагдсан болон тархан байрласан суурь машин, автоматажсан цех, дэд станц, насос маш олон нэгжүүдтэй байдаг. Бүх нэгж хэсгүүдийг нэгдсэн сүлжээнд холбож, нэг цэгээс удирдах, хянах боломжоор хангах нь үйлдвэрийн хяналт, бүтээмж, алдагдалтай ажиллагааг бууруулдаг байна.

Үйлдвэрлэлийн удирдлага хяналтын SCADA систем нь алсын зайнаас объектыг хянах, удирдах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангах, ослын нөхцөлд диспетчер шуурхай арга хэмжээ авах зэрэг нөхцөлүүдийг урьдчилан бүрдүүлснээр цаг хугацаа, хөрөнгө хэмнэх боломжийг давхар олгож байдаг.

Ай Ти Зон компани нь үйлдвэрлэлийн автоматжуулалтын SCADA системийг Эрдэнэт УБҮ, Энержи ресурс ХХК-ийн Ухаа Худгийн нүүрс баяжуулах зэрэг томоохон үйлдвэрүүдэд хийж гүйцэтгэн.