×

Уул уурхай


УСУГ - Улаанбаатар хотын ус хангамжийн автоматжуулалт

САЛБАР: Төрийн байгууллага
ТЕХНОЛОГИ: Нэгдсэн хяналтын систем, Дата центер, Автоматжуулалт
ТӨСЛИЙН ХУГАЦАА: 2003 он
ТӨСЛИЙН ҮР ДҮН: Улаанбаатар хотын усны менежментийг нэгдсэн системээр хянадаг болсон 

 

2003 онд Улаанбаатар хотыг ус хангамжийн найдвартай системтэй болгох Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжсэн "Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах" I, II дахь шатны багц төсөлд Ай Ти Зон компани үндсэн гүйцэтгэгчээр оролцож, УСУГ-ын ус хангамжийн хяналтын системийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын УСАГ-ын Төв диспетчерийн газарт нэгдсэн хяналтын систем суурилуулж, 30 гаруй худаг, насосын станцыг радио сүлжээгээр холбож, нийслэлийн цэвэр усны хангамжийг хянах, удирдлагын төвд мэдээллийг цаг тухайд нь дамжуулах, дата сан үүсгэх, усны зарцуулалтыг тооцох, тайлагнах процессыг бүхэлд нь автоматжуулсан юм. Тус төсөл нь гүний усны хэрэглээг зохистой болгож, үр ашиггүй зарцуулалтыг бүрэн арилгасан, байгальд ээлтэй төслийн ажил болсон.

Нийтэд түгээх:

Бусад туршлагууд:

Цахим мэдээнд бүртгүүлэх