Дараагийн үеийн видео аналитикийн шийдлийг банкны салбарт ашиглах нь

September 23, 2020

Бид өмнөх блогуудаар Briefcam шийдлийн талаар болон эмнэлгийн байгууллага хэрхэн үр ашигтай нэвтрүүлсэн талаар танилцуулсан. Энэ удаа хяналт, аюулгүй байдлын маш өндөр стандартын дагуу ажиллах шаардлага гардаг банкны салбар болон тэд хэрхэн Briefcam шийдлийг үр ашигтай нэвтрүүлэх талаар танилцуулъя.

Яагаад банк ашиглах хэрэгтэй вэ?

Уламжлалт буюу арилжааны банкнуудын хувьд харилцагчдадаа илүү ойр хүрч үйлчлэх зорилгоор олон тооны салбар нэгж, АТМ-үүдийг ажиллуулдаг. Мэдээж хэрэг банкны салбар, АТМ-үүдийн хувьд өдөр тутам их хэмжээний мөнгөтэй ажилладаг учраас аюулгүй байдлыг дээд зэргээр хангах шаардлагатай. Мөн салбар нэгжийн үйл ажиллагаа болон үр ашиг, харилцагчийн үйлчилгээний чанараа видео аналитикийн тусламжтай нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.

Ямар боломжуудыг олгох вэ?

Банкны хувьд байнгын тавигддаг, тодорхойлогддог зорилгын нэг бол “Харилцагчийн үйлчилгээ”-ний чанарыг сайжруулах байдаг. Энэ нь ганц бэлэг өгөх, үйлчилгээний ажилтны харилцаанаас гадна салбар, нэгжээр үйлчлүүлж байгаа харилцагчдад тав тухтай байдал, тэдэнд хүрсэн үйлчилгээг хурдан хугацаанд үзүүлэх шаардлагатай байдаг. Жишээлбэл: Салбар нэгж ид ачааллын үеэр харилцагчдад чирэгдэл үүсгэхгүйгээр үйлчилж байгаа буюу нэгж үйлчилгээний ажилтны ачаалал болон хүлээлгийн танхимын сандал, мэдээллийн хуудаснуудын хүрэлцээтэй байдал, ухаалаг киоск зэрэгт зарцуулж буй хугацаа, хандлага зэрэгт анализ хийх, хүлээлгийн танхимын аль хэсэгт хүмүүс илүүтэй цуглаж байгааг мэдэн шаардлагатай мэдээллээр хангах самбар байрлуулах, сэжигтэй болон аюултай үйлдэл илэрч буй тохиолдолд эсвэл тогтоосон дүрмийг зөрчиж буй тохиолдолд цаг алдалгүй мэдэгдэл, дохио илгээх зэрэг боломжуудыг олгоно.

Үүнээс гадна царай таних технологийг ашиглах боломжтой бөгөөд сэжигтэй харилцагч орж ирэхэд мэдэгдэх, VIP харилцагч ирэхэд мэдэгдэх, эсвэл тогтмол үйлчилгээ авдаг болон зээлийн өдөр нь болсон харилцагч зэргийг танин үйлчилгээг урьдчилан таамаглан түргэн шуурхай ажиллах боломжийг олгож болно. Шаардлагатай тохиолдолд цагдаа хүчний байгууллагын хүмүүст сэжигтэй хүмүүсийн мэдээллийг олоход нь туслах зэрэг үйл ажиллагаанд оролцох боломжтой.

ATM-н үйл ажиллагаанд ашиглах нь

Олон улсад хамгийн ихээр гардаг луйвруудын нэг бол АТМ луйвар юм. АТМ машиныг тонохоос гадна картын нууц дугаарыг авдаг жижиг төхөөрөмжийг суулган АТМ дээр гүйлгээ хийж байгаа харилцагчийн картын мэдээллийг хулгайлдаг. Тэгвэл энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах боломжийг олгохыг зэрэгцээ АТМ-н дараалалд анализ хийх, сэжигтэй үйлдлүүдийг мэдэгдэх боломжтойн дээр карт эзэмшигчийн царайг АТМ дээр гүйлгээ хийж буй хүний царайтай тулган харилцагчид мэдээлэл илгээх боломжийг хүртэл бий болгодог.

Дараагийн үеийн видео аналитикийн шийдэл буюу видео контентын анализын шийдэл нь банкнуудын хувьд өдөр тутмын салбарын үйл ажиллагааны чанарыг сайжруулах үйл ажиллагаанд тус болохоос гадна картын биет гүйлгээтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил дутагдлуудыг арилгахад ашиглагдаж боломжтой бөгөөд бусад салбар болох худалдаа үйлчилгээний салбарт хүртэл шинэ стандартыг тогтоох, үйл ажиллагааг хялбарчлах боломжтой юм.

Та нийтлэл дурдсан шийдлийг сонирхож буй бол доорх холбоосоор орон дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Г. Цэнгэл

Контент АрхитектурчБайгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер