Видео бичлэгийн төхөөрөмжийн хөгжлийн үйл явцыг харвал анх 1900-аад оны эхэн үеэс эхэлсэн. Видео бичлэгийн төхөөрөмжүүд нь анх телевиз болон кино, нэвтрүүлэг бүтээгчид л ашигладаг байсан бол өдгөө бидний өдөр тутмын салшгүй нэг хэрэгсэл болсон гар утсаа ашиглан бичлэг хийх боломжтой болсон билээ.

Түүнчлэн хөгжлийнхөө явцад хэрэглээний цар хүрээ өргөсөж халдлага, аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх, хянах системийн гол хэрэгсэл болсон билээ. Хувийн байгууллагууд өөрийн эд хөрөнгөө хамгаалах үүднээс хяналтын камерыг ашигладаг бол төрийн байгууллагууд иргэний бүртгэл мэдээлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг олон зүйлсэд ашиглаж байна. 1996 оноос камерын систем нь аналоги системээс дижитал технологи руу шилжсэнээр хяналтын камерын хөгжилд шинэ эхлэл тавигдсан бөгөөд хяналтын камерыг бичлэг хадгалагч, аюулгүй байдал хангагч төдийхнөөр ашиглахаа больсон гэсэн үг юм. Учир нь технологийн хөгжлийн явцад өдгөө ДАТА бүтээгч, боловсруулагч болсон. Камерт өртөж буй хэсгийн хүмүүсийн урсгал, хийж буй үйлдлээс ажиглалт хийн өгөгдөл мэдээллийг цуглуулдаг болсон. Хамгийн сүүлийн үеийн жишээ дурдахад л БНХАУ-д бүх иргэдийнхээ царайг хяналтын камерын тусламжтай бүртгэн, дата цуглуулж бүрэн хянах боломжтой болсон. Их сургуулиуд оюутны царайг танин ирц бүртгэж, нийтийн тээврийн зарим үйлчилгээ зорчигчийн царайг таних технологийг ашиглаж, олон хүн бужигнасан объектоос гэмт хэрэгтэн илрүүлж, худалдааны байгууллагууд худалдан авагчийн хандлага, хэв маягийн хүртэл тодорхойлж байна. Судалгаагаар жилд 90 гаруй сая ширхэг камер борлуулагддаг бол өдөрт дэлхий дээр 337,000 терабайт мэдээлэл бичиж авдаг гэсэн үр дүн гарсан.  Энэ нь камерын бичлэгийн тусламжтай байгууллагууд видео датаг боловсруулж, анализ хийх цаг багасаж үйл ажиллагаагаа сайжруулж, оновчтой шийдвэр гаргахад тусалж байна. Тэгвэл дээр дурдсан боломжуудаас гадна өөр ямар боломжууд бий болсон бэ? Мөн хэрхэн дата цуглуулдаг болсон талаар дурдъя.

  • Activity Visualizer – Хяналтын орчинд байгаа тодорхой объектын хөдөлгөөн болон тухайн орчинд байсан хугацааг тооцно.
  • Parking analyzer – Авто зогсоолын ачааллыг тооцоолох, байршуулсан хугацааг автомашин тус бүрээр гаргана.
  • License Plate – Автомашины улсын дугаарыг таних, ялгах боломжтой. /Системд тодорхой автомашины улсын дугаарыг оруулан тус дугаартай автомашинуудыг зөвхөн нэвтрүүлэх боломжтой гэх мэт зохицуулалтыг хийнэ./
  • People Counter – Хяналтын орчинд байх нийт хүний тоог гаргах боломжтой.
  • Privacy Protector – Хяналтын орчинд байх объектын нууцлалыг pixelate байдлаар хадгалж, хамгаална.
  • Direction Controller – Хяналтын орчинд байгаа объектын чиглэлийг тодорхойлох, хориглогдсон хэсэгт нэвтэрч байгаа эсэхийг тодорхойлно.
  • Queue Detector – Хяналтын орчинд байгаа хүмүүсийн очер дарааллыг тодорхойлох, зарцуулж байгаа хугацаа болон бусад анализыг хийнэ.
  • Traffic Analyzer – Хяналтын орчинд байх нийт тээврийн хэрэгслүүдийг ялгах, тоолох боломжтой.
  • Facial Recognition – Нүүр царайг таних, баазаас ижил төстэй царайг хайх илрүүлнэ.
  • Video Enhancer – Хяналтын камерт бичигдсэн дүрс бичлэгүүдийн чанарыг сайжруулах, цас, бороо, манан зэргийг арилгана.

Дээр дурдсан бүх боломжуудыг та болон танай байгууллага бүрэн ашиглах боломжтой бөгөөд технологийн дэвшлийг бүрэн ашиглаж бүх хяналтыг гартаа авах эсэх нь таны шийдвэр билээ.

Системийн талаар дэлгэрэнгүй: https://www.itzone.mn/page/video-analytics