×

Видео аналитикийн систем гэж юу вэ?

Видео аналитикийн систем нь хяналтын камерын цуглуулсан бичлэгийг илүү хурдан, илүү үр дүнтэйгээр хянаж, удирдахад зориулсан программ хангамжийн шийдэл юм. Энгийн хяналтын камер маш олон цагийн бичлэгийг тодорхой хугацааны турш хадгалдаг. Энэхүү их хэмжээний датаг хадгалахаас гадна ажилтан хяналтын камерыг байнга хянаж байж элдэв зөрчлийг илрүүлэх шаардлагатай болдог. Харин видео аналитикийн системийн тусламжтайгаар зөвхөн хөдөлгөөн эсвэл дуу авиа илэрсэн тохиолдолд бичлэг хийх, тусгайлан тохируулсан байдлаар зөрчлийн хөдөлгөөнийг илэрмэгц хяналтын камераар даган бичих боломжийг олгодог. Энэхүү шийдэл нь системд цуглах мэдээллийн хэмжээг багасгаад зогсохгүй, системийн төвөгтэй байдал болон зардлыг бууруулдгаараа бизнест давуу талыг авчирдаг.

Хөдөлгөөн илрүүлэх, дагах систем

Хөдөлгөөн илрүүлэх, дагах нь видео аналитикийн системийн гол үйлдэл бөгөөд хөдөлгөөн эсвэл дуу авиа илэрсэн тохиолдолд түүнийг даган замыг нь зурах технологи юм. Хөдөлгөөн илрэхэд, тухайн биеийн мөрийг нь дагах бөгөөд ямар нэг буруу үйлдэл /урсгал сөрөх, орж болохгүй хэсэгт нэвтрэх/ хийх үед хамгаалалтын хэсэгт дохио илгээнэ. Энэ дохиог хүлээн авсан хяналтын ажилтан шалгаж, тухайн асуудлыг шуурхай шийдэх боломжтой. Ингэснээр камерын хяналтын ажилтныг ажлын бүтээмжийг эрс нэмэгдүүлнэ. Мөн видео аналитикийн системд хуурамч дохиоллын эсрэг шүүлтүүр тавих боломжтой. Ингэснээр жижиг амьтан, замын гэрэл зэргийн хөдөлгөөнийг илрүүлж, дагах шаардлагагүй болох юм

Давуу тал

Хүний хүчийг хэмнэнэ

Олон камерыг нэг дор хянах чадвартай учир тэдгээрийг заавал хянаад сууж байх хамгаалалтын олон тооны ажилтан шаардлагагүй болох юм. Энэхүү систем нь хэн нэгэн хориотой бүс рүү нэвтрэх, машин урсгал сөрж явах эсвэл хэн нэгэн хяналтын камерыг эвдэх гэж оролдох зэрэг үйлдлийг илрүүлэх чадвартай. Хэрэв эдгээр үйлдлүүдийн аль нэг нь болсон тохиолдолд систем хамгаалалтын албанд мэдээлэл илгээх болно.

Илүү бага дата цуглана

Энэхүү систем нь дуу авиа, хөдөлгөөн мэдрэгчийн тусламжтайгаар ямар нэг үйлдэл илэрсэн үед л бичлэг хийдэг учир маш бага хэмжээний датаг систем рүү илгээдэг. Видео аналитикийн тусламжтайгаар зөвхөн хөдөлгөөн эсвэл дуу авиа илэрсэн тохиолдолд л бичсэн багахан хэмжээний дата л хадгалагддаг. Энэ нь хүний хөдөлгөөн багатай байдаг газарт илүү давуу талыг авчирдаг.

Илүү хурдан

Видео аналитикийн систем бичлэгээ хадгалахдаа шошгожуулдаг учир бичлэг шүүхэд илүү эмх цэгцтэй байдаг. Жишээ нь хүлээн авалт зохион байгуулдаг газрууд тухайн өдрийнхөө бичлэгийг эвентийн нэрээр нэрлээд хадгалчхаж болох юм. Ингэснээр тэр өдрийн бичлэгийг ухрааж үзэхэд илүү хялбар болдог.

Интеграцчилах боломжтой

Видео аналитикийн систем нь хяналтын камераас гадна өөр бусад систем, программ хангамжтай интеграцчилж ажиллах боломжтой. Жишээ нь нэвтрэх хяналтын системтэй холбогдон хөдөлгөөн илрэх үед хаалганы түгжээ тайлагдахаар ч тохируулж болно.

Санал болгож буй шийдлүүд

axis communications
Axis видео аналитикийн систем

"Ай Ти Зон" компани "Axis" брэндийн видео аналитикийн системийн шийдлийг 2015 оноос хойш Монголын компаниудад нийлүүлж байгаа бөгөөд дараах боломжуудыг олгож байна. Үүнд:

  • Дуу авиа болон хөдөлгөөн мэдрэх,
  • Хөдөлгөөн дагах
  • Хуурамч дохиоллын хамгаалалт г.м технологийн шийдлүүд багтаж байна.
dahua
Dahua видео аналитикийн систем

2016 оноос хойш "й Ти Зон компани нь Dahua Technology корпорацын биет болон биет бус хамгаалалтын шийдлүүдийг Монголын хэрэглэгчдэдээ санал болгож байна. Dahua брэнд нь найдвартай бөгөөд бага өртөгтэй бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдгээрээ дэлхийд танигдсан билээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.