Аюулгүй байдлын шинэ хэрэгцээ буюу “Мэдээлэл, Дата аюулгүй байдал”

June 14, 2019

Маслоугийн хэрэгцээний шатлалын онолоор хүнд үндсэн 5 хэрэгцээ байдаг гэж тодорхойлсон байдаг. Өөрийгөө илэрхийлэх, Өөрийгөө хүндлэх, Нийгмийн, Аюулгүй байдлын болон физиологийн хэрэгцээ зэрэг ордог. Тэгвэл энэ 5 хэрэгцээний нэг чухал хэрэгцээ болон “Аюулгүй байдал”-н хэрэгцээний талаар авч үзье.

 Өнгөрсөн зууныг хүртэл хүмүүс аюулгүй байдлыг бие болоод сэтгэлийн дарамт, халдлага зэргээр тодорхойлдог байсан. Бие болоод сэтгэлээ ямарваа нэг харшлах зүйлсээс ангид байлгах, зайлсхийж байгаа нь ерөнхийдөө аюулгүй байдлаа хангах урьдач нөхцөл болж байлаа. Гэвч мэдээллийн эрин зуун бидэнд нэгэн чухал аюулгүй байдлын хэрэгцээг бий болгосон бөгөөд энэ нь “Мэдээллийн аюулгүй байдал”  юм. Мэдээллийн аюулгүй байдалд таны үндсэн хувийн мэдээллээс гадна эд хөрөнгө, боловсрол, ажил эрхлэлт, орлого зардлын, өвчний мэдээлэл зэрэг маш олон мэдээллүүд орно. Энгийн жишээгээр тайлбарлавал: Та өөрийн банкны төлбөрийн карт, интернэт банкны мэдээллээ алдсанаас болж таны данснаас мөнгө алдагдах, эсвэл spam и-мэйлүүдэд өөрийн хувийн мэдээллээ алдах гэх мэт юм. Хүлээх эрсдэлийн хэмжээ, далайцаараа ч энэ нь магадгүй маш том эрсдэл гэж хэлж болох юм.

            Энэ эрсдэлийг яагаад чухалчилж байгааг нэг жишээгээр тайлбарлавал: Европын холбоо нь General Data Protection Regulation (GDPR) буюу Европын холбооны улсуудын мөрддөг Дата мэдээллийн нууцлал, хамгаалалтын журам юм. Энэ нь тус журмыг мөрддөг улсуудын болон хувь хүмүүсийн үндсэн суурь эрх болон эрх чөлөөг хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах зорилготой юм. Энэ нь өөр орны бизнесүүд Европын холбоонд үйл ажиллагаагаа явуулах тохиолдолд ч зарим нөхцөлүүд энэ журмаар хязгаарлагддаг. Учир нь цахим орчинд хүмүүс мэдээлэлгүйгээсээ болоод өөрийн хувийн мэдээллээ алдах, мөн зарим тохиолдолд сошиал медиа болон зарим хүний сонирхол татахуйц аппликейшнүүд нь хэрэглэгчдийн хувийн мэдээллийг худалдах, сурталчилгаа, маркетингийн хэрэгсэл болгон ашиглаж байгаа нь дээрх болон дээрхтэй ижил хууль журам, зохицуулалтын үндсэн шалгаан болсон.  Түүнчлэн дан ганц хувьд хүний бус байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд халдах тохиолдлууд ихээр гарч байна. Байгууллагууд дата, мэдээллээ алдах, цахим халдлагад өртөх зарим тохиолдолд мэдээллийг нь зөвшөөрөлгүйгээр авч ашиглан үйл ажиллагаандаа болон ПР мэдээнд ашиглах зэрэг хууль бус үйлдүүд гарч байгаа нь мэдээллийн аюулгүй байдалдаа сайтар анхаарах хэрэгцээ шаардлага гарч байна.

Тэгвэл байгууллагууд дата мэдээллээ хэрхэн хамгаалах вэ?

Мэдээллийн эрин зуунд дэлхий дахин чанартай дата, мэдээлэл олж авах нь юу юунаас илүү чухал хэрэгцээтэй болсон гэж тодорхойлж байна. Технологийн салбарт ч төхөөрөмж нь бус тус төхөөрөмжөөс олж авч байгаа дата, мэдээлэл чухал бөгөөд аль ч салбарт хамгийн хурдан хугацаанд дата, мэдээллийг олж, цуглуулж, боловсруулж тус датан дээр суурилан оновчтой шийдвэр гаргах нь юу юунаас илүү чухал байгаа билээ. Датаг алдах нь цор ганц эрсдэл биш бөгөөд датаг сэргээж чадахгүй байх, найдвартай газар нөөцлөхгүй мөн адил эрсдэл юм. Дата мэдээлэл хэдий чинээ их байна төдий чинээ сайн хамгаалах шаардлага гарч байна. Яг л хүн мөнгө их цуглуулах тусмаа найдвартай банканд эсвэл найдвартай сейф аваад хадгалдаг шиг.

Тэгвэл байгууллага яаж өөрсдийн дата, мэдээллийг аюулгүй газар нөөцлөөд, түүнийгээ хамгаалаад, сэргээх вэ? Энэ төрлийн маш олон програм хангамж, шийдлүүд байдаг хэдий ч найдвартай ажиллагаа болон тус үйл ажиллагааг гүйцэтгэх хугацаа зэргээрээ ялгаатай эсвэл дээр дурдсан шийдлүүдийг агуулсан байх нь ховор байдаг. Тэгвэл дээрх асуудлуудыг шийдсэн цогц шийдлийг Dell EMC компани санал болгож байна. Датаг хамгаалах, нөөцлөх устсан эсвэл гэмтсэн датаг сэргээх бүрэн боломж бүхий шийдэл юм. Дата хамгаалалтын Hardware болон Software-ийг хамтад нь шийдвэрлэсэн нэгдмэл (Converged) Дата хамгаалалтын шийдэл бөгөөд суурилуулж, тохируулахад маш хялбар, нэг удирдлагын төвийн console дээрээс байгууллагынхаа дата хамгаалалтыг бүрэн удирдаж болох боломжтой. Backup server, Protection Storage гэх мэт Hardware тусдаа байрлах шаардлагагүй бүгдийг өөртөө багтаасан, Deduplication хийгдсэн байдлаар 96TB хүртэлх storage-тай супер бүтээгдэхүүн байгаа юм. Тус шийдлийн давуу тал бол файлуудыг блокийн түвшинд задлан зөвхөн өөрчлөлтийг бодит сторэйж байршуулдаг, 99% найдвартай сэргэж баталгаатай, байгууллагын програм хангамжтай холбогдон deduplication хийж хамгаалалтын сторэйж уруу зөөх боломжтой шийдэл юм.

Эцэст нь хэлэхэд та бүхэн байгууллагын дата, мэдээллээ бүрэн хамгаалж үнэхээр чадаж байгаа юу? Хамгаалж байгаа бол үнэхээр найдвартай програм хангамжийг ашиглаж чадаж байгаа юу?

Dell EMC Data Protection шийдлийн дэлгэрэнгүйг та энд дарж үзнэ үү.