×
МЭРГЭЖЛИЙН МТ ҮЙЛЧИЛГЭЭ

Dell EMC
DATA PROTECTION

Хэрэглэгчийн төхөөрөмжөөс үндсэн сервер, үүлэнд ч үнэт датаг хамгаална.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

Дижитал шилжилтийн зүрх нь ДАТА юм. Бид датаг үнэ цэнэтэй, чухал гэдгийг мэддэг хэдий ч түүнийгээ эрсдэлгүй, найдвартай хамгаалахад хэр анхаарлаа хандуулж байна вэ? Идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй нэг байгууллага дунджаар 20-30 програм хангамж, аппликэйшн ашигладаг гэх судалгаа байдаг. Үүлэнд болон суурин байрлах эдгээр систем дээр тасралтгүй үүсэж буй ДАТА-наас гол чухлыг нь хялбархан ялган, нэгтгэн, аюулгүй хамгааладаг дэвшилтэт технологийг танилцуулж байна. Энэ бол Dell EMC Data Protection - Датаг хаана байгаагаас нь үл хамааран back-up буюу нөөцлөх, нөхөн сэргээх, архивлах болон шилжүүлэх шийдлүүдийг нэг дор энгийн хийгээд маш хүчирхэг, зардал хэмнэхүйц байдлаар цогцлоосон шинэ үеийн дата хамгаалалтын шийдэл.

Яагаад Dell EMC дата хамгаалалтын шийдэл?

Үр ашигтай байдал

Датаг нөөцлөх явцад файл давтагдаж хадгалагдаж ашигтай орон зай эзлэн хуримтлагддаг. Харин DEDUPLICATION технологийн тусламжтай файлын давхцал гэдэг асуудал бүрэн шийдэгдэхээс гадна, файлын блокын түвшинд зөвхөн давхцахгүй блокыг нөөцлөх зарчимаар датаны нөөцлөгдөх бодит хэмжээг 10-100 дахин бууруулах боломжтой гайхимшигт инновацийг шингээсэн бүтээгдэхүүн юм.

Найдвартай байдал

Бид Backup буюу НӨӨЦЛӨЛТ-г ямар зорилгоор хийдэг вэ? Мэдээж датагаа алдах, эвдрэх үед СЭРГЭЭХ гэж шүү дээ. Гэтэл датагаа сэргээх шаардлага гарсан үед таны дата эвдэрсэн эсвэл сэргээгдэхгүй алдаа гарвал таны Data Protection шийдэлд хийсэн хөрөнгө оруулалт ашиг тусаа өгөхгүй үргүй зардал болно. Харин датаг нөөцлөх мөчөөс эхлэн Хамгаалалтын сторейж дээр архивлагдах хүртэлх зөөлтийн болон хадгалалтын бүхий л цаг мөчид таны дата НАЙДВАРТАЙ СЭРГЭХ баталтгаа өгөх Data Invulnerability Architecture технологи юм.

Уян хатан байдал

Dell EMC Data Domain Boost (DD Boost) шийдэл нь Data Domain хадгалах системгүйгээр backup серверийг сторэйж системтэй холбох боломжийг олгодог. Ингэснээр бүх датагаа депликаци хийх шаардлагагүйгээр, backup сервер болон аппликэйшн хэрэглэгчээс зөвхөн давтагдаагүй дата сегментээ Data Domain системрүү шилжүүлэх боломжтой юм. Энэ нь сүлжээгээр дамжиж буй датаны хэмжээг 80-90%-аар бууруулж танд уян хатан байдлыг олгоно.

Таны хэрэгцээнд нийцэх Data Protection шийдлүүд

Зардал бууруулж, үйл ажиллагааг хурдасгах Үүлэнд ч хамгаалах дата хамгаалалтын шийдлээр мэдээллийн технологио шинэчлээрэй.
ОНЦЛОХ ШИЙДЭЛ

Dell EMC Data Domain Хамгаалалтын сторэйж

Intel® Xeon® процессор бүхий Data Domain нь хэмжээг нь өргөтгөх боломжтой, найдвартай, үүлэнд ажиллах боломж бүхий backup, архив болон гамшгаас нөхөн сэргээлт хийдэг хамгаалалтын сторэйж юм. Хамгийн шилдэг backup төхөөрөмж болох Data Domain нь депликаци хийсэн датаг нээлттэй, хаалттай болон хосолсон үүлэнд холбож, урт хугацаанд хадгалахад зориулагдсан цорын ганц хамгаалалтын сторэйж.

  • 100 пб хүртэлх багтаамж бүхий мэдээллийг үүлэнд холбох боломжтой
  • 3пб хүртэлх хэмжээгээр системийн багтаамжаа өргөжүүлэх боломжтой

Data Domain нь виртуал хувилбартай тул програм хангамжид суурилан ажиллах боломжтой. 544 TB датаг 8 цагийн дотор backup хийх 7x илүү өргөтгөх боломж

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ
ОНЦЛОХ ШИЙДЭЛ

Dell EMC Дата хамгаалалтын програм хангамж

Дурын орчин болон ажлын урсгал дахь датагаа Dell EMC Дата хамгаалалтын програм хангамж ашиглан хамгаалах боломжтой. Энгийн бөгөөд уян хатан, цогц хамгаалалтыг хүргэх програм хангамжийн шийдлүүд нь таны суурин датанаас эхлээд виртуал дэд бүтэц хүртэл, нээлттэй болон хосолмол үүлэн орчинд ч таны датаг бүрэн хамгаална.

  • Тасралтгүй ажиллах шаардлага бүхий аппликэйшнийг 20х хурдтай backup, 10х хурдтай нөхөн сэргээх боломжтой ба серверт ирэх backup-ийн нөлөөг үгүй хийдэг.
  • VM ажлын урсгалд 20х хурдтай нэвтрэх болон сэргээлт хийх боломжтой.
  • Хэрэглэхэд хялбар, байгууллагын сервер, нөүтбүүк, суурин компьютерийг хамгаалах автоматжуулсан cloud backup ба нөхөн сэргээлт.
  • Хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлсэн (суурин болон үүлэнд байхаас үл хамаарсан) автоматжуулсан үүлэн хамгаалалт
  • Үүлэн дэх дата хамгаалалтын зардлыг 50% болон түүнээс дээш хувиар бууруулна.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ
ОНЦЛОХ ШИЙДЭЛ

Integrated Data Protection Appliance (IDPA)

Хамгаалалтын сторэйж болон програм хангамж, түүнчлэн хайлт болон аналитикийг нэгтгэсэн шийдэл болох Дата хамгаалалтын нэгдсэн төхөөрөмж (IDPA) нь өгөгдөлд backup, олшруулалт (replication), сэргээлт, депликаци хийх, богино хугацаанд нэвтрэх болон сэргээх боломжуудыг цогцоор нь санал болгодог нэгдсэн шийдэл юм. Түүнчлэн үүлэнд хүрч ажиллах боломжтой ба ингэснээр гамшгаас нөхөн сэргээлт хийх болон үүлэнд урт хугацааны хадгалалт хийх боломжийг олгодог. IDPA нь дээрхийг ганцхан төхөөрөмжид багтаасан тул суурилуулахад 10 дахин хурдан ба хамгаалалтын зардлыг мөн бууруулдаг. IDPA системийн удирдлагын энгийн, ойлгомжтой харилцах цонх нь ганцхан дашбоардоос дата хамгаалалтын дэд бүтцээ бүрэн хянах боломжийг олгоно.

  • Депликаци хийх дундаж хурдыг 36х дахин, VMware орчинд депликаци хийх хурдыг 72х нэмэгдүүлнэ.
  • Дунджаар 36х бага хамгаалалтын сторэйж шаарддаг.
  • VM ажлын урсгалд 20х хурдан нэвтрэх болон нөхөн сэргээх боломжтой.
  • Сүлжээний хэрэглээг 98% хүртэл багасгана.
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ
"Dell EMC компанийн Тэргүүн түнш АЙ ТИ ЗОН компани
Dell EMC шийдэл

Ай Ти Зон Компани нь цахим шилжилт бүхий Edge-to-Cloud дата хамгаалалтын шийдлийг байгууллагын тань онцлог нийцүүлэн боловсруулж, мэргэжлийн түвшинд нийлүүлнэ.

Холбоо барих
Dell EMC мэргэшсэн үйлчилгээ

Ай Ти Зон Компани нь Dell EMC компанийн Тэргүүн түншээр 15 дах жилдээ ажиллаж буй бөгөөд мэргэжлийн зөвлөгөө, туслалцааг албан ёсоор хүргэн ажиллаж байна.

Холбоо барих