×
NetEMS

NetEMS гэж юу вэ?

Серверийн өрөө, хөдөө орон нутагт байрлах холбооны бааз станц, лаборатори, агуулах зоорь зэрэг тусгай байгууламжийн аюулгүй байдал, байрлуулсан тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, агааржуулалт, чийгшил, дулааны хэм зэрэг орчны төлөв байдлыг тогтмол хянах шаардлагатай. Тусгай байгууламжид 24/7 байнгын хүн хүч ажиллуулах нь нөөц, боломжийг үр дүнгүй ашиглахад хүргэдэг тул мэргэжилтнийг тогтсон хуваарийн дагуу биечлэн илгээж шалгалт хийлгэдэг. Гэсэн хэдий ч бид эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнийг хожимдон мэдэх нь олонтаа бөгөөд учирсан хохирлын хэмжээ гэмтэл гарсан цаг хугацаанаас хамаарч өссөн байдаг. Энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд туслах NetEMS системийг танилцуулж байна. NetEMS орчны хяналтын систем нь агааржуулалт, чийгшил, дулааны хэм зэрэг “орчны төлөв”, тэжээл, тог баригч, агааржуулагч зэрэг орчныг бүрдүүлж буй “төхөөрөмжийн ажиллагааны төлөв” –ийн үзүүлэлтийг цуглуулах, стандарт параметрийн түвшний дагуу боловсруулан тайлагнах, техник доголдох нөхцөл үүсэх даруйд түгшүүрийн мэдэгдлийг зарлах боломж бүхий иж бүрэн систем юм.

Хэрхэн ажилладаг вэ?

ОБЪЕКТ
Net Модуль төхөөрөмж

Хэрэглэгчийн объект дахь хянах параметр бүрт тохирсон Net Модуль төхөөрөмжүүдийг суурилуулдаг. Net модуль нь хянах параметрээсээ хамаарч 5 төрөл байна.

ОБЪЕКТ
NetEMS төхөөрөмж

Модуль төхөөрөмжүүдийн хэмжсэн утгыг NetEMS үндсэн төхөөрөмж нь Нэгтгэн цуглуулж, төв сервер рүү дамжуулдаг.

КЛАУД СЕРВЕР

EMS Хяналт удирдлагын сервер програм ирсэн мэдээллийг хадгалан тоон үзүүлэлт, графикаар харуулна. Цуглуулсан мэдээлэл дээрээс тайлан боловсруулдаг. Өдөр тутмын статистик тайлан бүхий Энгийн мэдэгдэл болон Түгшүүрийн мэдэгдлийг хэрэглэгч рүү илгээдэг.

ХЭРЭГЛЭГЧ

Өөрийн обьектийн Хянах дэлгэц рүү вэб хөтөч ашиглан хүссэн үедээ хандаж, мэдээлэл авна. Бүх мэдээлэл Real-time. Мөн гар утасны апликэйшн ашиглан хянана. Тайлан мэдээллийг файл хэлбэрээр авах боломжтой. Олон тусгай объектын нэгдсэн хяналт хийх боломжтой.

NetEMS системээр хянах боломжтой төлөвүүд

Орчны төлөв
  • Температур
  • Чийгшил
  • Утаа
  • Чийгшил
Төхөөрөмжийн ажиллагааны төлөв
  • Тог баригч
  • Генератор
  • Хөргүүрийн төхөөрөмж
  • Шулуутгагч
Хөдөлгөөний төлөв
  • Шил хагарах
  • Хаалга онгойх/хаах
  • Гал гарах
  • Ус алдах
  • Хүний хөдөлгөөн

Cистемийг ашиглахад тохиромжтой обьектууд

Түгшүүрийг хэрхэн мэдээлдэг вэ?

EMS сервер програм стандарт параметрийн дагуу төлөвийн үзүүлэлтийг хянах бөгөөд заагдсан хэмжээнээс их эсвэл бага буюу хэвийн бус үзүүлэлт илрэх даруйд Түгшүүрийн мэдэгдлийг дараах арга замаар хүргэдэг.

Хяналтын програмын түгшүүрийн диаграм/alarm diagram/ дээр харуулах

Серверийн өрөөнд түгшүүрийн дохио/siren/ дуугаргах

Нэгдсэн хяналтын дэлгэц дээр улаанаар анивчиж харуулах

Хариуцсан IT инженерт SMS болон e-mail илгээнэ

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

Танд NetEMS орчны хяналтын системийн талаар мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

  • +(976) 7731-2424
  • crm@itzone.mn
  • www.itzone.mn