Mogul Express

Агуулах, түгээлт, гаалийн үйлчилгээ

Эрсдэлгүй, найдвартай, шуурхай үйлчилгээг Танд үзүүлнэ

Холбоо барих

Бараа материал, эд хөрөнгөө хадгалах найдвартай газар хэрэгтэй байна уу. Цаг завгүй та нэг цэгээс нөгөө цэг руу бараа материал, эд хөрөнгөө яаралтай хүргүүлэх чухал хэрэгцээ гарсан уу? Танд Ай Ти Зон компанийн стратегийн түнш Могул Экспресс компанийн "Агуулах", "Түгээлт", "Гааль"-ийн үйлчилгээг санал санал болгоё. Могул Экспресс компани нь 2016 оноос эхлэн агуулах, ложистикийн чиглэлээр дагнан ажиллаж, мэргэшсэн боловсон хүчин, өндөр технологийн тоног төхөөрөмж, нарийн стандартчилсан процессын дагуу эрсдэлгүй найдвартай үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж байна.

Хүргэлтийн үйлчилгээ

Бараа бүтээгдэхүүнийг захиалгын дагуу очиж аван, заасан хаягийн дагуу тохирсон хугацаанд шуурхай хүргэнэ.

  • Энгийн хүргэлт (30кг хүртэлх ачаа, 24 цагийн дотор)
  • Буухиа хүргэлт (30кг хүртэлх ачааг 3 цагийн дотор)
  • Портер хүргэлт (30кг-аас 1тн хүртэлх ачааг)
  • Түгээлтийн үйлчилгээ (1тн хүртэл ачаа барааг хэд хэдэн газарт хүргэх)

Агуулахын Үйлчилгээ

Бараа бүтээгдэхүүнийг 24 цагийн харуул хамгаалалттай дулаан агуулахад чанарын доголдолгүй хадгалах үйлчилгээ.

  • Агуулахын бүртгэлтэй үйлчилгээ. Агуулахын түрээсээс гадна няравын үйлчилгээг давхар үзүүлнэ.
  • Агуулахын бүртгэлгүй үйлчилгээ. Барааг хадгалах, хадгалах хугацаа дууссаны дараа захиалагчид хүлээлгэн өгнө.

Гаалийн Үйлчилгээ

Бараа бүтээгдэхүүнийг захиалгын дагуу гаалийн байгууллагад мэдүүлж, хүлээн аван, заасан хаягийн дагуу тохирсон хугацаанд хүлээн авагчид чанарын доголдолгүй найдвартай хүлээлгэн өгөх үйлчилгээ.

  • Гаалийн мэдүүлэг шивэлтийн үйлчилгээ
  • Гаалийн бүрдүүлэлт хийх үйлчилгээ
  • Гаалийн тээвэрлэлт

Бидний давуу тал

Mogul Express - Агуулах, Түгээлт, Гаалийн үйлчилгээ
10 ЖИЛ ХҮРГЭЛТИЙН НОУ ХАУ

Бид Ай Ти Зон компанийн хүргэлтийн үйлчилгээг тогтмол хариуцан ажилладаг. 10 жилийн турш агуулах, хүргэлт, гаалийн үйлчилгээний туршлага ноу-хау эзэмшсэн.

ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Бид бүх төрлийн ачаа илгээмжийг тээвэрлэх хүчин чадалтай машин техникийн баазтай. Compassmate GPS байршлын нэгдсэн систем нэвтрүүлсэн. ERP SCM түгээлтийн нэгдсэн систем ашиглан агуулахын бараа материалыг BARCODE бүхий нэгдсэн системд холбон, аливаа ачааны байршлыг тогтмол хянадаг.

МЭРГЭШСЭН, ИТГЭЛ ДҮҮРЭН ХАМТ ОЛОН

Олон жил ажилласан салбарын шилдэг ажилтнуудтай. Хэрэглэгчдийн санал хүсэлтийг шийдвэрлэдэг лавлах төв ажиллуулдаг. Манай нийт агуулахын багтаамж 1800м2 талбайтай.

Бидний харилцагчид

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

Агуулах, Түгээлт, Гаалийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

  • +(976) 7731-2424, 7702-4040
  • crm@itzone.mn
  • www.itzone.mn, www.mex.mn