×

Харилцагчтай түншлэх систем

Green CRM
Тодорхойлно | Хялбаршуулна | Хурдасгана.

Үр ашигтай хүний нөөцийн менежмент, урам зоригтой ажилтан, өндөр бүтээмжтэй хүний нөөцийн нэгжийн үндсэн багаж.

Холбоо барих

Green CRM гэж юу вэ?

Дижитал шилжилтийн өнөө үед борлуулалт, маркетингийн технологиудыг оновчтой ашиглан хэрэглэгчээ мэдэрч, хэрэглэгчтэйгээ урт хугацаанд харилцан үр ашигтай харилцааг тогтоон барих бодлогыг CRM системгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй юм. Green CRM систем нь борлуулалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, харилцагчийн төвлөрсөн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд бүтэцлэгдсэн мэдээллийг бий болгох, хэрэглэгчийн үйлчилгээг зохион байгуулах зэрэг өдөр тутмын бизнес процессыг автоматжуулах, мэдээллийн нэгдсэн урсгалыг төвлөрүүлэх, гүйцэтгэх удирдлагыг бодит тайлан, мэдээллээр шуурхай хангах, бодит өгөгдөлд суурилсан оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих систем юм.

Green CRM систем нь борлуулалтын сэжим бий болсон цагаас эхлэн, харилцагч бүтээгдэхүүн хүлээн авах хүртэлх туулах замыг автоматжуулж, борлуулалтын циклийг хурдасгадаг.

Яагаад Green CRM гэж?

ХАРИЛЦАГЧ БҮРИЙН ТӨВЛӨРСӨН МЭДЭЭЛЭЛ

Стратегиа томьёолон шийдвэр гаргахад бодит тоон мэдээлэлд суурилсан судалгаа, шинжилгээ чухал. CRM нэвтрээгүй байгууллагад хэрэглэгч байгууллага хоёрын харилцааны түүх, хэрэглэгчийн хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон мэдээлэл нь "агаарт" эсвэл бүх шатны ажиллагсдын уураг тархинд, бүтэцлэгдээгүй эмх цэгцгүйгээр оршин байдаг.

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ӨСГӨХ ХЭРЭГСЭЛ

Хэрэглэгчдийн 26% нь бүтээгдэхүүн үйлчилгээний өндөр үнээс, 74% нь үйлчилгээнээс авах сэтгэл ханамжгүйгээс шалтгаалж сонголтоо өөрчилдөг. Хэрэглэгчийн гомдол, хүсэлтийг шуурхай шийдвэрлэж сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлж гомдлын удирдлагыг хэрэгжүүлэхэд Green CRM систем тусална.

API ИНТЕГРАЦИ

Зах зээлийн өрсөлдөөний оновчтой загвар бүтээхэд CRM систем нь маркетингийн орчин үеийн технологиудтай холбогддог байх шаардлагатай. Green CRM -ийг HubSpot, Google analytics, DataBox, Tableau BIболон бусад аналитик хэрэгслүүд системтэй холбон ашигласнаар бизнестээ илүү үр өгөөжийг бусдаас түрүүлж авч байна.

Green CRM системийн үндсэн функцүүд

Харилцагч

Хэрэглэгчтэй харилцах харилцааны бүхий л төвлөрсөн түүхэн мэдээллийн сан бий болно. Үүний үр дүнд Үнэнч хэрэглэгчийн хөтөлбөр, стратеги тодорхойлоход шаардлагатай суурь мэдээлэл бүрдэнэ.

Борлуулалтын сэжим

Хэрэглэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээ авах эрэлт хэрэгцээг гуравдагч /HubSpot/ системүүдээс татаж, маркетингийн компанит ажлын үр дүнг үнэлэхээс эхлэн борлуулалтын бодит таамаглал гаргах боломжийг олгоно.

Санал гомдол

Санал гомдлын менежмент хэрэгжүүлэхэд зориулагдсан бөгөөд харилцагчийн хүсэл шаардлагыг сонсож мэдрэх, сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд танд тусална.

Үнийн санал

Харилцагчид илгээсэн үнийн санал, урамшууллын түүхэн мэдээлэл хөтлөгдөнө.

Захиалга, хүргэлт

Харилцагчийн худалдан авалт, бүтээгдэхүүн үйлчилгээний захиалга, хүргэлтийн явц хөтлөгдөнө. Санхүүгийн системд авлага бүртгэгдэнэ. Байгууллагын хянах шат дамжлага, сануулга мэдээлэлтэй бөгөөд борлуулалтын ажлын урсгалыг хурдасгана.

Нэхэмжлэх

Green CRM-ийн санхүү болон нийлүүлэлт хангамжийн системтэй интеграцчлан, харилцагчид борлуулсан бараа, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг тооцоолон гаргах, имэйлээр илгээх зэрэг борлуулалтын ажилтны цагийг хэмнэж, санамсаргүй алдаа гаргах эрсдэлийг бууруулна.

GreenCRM системийн төрлүүд

On-Premise
GreenContract систем

Системийг өөрийн бизнес процесст тохируулан нутагшуулан ашиглах боломжтой.

  • Групп болон томоохон хэмжээний байгууллагуудад илүү тохиромжтой
  • Хэрэглэгч өөрийн сервер дээр систем суурилуулж, серверийн хэвийн ажиллагааг хариуцна
Мэдээлэл авах

SaaS
GreenContract систем

Хүний нөөцийн системийг өөрийн бизнес процест нутагшуулан тохируулж ашиглах боломжтой бөгөөд мэргэжлийн технологийн баг сервер, системийн хэвийн ажиллагааг хариуцна.

  • Жижиг, дунд хэмжээний байгууллагуудад тохиромжтой
  • Сар бүрийн тогтмол төлбөрийн нөхцөлтэй
  • Анхны хөрөнгө оруулалт үнэмлэхүй бага
  • Админы оролцоог 100% бууруулна
  • Интернэт сүлжээнд ажиллана
  • Сервер тоног төхөөрөмжийн нэмэлт зардалгүй
  • Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал дэлхийн #1 Oracle -н технологиор хангагдсан
Мэдээлэл авах

GreenCRM системийн хэрэглэгч байгууллагууд

GreenCRM системийн хэрэглэгч байгууллагууд
Ай Ти Зон компани нь стратегийн түншлэгч Дижитал Воркс, Могул Консалтинг энд Сервис компаниудаар дамжуулан Байгууллагын нөөц төлөвлөлтийн GreenERP цогц болон дэд системийг хүргэн ажиллаж байна.
ITZONE Company
GreenERP систем бүтээгч

Ай Ти Зон Компани нь GreenERP цогц систем хөгжүүлэх төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж, Green HRM, Green CRM, GreenSCM дэд системүүдийг боловсруулсан бөгөөд 2017 оноос эхлэн Дижитал Воркс компанид хөгжүүлэлтийн эрх, бүтээгдэхүүнийг борлуулах эрхээ шилжүүлж, удирдлагын дэмжлэгээр тус компанийн ханган ажиллаж байна.

Дижитал Воркс Компани
GreenERP систем нийлүүлэгч

Дижитал Воркс Компани нь 2017 онд байгуулагдсан бөгөөд GreenERP төслийг 2011 оноос эхлэн хөгжүүлж ирсэн 30 гаруй програмын инженерүүд бүрдсэн мэргэшсэн хамт олон. GreenERP хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэж буй бөгөөд 2018 онд GreenFinance ээлжит бүтээгдэхүүнээ зах зээлд танилцуулсан. GreenERP системийн нийлүүлэгчээр албан ёсоор ажиллаж байна.

Могул Консалтинг Компани
GreenERP систем нэвтрүүлэгч

Могул Консалтинг энд Сервис Компани нь 2018 оноос эхлэн GreenНRM системийн албан ёсны нэвтрүүлэгчээр ажиллаж байна. Тус компанийн Хүний нөөцийн мэргэшсэн зөвлөхүүд нь Системийн үнэ цэнийг бизнес хэрэглээнд бодитоор бүтээхэд хэрэглэгч байгууллагад зөвлөн ажилладаг.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ

GreenContract-ийн системийн дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

  • +(976) 7731-2424, 7702-4040
  • crm@itzone.mn, sales@digitalworks.mn
  • www.itzone.mn, www.digitalworks.mn