Тоон радио холбоо

Илүү аюулгүй, хурдтай ажлын байрны холбооны системийг сайжруулахад зориулагдав

Цэрэг хүчний байгууллага, уул уурхай, түргэн тусламж зэрэг байнгын бэлэн байдалтай байж, шуурхай үйл ажиллагаа авч хэрэгжүүлдэг онцлог бүхий байгууллагуудын хувьд хөдөлгөөнт радио холбоо нь харилцаа холбооны хамгийн чухал хэрэгсэл нь болдог. Технологийн хөгжлийг даган хөдөлгөөнт радио холбооны хэрэглээ нь уламжлалт аналог системээс тоон радио систем рүү шилжих хандлага эрчимтэй өрнөж байна.

Учир нь хөдөлгөөнт тоон радио холбоо нь тоон технологи дээр суурилсан учраас дууны чанар маш өндрөөс гадна радио давтамжийн бага хэрэглээ, GPS байршил тогтоогч, ослын дуудлагын функц, хэрэглэгчийн дугаарлалт, өгөгдөл дамжуулах зэрэг олон боломжуудтай болсон. Түүнчлэн тоон технологи нь радио холбооны хяналт, удирдлага, системийн нэмэлт функцийг уян хатан тохируулах боломжийг давхар олгодог байна.

Ай Ти Зон Компани нь 2010 оноос эхлэн Motorola Solutions компанийн албан ёсны дистрибьютерээр тасралтгүй ажиллаж байна. Бид мэргэшсэн инженер баг хамт олныхоо хамтаар Motorola Solutions компанийн тоон радио холбооны шийдлийг 100+ харилцагч байгууллагадаа амжилттай нийлүүлээд байгаа бөгөөд энэхүү шийдэл нь Европын Харилцаа Холбооны Стандартчиллын Институц (ETSI)-ийн Tetra болон DMR стандартыг ханган ажилладаг бөгөөд аудио дууны өндөр чанар, системийн найдвартай ажиллагаа, бат бөх чанараараа дэлхий дахинаа танигдаж шалгарсан систем билээ.

Үндсэн төрөл

TETRA

Хөдөлгөөнт радио холбооний шийдэл

Хөдөлгөөнт тоон радио холбооны Тетра шийдэл нь өргөн цар хүрээтэйгээр мэргэжлийн шуурхай радио холбоог үүсгэх боломж бүхий дэвшилтэт шийдэл юм. Цэрэг, цагдаа, хүчний байгууллага, төмөр зам, зам тээвэр, нисэх буудал, уул уурхай зэрэг орчны онцгой нөхцөлд хүчин чадал их шаардагдсан, өндөр нууцлал бүхий мэдээлэл дамжуулдаг байгууллагууд дотоод харилцаа холбоондоо ашиглахад илүү тохиромжтой.

  • Нэг сайтад оногдох хэрэглэгчийн тоо ихтэй (500-1000 хэрэглэгч)
  • Орон даяар дотоод холбооны сүлжээ үүсгэх боломжтой.
  • Бааз станцын хүчин чадлаар хамааран нэг станц дээр 50 мянга хүртэл ярианы групп үүсдэг
  • Суурин утас болон үүрэн сүлжээнд холбогдох боломжтой
  • Гар болон машины станцуудыг GPS функцийн тусламжтайгаар байрлал тогтооно
  • Ослын дуудлага, текст мэдээлэл илгээх зэрэг үйл ажиллагааны олон функцүүдтэй
Танилцуулга үзэх

Үндсэн төрөл

DMR

Хөдөлгөөнт радио холбооний шийдэл

Хөдөлгөөнт тоон радио холбооны DMR стандартын шийдэл TETRA стандартыг бодвол хүчин чадал багатай радио холбооны шийдэл. DMR нь тоон технологид суурилсан тул аудио дууг чанарын өндөр түвшинд хурдтай дамжуулах төдийгүй өгөгдөл дамжуулах, байрлал тогтоох зэрэг нэмэлт олон функцтэй. Ашиглалтын өртөг маш бага тул албан байгууллагын харуул хамгаалалтын дотоод харилцаа холбоонд ашиглахад илүү тохиромжтой.

  • Ярианы өндөр чанар
  • Харагдах зайд 20-30 км хүртэл холбоо үүсгэнэ
  • Дундаж 100-200 хэрэглэгч нэг дахин дамжуулах станцад оногдох боломжтой
  • GPS функц ашиглан станцуудын байршил тогтоох, өгөгдөл дамжуулах боломжтой
  • Дуудлага, яриа болгоныг өөр дээрээ хураах боломжтой
  • Хэрэглэгчийн болон системийн төхөөрөмж нь ашиглахад энгийн бөгөөд найдвартай
  • Хүнд нөхцөлд зориулагдсан хэрэглэгчийн төхөөрөмжтэй
  • Ослын дуудлага, текст мэдээлэл илгээх зэрэг нэмэлт функцтэй
Танилцуулга үзэх

Шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.