Нэвтрэх хяналтын систем

Биет аюулгүй байдал

Нэвтрэх хяналтын систем гэж юу вэ?

Нэвтрэх хяналтын систем нь хэрэглэгчдэд өөрийн давхар болон оффистоо зөвхөн зөвшөөрөгдсөн хүмүүсийг нэвтрүүлэх боломжийг олгодог биет аюулгүй байдлын нэгэн шийдэл юм. Oффис, орон сууцаас эхлүүлээд бүх төрлийн барилга, байгууламжид өргөнөөр ашиглагддаг тус системийг орох, гарах урсгалыг хянах үндсэн үүргээс нь гадна хоёрдогч системүүдтэй интеграцчилах замаар нэмэлт олон боломжтой болгон ашиглалдаг. Энэхүү боломжийг бага өртгөөр нэг дороос олгох зорилгоор Ай Ти Зон компани нь нэвтрэх хяналтын дэвшилтэт шийдлээр дэлхийд тэргүүлэгч Suprema болон Dahua брэндийн дараа үеийн нэвтрэх хяналтын системийг албан ёсоор хүргэн ажиллаж байна.

Хэрэглэгчийн хэрэгцээнд тохирох төгс системийн бүтэц

Нэвтрэх хяналтын систем нь нэг ерөнхий бүтэцтэй бөгөөд тухайн хэрэглэгчийн хэрэгцээ, сонирхолд үндэслэн нэмэлт интеграцчилал хийх боломжтой байдаг. Ингэхэд нэмэлт сервер эсвэл программ хангамж шаардлагагүй бөгөөд хэрэглэгчдийг аль нэг давхарт эсвэл аль нэг хэсэгт нэвтрэх эрхийг тусгайлан олгохдоо орж гарсан хугацааг нарийвчлан гаргах гэсэн нарийн үйлдлүүдийг ч хийх боломжтой юм. Байгууламжийн хаалгаар орж ирэхээс авхуулаад лифтэнд суугаад картаа дарахад зөвхөн өөрийн давхарт буух эрхтэйгээр тохируулж болно.

Онцлог, Давуу тал

Удаан хугацаанд байгууламжид нэвтрээгүй хүмүүсийн мэдээллийг зохицуулах

Хаалга бүрд нэвтрэх эрхийг тохируулах боломжтой

Хэсгийн менежмент ( Тухайн хэсэгт бүртгэлтэй хүмүүсээс өөр хүн нэвтрүүлэхгүй байх, цагийн хязгаарлалт тавих, дотроосоо цоожлох г.м)

Давхарт нэвтрэх эрхийг олгох ( Лифтний тохиргоог хийх )

Хаалга, хэсгүүдийн камертай холбогдон хянах боломж

Нэвтэрч байгаа хэрэглэгчдийн орж гарсан цагийн мэдээллийг авах

Санал болгож буй шийдлүүд

Suprema нэвтрэх хяналтын систем

Ай Ти Зон компани нь Suprema брэндийн албан ёсны дистрибьютерээр 2018 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд BioMetric, RFID төрлийн нэвтрэх хяналт, цаг бүртгэлийн программ хангамжийг албан ёсоор нийлүүлж байна.

Suprema брэндийн нэвтрэх хяналтын систем нь BioStar2 веб-д суурилсан платформыг ашигладаг бөгөөд 2 төрлийн шийдлийг нэг платформ дээр ашиглах боломжийг олгодог. Ийм системийг интеграцчилах бүрэн боломжтой бөгөөд танд нэвтрэх хяналтын цогц системийг хүссэнээрээ бүтээхэд туслах болно. Хэрэглэгчдийн тоо, байгууламжийн бүтэц зэргээс хамаарч чөлөөтэй өөрчлөлт хийх боломжтой уян хатан ерөнхий бүтэцтэй юм.

Dahua нэвтрэх хяналтын систем

2001 онд үүсгэн байгуулагдсан Dahua Technology компани нь биет аюулгүй байдлын дэвшилтэт технологийг бага өртгөөр нийлүүлдгээрээ дэлхийн дахинаа танигдсан билээ.Dahua брэндийн нэвтрэх хяналтын систем нь ажиллахад илүү хялбар, ойлгомжтой байдгаараа онцлог юм. Байгууламжид орж гарч байгаа хүмүүсийн урсгалыг хамгийн хурдан хугацаанд, үр дүнтэйгээр зохицуулах энэхүү шийдэл нь танай байгууллагын үйл ажиллагааны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлэх болно.

Нэтрүүлэхэд тохиромжтой газрууд

Оффис

Эмнэлэг

Сургууль, Цэцэрлэг

Орон сууцны хороолол

Судалгааны хүрээлэн

Агуулах, бөөний төв

Үйлдвэр

Ресторан

Дундын оффис

Хурд группийн "Хаан цамхаг" төсөл

Захиалагч: Хурд Групп Шийдэл: Suprema брэндийн нэвтрэх хяналтын систем Шийдлийн үр дүн: 250 орчим хаалганд нэвтрэх хяналтын төхөөрөмж суурилуулсан Онцлог: Бүх нэвтрэх хяналтын системийг галын системтэй холбосноор гэнэтийн осол аюулын үед бүх хаалганы цоож тайлагдахаар тохируулсан. Ингэснээр ослын үед хүмүүс оффистоо түгжигдэх аюулаас сэргийлж байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.