Autonomous DATABASE
Анхны өөрөө удирдлагатай өгөгдлийн сан

Дэлхийн хамгийн анхны өөрөө удирдлагатай өгөгдлийн сан болох Autonomous өгөгдлийн санг Танд Танилцуулж байна.

Оracle компани нь дата удирлагад зориулсан автоматчлагдсан дата баазыг анх удаа бүтээж, дэлхийнд танилцууллаа. Энэ бол Oracle Autonomous Database юм. Байгууллагын өгөгдлийн сантай холбоотой зардлыг бууруулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд зориулагдсан. Өгөгдлийн сангийн ойлгомжгүй байдал, ажилтнаас хамааралтай алдаа болон гар ажиллагааг арилгаж, бага зардлаар аюулгүй, найдвартай, үйл ажиллагааны өндөр үр ашигтай ажиллагааг хангах боломжийг Танд олгоно.

Autonomous DATABASE -ийн үндсэн бүтэц

Autonomous DATABASE нь үндсэн гурван бүрдэл хэсэгтэй. Үүнд :

  1. EXADATA гэх маш өндөр гүйцэтгэлтэй бүрэн автонамат дэд бүтэцтэй
  2. Өгөгдлийн сангийн 19С хувилбар бүхий баазын систем
  3. AI болон Machine Learning зэрэг технолгуудийг ашигласан Дата төв

Autonomous DATABASE -ийн ӨӨРӨӨ удирдлага

Өөрөө удирдах (Self-Driving)

Дата баазын удирлагын гар ажиллагааг үгүй болгоно

Autonomous Database нь хүний ямар нэг оролцоогүйгээр ажилладаг систем юм. Систем ажиллаж байгаа үедээ өдөр тутмын дата баазын үйл ажиллагааг дэмжиж, засварлаж клауд серверлүү өгөгдлүүдийг автоматаар хуулдаг дэлхийн хамгийн анхны автомат дата баазын удирдлага юм.

Өөрөө хамгаалах (Self-Securing)

Бүх түвшинд датагаа бүрэн хамгаална

Байгууллагын бүх өгөгдлийг автоматаар шифрлэж ,ямар нэг тасалдалгүй, өөрийгөө засварлаж, гадны халдлага, зөвшөөрөлгүй дотоод хандлалт зэргээс бүрэн хамгаална.

Өөрөө засварлах (Self-Repairing)

Always-on availability for application and database

Autonomous Database-н өөрийгөө засварлах процесс нь байгууллагын өгөгдлүүдийг Oracle RAC болон ADG-р 99.995%-н найдвартай хамгаалахын зэрэгцээ өгөгдлүүдийг тогтмол шалгаж автоматаар засварлах чадвартай юм.

Autonomous Database-ийн таны бизнест оруулах үнэ цэнэ

Найдвартай ажиллагаа

99,95% найдвартай ажиллагаа (хамгийн ихдээ сард 2 мин 12 сек, жилд 30 мин тасалдал түүнээс бага эсвэл огт тасалдалгүй ажиллана)

Өндөр чанартай ажиллагаа бүхий систем

Үйл ажиллагааны хувьд өндөр хүчин чадал бүхий Exadata дэд бүтэц, өгөгдлийн сангийн 19с хувилбар дээр суурилсан бүрэн автоматчилсан, хиймэл оюун ухаан хосолсон дата төв дээр тулгуурлаж явагддаг.

Аюулгүй байдал бүрэн хангагдсан

Ямар нэг тасалдалгүй, өөрийгөө засварлаж, шинэчлэдэг. Бүх өгөгдлүүд ямар нэг гар ажиллагаагүйгээр хамгаалагдаж, шифрлэгддэг. Гадны халдлага, зөвшөөрөлгүй дотоод хандлалт зэргээс бүрэн хамгаалагдахын зэрэгцээ өгөгдөлрүү хандах хандалтыг автоматаар хянана.

Эрсдэлгүй, Ашиглахад хялбар

Хүний хөдөлмөрийг багасгасан, хүнээс шалтгаалсан эрсдлийг 80% хүртэл бууруулна.

ORACLE компанийн Алтан түнш Ай Ти Зон компани
Бидний мэргэшсэн чадавх

Дэлгэрэнгүй мэдээлэл авах

Таны бүртгүүлсэн мэдээллийн дагуу ажлын 8 цагийн дотор холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.