Customer Story

Мобиком - Цахим гэрээний систем

  • Салбар:  Үүрэн телефон
  • Технологи:  Цахим гэрээний программ хангамж
  • Төслийн хугацаа:  2013-2014 он
  • Төслийн үр дүн:   Гэрээтэй холбоотой цаг хугацааны зардал 70% буурсан, Ажлын урсгал тогтворжсон, Гэрээний өгөгдлийн сан үүссэн

Ихэвчлэн гэрээгээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд гэрээний хүчинтэй хугацаа, сунгах зэрэг үйл ажиллагаанд нийт ажлынхаа 70%-ийг зарцуулдаг нь судалгаанаас тодорхой болсон байдаг.Ай Ти Зон компанийн Green ERP нэгдсэн программ хангамжийн хөгжүүлэлтийн багийнхан энэхүү гар ажиллагааг автоматжуулах, бизнесийн үйл ажиллагааг хурдасгах зорилгоор Green Contract гэрээний системийг хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлсэн билээ.  Энэхүү Green Contact гэрээний программ хангамж нь гэрээ байгуулах бүх үйл явцыг гар утас болон онлайн хэлбэрт шилжүүлж, орон зай цаг хугацааг үл хамааран алсын зайнаас гэрээ байгуулах, нэгдсэн санд эмх цэгцтэй хадгалах гэх мэт үр дүнг өгдөг билээ. 

Монгол улсын бүх сум нэгж, аймгуудад таран байршсан үүрэн телефон Мобиком компани Green Contract программыг ашиглаж, 12000 борлуулагчид, 2200 түгээлтийн цэгүүдээ онлайнаар гэрээлэх, орон зайнаас үл хамааран бүх хэрэглэгчдэдээ бүрэн хүрэх боломжоор хангаж чадсан. 

ШААРДЛАГА

Манай корпорацад хэлтэс байгууллагынхаа үйл ажиллагаанд процессын сайжруулалт хийх үндсэн чиг үүрэгтэй алба байдаг. Уг алба нь гэрээний удирдлагын процесст анализ, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр автоматжуулах шаардлагатай байгааг тодорхойлсон.

Ингэснээр ажлын давхардал үүсэхээс сэргийлэх, гэрээний хэрэгжилтэд тавигдах хяналтыг дээшлүүлэх, ажлыг хөнгөвчлөх, шуурхай болгох давуу талуудыг олж харсан.

Гэрээний мэдээллийн нэгдсэн дата бааз, автомат хяналтын систем болон ажлын давхардлыг арилгаж, автоматжуулснаар ажлын цаг ашиглалтыг сайжруулж бүтээмжийг нэмэгдүүлэх зорилготой байсан.

 ҮР ДҮН

Green Contract системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр дараах үр дүн гарсан. Үүнд:

  • Удирдлагын процессын үр ашигтай байдал, бүтээмж сайжирсан
  • Хяналт зөвшөөрөл авах автомат функц
  • Болох эрсдэлийг бууруулсан
  • Ашиглаж байгаа системүүдтэй интеграци (Нэгдэн ажиллах) хийгдсэнээр мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж чадсан
  • Санамжийн функц ашигласнаар гэрээний хэрэгжилтэд тавих хяналт сайжирсан
  • Түлхүүр үзүүлэлтийн олон төрлийн тайлан

 

Бусад туршлагууд: