Өгөгдөлд нөөцлөлт, хамгаалалтын шийдэл

May 30, 2016

Мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалтын шийдлээс гадна, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны чухал мэдээллүүдийг нөөцлөх, хамгаалах, шаардлагатай үедээ нэвтрэх, алдагдсан тохиолдолд шуурхай сэргээх, нөөцлөлт, хамгаалалтын шийдэл маш чухал.

Ай Ти Зон компани нь Dell компанийн Монгол дахь Тэргүүн түншлэгч /Premier Partner/-ийн хувьд өгөгдлийн нөөцлөлт, хамгаалалтын шийдлүүдийн нэг NetVault Backup шийдлийг албан ёсны сервистэйгээр санал болгож байна.

NetVault Backup. Broad platform and application support, Back up to disk and/or tape, Global data deduplication-RDA or DD Boost, Virtualization support (VMware and Hyper-V), Amazon Cloud – AWS Gateway Support, NDMP Backup for NAS devices, Bare metal recovery, Centralized management, Flexible storage attachment.

NetVault Backup нь төрөл бүрийн үйлдлийн системийг дэмждэг, олон төрлийн програм хангамжуудын өгөгдлийг нөөцлөх (backup) сэргээх (recovery) боломжууд бүхий цогц шийдэл юм. Ашиглахад энгийн хялбараас гадна, физик, виртуал платформын нөөцийг удирдах, тэдгээрийг өргөтгөх боломжтойгоороо онцлог.

ЯАГААД NETVAULT BACKUP ГЭЖ?

  • Хялбар байдлаар суулгах, удирдах, шинэчлэх боломж
  • Олон цагаар зогсолтгүй ажиллана.
  • Удирдлагын програмаас remote хандалтаар олон тооны client рүү хандаж тохируулна.
  • Windows backup -ыг жижиг хэсгүүдэд хувааж, өндөр гүйцэтгэлтэй файл системийн олон урсгалаар backup хийж багасгаж болно.
  • Модуляр архитектур нь орчинг өргөтгөх, сэргээх, объектод хялбар байдлаар өөрчлөлт оруулах боломжийг олгоно.

УЯН ХАТАН БАЙДАЛ, ӨРГӨТГӨХ БОЛОМЖ

  • Дурын газраас backup, recovery job үүсгэх, тохируулах, хянах боломжийг хэрэглэгчид олгоно.
  • Нэг шийдлээр олон тооны физик болон виртуал орчинд байрлах бизнесийн чухал програм хангамж, petabyte хэмжээтэй өгөгдлийг найдвартай хамгаална.
  • Системийг бүхэлд нь сэргээх боломжтой.
  • Диск, Tape, Deduplication appliance (DR4100 гэх мэт) зэрэг медиа төхөөрөмжүүдийг дэмжинэ
  • NAS support, өндөр бүтээмжтэй ажиллаж, сүлжээнд бага ачаалал үзүүлнэ.

Б.Төрмөнх

Ай Ти Зон компанийн Энтерпрайз шийдлийн зөвлөх. Системийн дэд бүтэц, өгөгдөл нөөцлөлт, цахим архивын шийдлээр мэргэшсэн. Мэдээллийн технологийн салбарт 13 жил ажиллаж, дэд бүтцийн томоохон төслүүдийг ахлан хэрэгжүүлэгч.