Бизнесийн байгууллагын өдөр тутмын ажлын орчинд үүлэн технологи, хөдөлгөөнт төхөөрөмж, нийгмийн сүлжээ болон өөр олон төрлийн нэмэлт мэдээллийн урсгал нэмэгдэхийн хэрээр мэдээллийн аюулгүй байдал алдагдах, цахим халдлагад өртөх магадлал нэмэгддэг. Энэхүү орчин үеийн мэдээлэл хамгааллын хэрэгцээ шаардлагыг энгийн firewall, хуучирсан хамгаалалтын систем хангахаа болиод байна. Hewlett Packard Enterprise нь олон жилийн туршлага, судалгаанд үндэслэсэн цахим халдлагад хариу үйлдэл үзүүлээд зогсохгүй түүнээс урьдчилан сэргийлэхэд илүүтэй анхаарсан олон төрлийн шийдлийг санал болгодог.

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

2020 он гэхэд програм хангамжийн мэргэжилтнүүд даруй 120 дахин их тооны програм хөгжүүлэх шаардлагатай болох бөгөөд алдаагүй програм хангамж хөгжүүлэхийн тулд аюулгүй байдлын хяналтын тогтолцоог ч хурдасгах шаардлагатай болно. Ингэснээр програмыг туршин шалгах уламжлалт арга барил нь програм хөгжүүлэлтийн ажлыг удаашруулах хандлагатай болж эхлэх юм. Харин HPE Security Fortify-г ашигласнаар аюулгүй байдлыг хангах үйл явцыг програм хөгжүүлэлтэд шингээж хөгжүүлэлт болон ашиглалтын явцад програмын алдаа дутагдлыг цаг тухайд нь залруулах боломж олгодог.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

HPE Security ArcSight нь байгууллагын дотоод сүлжээний аюулгүй байдлыг хамгаалж төрөл бүрийн цахим халдлагыг богино хугацаанд илрүүлж хариу үйлдэл үзүүлэх чадамж бүхий цогц систем юм. Энэхүү систем нь:

  • Уян хатан зохион байгуулалттай учир жижиг хэмжээний дотоод сүлжээнээс өргөн хэмжээний байгууллагын сүлжээ хүртэл ямар ч хэмжээний сүлжээг бүрэн хянах чадамжтай бөгөөд хэрэгцээ шаардлагадаа тохируулан системийн чадамжийг хүссэн үедээ өргөжүүлэн ашиглах боломжтой.
  • Урьдчилан тохируулсан аюулгүй байдлын горим, тайлангийн загварыг ашиглан сүлжээний хяналт, аюулгүй байдлын удирдлагыг хялбаршуулна.
  • Халдлагын зэрэглэлийг цаг тухайд нь шуурхай тогтоож бодит халдлагад шуурхай хариу үйлдэл үзүүлнэ.
  • Хяналтын процессыг автоматжуулснаар сүлжээний хамгаалалтыг тогтворжуулна.