Нүүх үү, үлдэх үү (Зургийг MPA)

Орчин үеийн Цахим ертөнц нь бизнес эрхлэгчдийг Цахим технологиудыг ашиглан, бизнесийн үйл ажиллагаандаа Digital Transformation буюу Цахим өөрчлөлтийг нэвтрүүлэх замаар бизнесийн загвараа үндсээр нь өөрчилж, хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд яв цав нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэхийг тулгах боллоо. Хэрэв та үүнийг одоо л хийж эхлэхгүй бол таны бизнес амьд үлдэх боломжгүй болж байна.

Та бизнестээ цахим өөрчлөлт хийснээр дараах давуу талуудыг үүсгэх боломжтой.

  • Хэрэглэгчийнхээ хэрэгцээ, шаардлагыг бүрэн дүүрэн мэдэх
  • Бодит мэдээлэлд тулгуурласан шийдвэрийг цаг алдалгүй гаргах
  • Байнгын инновацилаг байдал таны бизнесийн салшгүй хэсэг болно
  • Үйл ажиллагаа бүрэн автомат болно
  • Бизнесийн оролцогч талууд хоорондоо маш шуурхай хамтран ажиллах зэрэг болно

Байгууллагын мэдээллийн технологийн системийн хөгжлийн үе шат дараах байдалтай явагдаж байна:

I үе шат. Standalone Computing. Бие даасан компьютеруудын үе ( Mainframes, Microcomputers, Personal Computers etc… )

II үе шат. Distributed Computing. Компьютержилтийн үе ( Networked PCs, Servers, Internet Connection… )

III үе шат. Cloud Computing. Үүлэн тооцооллын үе ( Web, Social, Mobility, Big Data )

IV үе шат. Ambient Computing. Хүрээлэн орших тооцооллын үе. ( Sensors (IoT), Machine Intelligence, Mind/Machine UXs, Өгөгдөл цуглуулах, өгөгдөлд анализ хийх, шийдвэр гаргах, мэдээлэх болон холбогдох үйлдлийг хийх зэрэг асуудал автоматаар хийгддэг болж байна. )

Өндөр хөгжилтэй улсуудад Ambient Computing нь маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд Cloud Computing нь бүрэн нэвтэрч бодит хэрэглээ болсон энэ үед Монголын ихэнх байгууллага Distributed Computing шатандаа явж буй дүр зураг харагдаж байна.

Иймд Digital Transformation хийхийн тулд үйл ажиллагаандаа Cloud Computing технологийг яаралтай нэвтрүүлэх хэрэгцээ тулгарч байна.

Cloud computing буюу Үүлэн тооцоолол гэж хаанаас ч ашиглаж болох, хялбар, шаардлагатай хэмжээгээрээ хэрэглэж болдог, олон хэрэглэгч хуваалцаж хэрэглэдэг мэдээллийн технологийн нөөцийг хэлнэ (e.g., networks, servers, storage, applications, and services).

Үүлэн тооцооллын технологид шилжсэнээр танай байгууллагын мэдээллийн технологийн үйл ажиллагаа дараах давуу талуудыг олж авах болно:

  • Хурд, өргөтгөх боломж, уян хатан байдал, хаанаас ч чөлөөтэй ажиллах боломж,
  • Cистемийн найдвартай бөгөөд аюулгүй ажиллагаа,
  • Технологийн хөгжлөөс хоцрохгүй байх,
  • Хөрөнгө оруулалт хийхгүйгээр хэрэглэсэн хэмжээгээрээ л зардал гаргах гэх мэт

Цахим хувьсгал хийх шаардлагатай гол технологиуд нь SMAC юм: Social, Mobility, Analytics, Cloud.

Өөрөөр хэлбэл цахим хувьсгал хийх үе шатуудыг дараах байдлаар томьёолж болохоор байна:

  1. Transforming Use of Data
  2. Transforming IT Infrastructure
  3. Transforming Processes
  4. Transforming Applications
  5. Transforming Business

Мэдээллийн технологийн дэд бүтцийг хэрхэн үүлэн тооцооллын хэлбэрт шилжүүлэх хэлбэрүүдийг дараах хүснэгтэд жишээ болгон доор оруулав.

Мэдээллийн технологийн дэд бүтцийг үүлэн тооцооллын хэлбэрт шилжүүлэх жишээ