Cloud Infrastructure буюу үүлэн дэд бүтэц рүү шилжих нь

October 02, 2017

Мэдээллийн технологи (МТ)-ийн зардлаа бууруулах нь ихэнх байгууллагуудын хувьд байнгын сорилт. Технологийн сонголтдоо анхнаас нь уян хатан хандсан байгууллагуудын хувьд клауд буюу үүлэн дэд бүтэц рүү шилжих замаар холбогдох зардлаа бууруулж хэдийн эхэлсэн. Харин МТ –ийн өндөр хөрөнгө оруулалт хийсэн байгууллагуудын хувьд түр харзнасан байдалтай байна. Мэдээж хэрэг өмнө нь оруулсан хөрөнгө оруулалт чухал ч бизнесийн орчны өөрчлөлт биднийг хүлээнэ гэж үү. Хэрэв танай бизнесийн салбарт цахим хувьсгал хэдийн нөлөөлсөн эсвэл нөлөөлөх нь зайлшгүй, бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжүүлэлтийн хурдыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа бол клауд руу одооноос “үе шат”-тайгаар шилжиж эхлэх нь маш чухал. Cloud Infrastructure as a Service (IaaS) үйлчилгээ нь клауд дэд бүтэц рүү шилжих процессыг илүү уян хатан, нээлттэй, зардал хэмнэсэн бас дээр нь хялбархнаар гүйцэтгэхэд тусална.

Энгийнээр Клауд дэд бүтцийг интернэтээр холбогдож, ашигладаг виртуал дэд бүтэц гэж ойлгож болно. Та бүхний мэдэх Infrastructure as a service (IaaS) хэлбэрээр хүргэдэг on demand (эрэлтэд суурилсан) бүтээгдэхүүн, үйлчилгээг хэлдэг. Клауд дэд бүтэц нь үндсэн Compute, Storage, Networking нөөцүүдээс бүрдсэн үйлчилгээг маш өндөр түвшинд автоматжуулсан байдлаар хүргэдэг.

Өөрөөр хэлбэл бодит барилга байгууламж, физик дэд бүтцэд зардал гаргахгүйгээр мэдээллийн технологийн дэд бүтцээ байгуулах боломжтой. Клауд дэд бүтцийн үндсэн бүрэлдэхүүнд сервер, виртуалчлал, сторэйж, сүлжээ, менежмент, аюулгүй байдал, нөөцлөлт, дэд бүтцийн системүүд багтдаг.Байгууллагын хувьд бизнесийнхээ онцлогтой уялдуулсан байдлаар хүссэн процесс, дэд бүтцээ Cloud Infrastructure үйлчилгээний тусламжтайгаар клауд руу шилжүүлж, бизнесийн зорилгодоо төвлөрөх, ирээдүйн инновацийг бий болгох технологийн орчноо бүрдүүлэх боломжтой.

 

ДАТА ТӨВӨӨ КЛAУД РҮҮ НҮҮЛГЭХ

Ихэнх бизнесийн байгууллагууд хуучин дэд бүтцийнхээ насжилттай тэмцсээр, дараа дараагийн системүүдийн техник үйлчилгээний шинэчлэлд үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт хийсээр байна. Эдгээр байгууллагууд клауд тэдэнд юу хийж чадах талаар сонирхож болох юм. Тэд дараагийн үе шатны мэдээллийн технологийн зардлаа бизнесийн бусад хэсэг рүү зарцуулж болох боловч өөрийн дата төвийн нийцлийг эхлээд шалгаж баталгаажуулах хэрэгтэй. Клауд IaaS үйлчилгээ нь бага зардлаар тогтвортой байдал болон аюулгүй байдлыг бий болгож, “арчилгаа үйлчилгээ”-ний зардлаас чөлөөлөгдөхөд туслах болно. Дата төвөө клауд руу шилжүүлснээр МТийн багийн дэд бүтэц худалдан авах болон техникийн засвар үйлчилгээ үзүүлэхийн оронд үндсэн бизнестээ төвлөрсөн стратеги хэрэгжүүлж, чухал зорилтууддаа анхаарал хандуулах бололцоотой болно.

 

СИСТЕМҮҮДЭЭ КЛАУД РУУ ШИЛЖҮҮЛЭХ

“Клауд руу шилжүүлэх” гэдгийг виртуал машин эсвэл аппликэйшн зэрэг ажлын процессоо ямар нэгэн өөрчлөлт оруулахгүйгээр on premise дата төвөөс клауд руу шилжүүлэх гэж ойлгож болно. Аппликэйшнуудыг эцсийн хэрэглэгчид холбогдож чадах, мөн системийн администраторууд хуучин шигээ удирдаж чадахуйц байдлаар клауд руу хувилаад шилжүүлнэ. ERP Буюу бизнесийн нөөц төлөвлөлтийн систем, төлбөрийн систем, вэб сайт зэрэг аппликэйшнуудыг клауд дэд бүтэц рүү шилжүүлснээр дата урсгалыг бууруулах, процессоо автоматжуулах, зардлаа хэмнэх, ашигласан цагаараа төлбөр төлөөд явах боломжтой. Бизнесийн байгууллагууд ажлын процессоо клауд руу шилжүүлснээр МТ-ийг бизнестэйгээ илүү уялдаа холбоотой, илүү оновчтой болгож чаддаг.

 

ХӨГЖҮҮЛЭЛТ БОЛОН ТЕСТИЙГ КЛАУД ДЭЭР ХИЙХ

Бизнесийн байгууллага систем хөгжүүлж, тестлэхийн тулд нэмэлт тоног төхөөрөмж болон програм хангамжид хөрөнгө оруулдаг. Төслийн хугацаанд нэмэлт төхөөрөмжүүд бүрэн хүчин чадлаараа ашиглагддаг хэдий ч, бусад цаг үед ердөө 25% нь хэрэглэгддэг. Хөгжүүлэлт болон тестийг клауд руу шилжүүлснээр хэрэглэгч шаардлагатай үедээ хуучин орчноосоо илүү өндөр хүчин чадал, хурдтай дэд бүтцийг клауд хэлбэрээр бүрдүүлж, ажиллаж дуусаад шууд унтрааж болно. On premise (тогтсон байрлал дээр) загвараар бид уламжлалт орчинг бэлдэхэд 2 өдрөөс илүү хугацаа зарцуулдаг бол клауд орчинд энэ бүгдийг ердөө 15 минутад бэлэн болгож, шууд ашиглах боломжтой байдаг. Клауд вендоруудын ажлын процесс шилжүүлэх үйлчилгээний тусламжтайгаар байгууллагууд нэмэлт дэд бүтцэд хөрөнгө оруулалт, тогтмол зардал гаргах шаардлагагүй болж, хэрэглэснээрээ төлбөрөө төлдөг үр ашигтай, бага эрсдэлтэй арга барилаар хөгжүүлэлт болон тестийг гүйцэтгэх боломжтой болдог.

 

НАТИВ АППЛИКЭЙШНЫГ КЛАУД ДЭЭР АЖИЛЛУУЛАХ

Зарим байгууллагуудын хувьд аппликэйшн хөгжүүлэлтээ дэмжих, хурдаа нэмэгдүүлэх зорилгоор Public Cloud руу шилждэг. IaaS үйлчилгээ нь хөгжүүлэгч нараас нарийн тоног төхөөрөмжийн мэдлэг шаардахгүйгээр клауд дахь дэд бүтцийг бүрэн удирдах боломжийг subscription буюу сарын болон жилийн тогтмол төлбөрөөр хүргэж байна.