Жижиг дунд байгууллагуудад зориулсан Fortinet-ийн аюулгүй байдлын 4 шийдэл

May 27, 2021

Томоохон групп компани гэхээсээ илүүтэй жижиг дунд байгууллагууд кибер халдлага үйлдэгчдийн бай болдог бөгөөд мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт муугаас шалтгаалан нийт халдлагуудын 79% нь амжилттай болдог байна. Тиймээс жижиг дунд байгууллага болон бизнес эрхлэгчид энэ төрлийн халдлагаас сэргийлэх шийдлийг сонгох зайлшгүй хэрэгтэй болоод байна.

Мэдээллийн аюулгүй байдлын салбарт дэлхийд тэргүүлэгч Fortinet компанийн жижиг дунд байгууллагуудад зориулсан аюулгүй байдлын цогц шийдэл нь танай байгууллагын ажилтнуудын эцсийн төхөөрөмж буюу компьютероос эхлээд сүлжээний урсгал болон утасгүй сүлжээг гаднаас халдах болзошгүй халдлагуудаас хамгаалдаг бөгөөд дараах цогц шийдлийг нэвтрүүлснээр кибер халдлагуудаас өөрсдийн байгууллагын үнэтэй дата болон эцсийн төхөөрөмжүүдээс гадна, байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчид мөн адил хамгаалагдах болно.

1. FortiGate: Next generation Firewall

Firewall төхөөрөмж нь сүлжээний аюулгүй байдлын систем бөгөөд сүлжээний орж гарах урсгалыг тохируулсан дүрмийн дагуу хянадаг, шүүдэг маш чухал төхөөрөмж юм. Нэг ёсондоо байгууллагын сүлжээнд зайлшгүй байх шаардлагатай анхан шатны хамгаалалтын төхөөрөмж юм.

Онцлог, давуу талууд:

  • Интернэтийн сүлжээний хурдны тэнцвэргүй байдал, удаашрал зэргийг зохицуулна.
  • Аль нэг төхөөрөмжөөс үүдэлтэй вирус, халдлагад өртөх, тарах эрсдэлийг бууруулна.
  • Сүлжээний аюулгүй байдлыг тасралтгүй хангана
  • Зохисгүй сайт болон ажлын бүтээмж бууруулах боломжтой сайтуудыг хаах боломжтой.

Шийдлийн зөвлөхтэй холбогдох бол энд дарна уу.

2. FortiSwitch

FortiSwitch-ийн тусламжтайгаар байгууллага сүлжээгээ салаалах боломжтой бөгөөд тэдгээр хэрэглэгчдийг маш энгийн ойлгомжтой 1 интерфейсээс удирдах боломжийг олгох болно.

Онцлог, давуу талууд:

  • Сүлжээнд холбогдсон бүх төхөөрөмжийг нэг дороос хянах боломжтой энгийн ойлгомжтой дашбоард
  • 1 интерфейсээс бүх ажилтныг зохицуулах боломжтой.
  • Хялбар удирдлагын функц
  • Олон цонх дамжилгүй нэг цонхноос ФортиСвич болон FortiAP-г удирдах боломж

Шийдлийн зөвлөхтэй холбогдох бол энд дарна уу.

3. FortiAP:

FortiAP нь сүлжээний урсгалыг утасгүйгээр цацагч төхөөрөмж юм.  Wi-fi-аар орж ирж буй хэрэглэгчдийг ангилан дотоод болон гадаад гэж хуваах боломжтойгоос гадна нэвтрэх эрхийг ангилан илүү нарийн хамгаалалттай болгох боломжтой гэдгээрээ давуу юм.

Онцлог, давуу талууд:

  • Удирдлагын нэгдсэн консол нь үйл ажиллагааг хялбарчилж, үр дүнтэй байдлыг нэмэгдүүлнэ.
  • Гадна болон дотор ажиллах боломжтой
  • Удирдлагын тусламжтайгаар ажилчид болон зочдод зориулсан тусгай сүлжээ үүсгэх боломжийг олгоно

Шийдлийн зөвлөхтэй холбогдох бол энд дарна уу.

4. FortiClient:

Энэхүү шийдэл нь эцсийн төхөөрөмжийн хамгаалалтын тусламжтайгаар өөрийн ашиглаж буй зөөврийн төхөөрөмжөө  хамгаалаад зогсохгүй байгууллагын сүлжээнд зөвхөн нэг хэрэглэгчээс үүдсэн вирус тархах эрсдэлийг хаадаг. Түүнчлэн энэхүү шийдэл танд зайнаас өөрийн байгууллагынхаа дотоод сүлжээнд нэвтрэх боломжийг олгох болно.

Онцлог, давуу талууд:

  • Алсын зайнаас ВПН ашиглан дотоод сүлжээ рүү нэвтрэн
  • Таны эцсийн төхөөрөмжийг хортой код болон вирусээс хамгаална
  • Галт ханатай уялдаж ажиллана
  • Та хаанаас ч кибер халдлагаас айж санаа зоволгүйгээр олон нийтийн интернэтийг ашиглах боломжтой

Шийдлийн зөвлөхтэй холбогдох бол энд дарна уу.

Жижиг дунд байгууллагад зориулсан дээрх 4 төрлийн шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах линкээр хандаарай: https://www.itzone.mn/page/fortinet

Б.Чандмань

Байгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер