Технологид суурилсан дижитал сургууль болох 3 алхам

May 12, 2021

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөллөөр томоохон сорилттой тулж байгаа салбаруудын нэг бол яах аргагүй боловсролын салбар билээ.  Дэлхийн өнцөг булан бүрд бүх шатны боловсролын байгууллагууд үүд хаалгаа хааж, зайнаас ажиллах болон суралцах хэв маягийн өөрчлөлтөд эрчимтэй шилжиж буй энэ үед технологийн дэвшилд суурилсан дижитал сургууль болох нь нэн тэргүүний зорилт болж байна.

Орчин цагт дижитал хувьсгал бидний амьдралын салшгүй нэг хэсэг болон хувирч, бүхий л салбарт өөрчлөлт, шинэчлэлтийг авчирч, үр ашгаа нэмэгдүүлэх боломжийг олгосоор байна. Эсрэгээрээ боловсролын салбарт хийгдэж буй цахим шилжилт харьцангуй удаашралтай, салбарын онцлогоос хамааран уламжлалт арга барилыг өөрчлөх нь төдийлөн тохиромжтой биш боловч Covid-19 цар тахлын нөлөө үүнийг огт боломжгүй зүйл биш гэдгийг бидэнд батлан харууллаа.

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD) судлаачдын үзэж байгаагаар “Сүүлийн арваад жилийн хугацаанд EdTech industry хэмээн нэрлэгдэх боловсролын технологийн салбар тогтвортой өсөж байгаа бөгөөд EdTech салбарын дэлхийн зарлага 2019 онд 163 тэрбум ам.доллароос 2025 онд 404 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна” хэмээжээ. Үүнээс үзэхэд зөвхөн цар тахлын нөлөөллөөс гадна дэлхий нийтээр боловсролын салбарт дижитал шилжилт цаашид үргэлжилж, бүх шатны сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хэмнэлт, үр ашиг бий болгох, ялгарал, өрсөлдөөний давуу талыг үүсгэх зэрэг маш олон давуу тал, боломжууд танай сургуулийг хүлээж байна.

Боловсролын салбар дахь технологийн хөгжлийн давуу талууд:

  • Багш сурагчдын хоорондын харилцаа холбоо болон хамтын ажиллагаа өсөн нэмэгдэх;
  • Суралцагчдын бие даан суралцах чадвар нэмэгдэх, сурах арга барилаа бие даан эзэмших;
  • Суралцагчдыг дүгнэх, бүтээмжийг хянах боломжийг нэмэгдүүлэх, хялбарчлах;
  • Мэдээлэл түгээх, хуваалцах боломжийг хурдасгах;
  • Багш ажилчдын бүтээмж нэмэгдэх;
  • Сургалтын контент, агуулгыг баяжуулснаас суралцагчдын бүтээлч сэтгэлгээ, оролцоог нэмэгдүүлэх;
  • Технологийн дэвшилтэт шийдлүүдтэй ажиллаж сурах;
  • Үйл ажиллагааны зардал болон нөөцүүдийг хэмнэх;

Технологид суурилсан дижитал сургууль болох 3 алхам:

4. Тоног төхөөрөмжийн бэлтгэл

Юуны өмнө ажиллах болон суралцах боломжийг хангах тоног төхөөрөмжийн бэлтгэл буюу зөөврийн болон суурин компьютероор багш ажилчдыг хангах, мөн сурагч, оюутнууддаа тохиромжтой төхөөрөмжийг санал болгох нь зүйтэй. Зөөврийн компьютер буюу нөүтбүүкнүүд маань дотроо маш олон төрлийнх байдаг бөгөөд хэрэглээний зориулалтаасаа хамааран Educational буюу сурагч, оюутнуудад зориулсан олон цагийн турш цэнэгээ барьдаг, хөдөлгөөнд тэсвэртэй, бат бөх байхаар онцгойлон зохион бүтээгдсэн Dell-Lattitude болон Inspiron загварууд нь сургалтын зориулалттай байдаг. Сурган хүмүүжүүлэгчид болон удирдах түвшний ажилтнуудын хэрэгцээнд илүү өндөр хүчин чадалтай, эдэлгээ даах чанар бүхий компьютер, төхөөрөмжүүд илүү тохиромжтой.

2. Дэд бүтэц

Мэдээж сургууль  тань багш ажиллагсад болон оюутан сурагчдынхаа ажиллаж, хичээллэх боломжийг бүрэн хангах нэгдсэн дэд бүтцийн шийдлээ мэргэшлийн инженер, техникийн ажилчдын зөвлөгөө, тусламжтайгаар гаргуулан хаанаас ч, хэзээ ч, аюулгүй, хурдан бөгөөд хялбар хандах боломжийг бий болгох нь нэн чухал. Үүний тулд суурин дэд бүтэц болох сервер, сторэйж, сүлжээний нэгдсэн шийдэл, хамгаалалтын нэмэлт шийдлүүдийг хангаж ажиллах шаардлагатай.

3. Програм хангамж

Алсын зайн боловсролыг дэмжих нэмэлт үйлчилгээ, програм хангамжууд нь суралцагч болон багш ажиллагчдын бүтээмжийг үлэмж нэмэгдүүлдэг. Биет төхөөрөмж, дэд бүтцүүдээ бүрэн хангасны дараагаар байгууллагынхаа онцлогт тохирсон зайнаас үр бүтээлтэй ажиллах боломжийг олгох Microsoft Office 365 Education, Tableu Academic зэрэг програм хангамжуудаас та сонголтоо хийгээрэй.

 

Дээр дурдагдсан шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах линкээр зочлоорой https://www.itzone.mn/page/sfh

Зайнаас суралцах боломжийг олгох, Дижитал сургуулийн шийдлийн зөвлөхтэй холбогдох бол энд дарж өөрийн мэдээллээ бидэнд илгээгээрэй. Таны илгээсэн мэдээллийн дагуу бид тантай холбогдохдоо таатай байх болно.

Б.Чандмань

Байгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер