New Normal горимд аюулгүй ажиллах нь

December 14, 2020

2020 оныг бүхэлд нь цар тахал нөмөрч, дэлхий нийт тэр чигээрээ бизнесийн хүндхэн сорилтуудтай тулгарлаа. Yelp.com-н Local Economic Impact Report-д дурдсанаар 2020 оны 9 дүгээр сарын байдлаар АНУ-д 60,000 гаруй бизнесүүд түр хугацаанд үйл ажиллагаа нь доголдсон бол 70,000 гаруй бизнесүүд бүр мөсөн үйл ажиллагаагаа зогсоосон аж.

Монгол улсын хувьд Хатуу хөл хорио зарлагдсан тэр өглөө гүйцэтгэх удирдлагууд бүгд “Нэг бол бизнесээ түр зогсоох” эсэн бол “Бизнесээ цахимаар явуулж, хүмүүсээс алсаас ажиллуулах” гэсэн хоёрхон сонголттой тулгарсан. Энэхүү сорилтыг ажралгүй давж буй компаниудын аль хэдийн цахим шилжилтийг эхлүүлж, New normal буюу Шинэ хэвийн байдалд бэлтгэж эхэлсэн байгууллагууд байлаа. Өөрөөр хэлбэл олайнаар бизнесээ өргөжүүлэх, гэрээс нь хүмүүсээ ажиллуулах зэрэг нь зөвхөн КОВИД-ын нөхцөлд л хийгдээд байгаа “ажил” бус, ирээдүйд бизнесээ эрхлэх Шинэ хэв маяг ажээ. “Корона вакцин” бүгдээрээ хийлгэсэн ч бид энэ шинэ хэв маяг бидний өдөр тутам бизнесийг илэрхийлэх болно. Та дижитал аялалдаа бэлтгэж эхэлсэн үү. 

Мэдээж хэрэг хэн түрүүлж алхсан нь шинэ нормал дах өрмийг түрүүлж хүртэнэ. Бидний хамгийн тэргүүнд хийж эхлэх ажил бол 1-рт Operation Technology (OT) буюу Үйл ажиллагааны технологио чадавхжуулж, 2-рт байгууллагадаа дижитал соёлыг түгээж, хүмүүсийнхээ Digital Literacy буюу Цахим чадварыг нэн яаралтай нэмэгдүүлэх юм. Доорх зурагт АНУ-н бизнесүүд 2020 оны 5 дугаар сарын байдлаар ямар технологид хөрөнгө оруулсныг харуулав. 

Бизнесийн үндсэн зорилго, стратеги, үйл ажиллагааны чиглэлээс хамааран хөрөнгө оруулах технологиуд харилцан адилгүй ч, дараах технологиудыг бүхий л бизнесүүд нэн тэргүүнд нэвтрүүлэх шаардлагатай. Үүнд: Collaborative Applications буюу байгууллагын дотоод харилцаа холбооны шийдэл, видео хурлын шийдэл, таск, процесс автоматжуулах шийдэл, нөгөө нь “АЮУЛГҮЙ БАЙДАЛ”-ын шийдэл юм. 

Танай байгууллага Аюулгүй байдал буюу Дархлаагаа хүчирхэгжүүлсэн үү

Одоогийн нөхцөл байдалд дулаан хувцас өмсөөд, амны хаалт зүүсэн хэдий ч ДАРХЛААгаа дэмжээгүй бол өвдөх эрсдэлтэй гэдэг шиг, хэдий сайн технологи, шийдлийг ашигласан ч аюулгүй байдлаа хангаагүй бол танай байгууллага ямар ч дижитал ДАРХЛААгүй, өндөр эрсдэлтэй өдөр бүр нүүр тулна гэсэн үг.

Энэ он гарсаар байгууллагуудын цахим горимд  дах хурдтай шилжилтийг даган кибер халдлагын тоо эрс нэмэгдлээ. Үүнээс хамгийн аюултай цахим халдлагын нэгээр зүй ёсоор нэрлэгдэх Ransomware халдлагын тоо ихсэж, улмаар бизнесүүд давхар цохилтод орсныг доорх зурагт харуулав. /Ransomware халдлагаас сэргийлэх шийдэл харах/

Ийд бид New normal горимд 2 талаасаа буюу хувь хүний болон байгууллагын түвшинд бүрэн дарлаажих шаардлагатай тулгарч байна. Нэг талд ажилтан төхөөрөмжийн аюулгүй байдлаа хангах Endpoint шийдэлтэй байх (Энэ нь дээр дурдсан Ransomware болон бусад халдлагаас хамгаалдаг байх), нөгөө талд байгууллага өөрийн үйл ажиллагааны гол судас болох сүлжээний хамгаалалтыг firewall, мөн и-мэйлийн хамгаалалт болон зардал бага, гүйцэтгэл хамгийн өндөр байлгах программ хангамжид суурилсан WAN шийдлүүдээр хамгаалах хэрэгтэй. Үүнээс гадна та нэмэлтээр байгууллагынхаа сүлжээ, дэд бүтэцдээ аюулгүй байдлын аудит хийлгэх, мөн эмзэг байдлын үнэлгээ, нэвтэрэлтийн үнэлгээ зэрэг хийлгэснээр илүү хүчирхэг бөгөөд аюулгүй байх болно. Иймд өвчин хэлж ирдэггүй, хийсэж ирдэг гэдэгтэй ижил, цахим халдлага үйлдэгчид таныг хэзээ нэг өдөр онилж магадгүй тул аюулгүй байдлаа нэн тэргүүнд тавин ажиллаарай.  

Г. Цэнгэл

Контент АрхитектурчБайгууллага болон хэрэглэгчдэд зориулсан мэдээллийн технологийн контент бүтээх, дижитал контент хариуцсан менежер