HPE SimpliVity дэд бүтцийг яагаад сонгох шаардлагатай вэ? 

August 01, 2021

Таны чухал бичиг баримтаа хадгалах шүүгээ тань эмх цэгцгүй, зай багтаамжгүй, хаалга нь эвдэрчихсэн онгойж, хаагдахад хэцүү, хэн нэгэнд харуулахад ичмээр, хаа нэг тийшээ зөөхөд хэт хүн нүсэр байвал танд ямар мэдрэмж төрөх вэ? Магадгүй үүнийг төсөөлөхөд ч хэцүү байх. Тэгвэл байгууллагын хувьд мэдээллийн технологийн дэд бүтцэдээ(Программ хангамж+Сервер+Сторэйж) анхаарахгүй байна гэдэг дээр дурдсантай ижил төсөөлөхөд ч хэцүү нөхцөл байдлыг үүсгэхэд ойрхон байна. Учир нь та дэд бүтцээ шинэчлээгүй, төлөвлөөгүй бол технологийн шийдлийг үйл ажиллагаандаа ашиглах, эсвэл Дижитал шилжилтийн талаар бодоод ч хэрэггүй. Учир нь танай байгууллага Дижитал шилжилт хийхэд дэд бүтцийн шийдэл тань хангалттай хэмжээний программ болон техник хангамжийн нөөцтэй, өргөтгөх, түүнийгээ хялбар төлөвлөх, удирдах боломжтой байх шаардлагатай юм. Энэ боломжийг болон үүнээс давсан боломжуудыг танд HPE SimpliVity дэд бүтэц олгох болно. Энэхүү нийтлэлээр та бүхэнд HPE SimpliVity дэд бүтцийг яагаад сонгох, бусад шийдлээс юугаараа илүү гэдгийг харуулах 5 шалтгааныг танилцуулъя.  

  • Хосолсон дэд бүтэц  

Байгууллагуудын хувьд зай багтаамж, ажиллагаа, санхүүгийн зардал зэргээ харгалзан үзэж биет болон клауд дэд бүтцийг хосолмол байдлаар буюу Hybrid-cloud-г ашиглаж байна. Гэвч зарим шийдлүүдийн хувьд биет буюу on-premise дээр бүрэн ашиглагддаг хэр нь клауд орчинд хязгаарлагдмал байдлаар ажилладаг байдаг бол HPE SimpliVity тийм биш юм. HPE SimpliVity нь байгууллагын дата төвд клауд орчинд энгийн бөгөөд хялбар ажиллах, өргөтгөл хийх боломжийг олгодог. Түүнчлэн дэд бүтцийн болон ахисан түвшний дата үйлчилгээнүүдийг нэгдсэн байдлаар танд хүргэх хурдан, ойлгомжтой, үр ашигтай all-flash шийдэл юм.  

  • Хялбар удирдлага  

Та байгууллагын хэмжээнд байгаа үйл ажиллагааны болон өгөгдлүүдийн үр ашигтай байдал, программ, аппликэйшнүүдийн ажиллагаа ба гүйцэтгэл зэргийг нэг цонхноос хялбар хянах, удирдах боломжтой. Мөн дэд бүтцийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх бодлогод суурилсан VM буюу Виртуал машины үйл ажиллагааг дэмжсэн функцийн тусламжтай 3 товшилтоор өгөгдлөө backup хийх, хуулбарлах, нөхөн сэргээдэг. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан InfoSight-н тусламжтай системийн талаарх деталь мэдээллээр хангадаг бөгөөд виртуал машинууд, өгөгдөл, backup зэргээ илүү сайн хянахад тусалдаг. Холбоо, багц, нодын түвшинд багтаамж, ашиглалт, тренд болон таамаглал зэргийг хугацааны ангиллаар харах боломжтой. 

  • Аюулгүй байдал 

Мэдээж хэрэг hyper-converged дэд бүтцийн хувьд ажиллагаа болон удирдлага сайн байдаг боловч өгөгдөл хамгаалалтын хувьд сайн байх шаардлагатай. HPE SimpliVity нь өгөгдлийн аюулгүй байдлыг бүрэн хангасан шийдэл юм. Аюулгүй байдлын хувьд өөртөө backup-тай, мөн тухайн backup-аа нөөцөлдөг. Ингэснээр өгөгдөл алдах, эвдрэх эрсдэлд санаа зовох зүйлгүй юм. Мөн багтаамжийн хувьд ч үр ашигтай, бага багтаамж эзэлдэг. Тийм учраас нэмэлт ямар нэг хамгаалалтын шийдэл ашиглах шаардлагагүй бөгөөд Simplivity нь МТ дэд бүтэц, өгөгдөл хамгаалалтын Single Point Support шийдэл юм.  

  • Үйл ажиллагааны хурд 

HPE SimpliVity нь hyper-converged дэд бүтцийн гол онцлог болох тооцоолол, хадгалалтыг программ хангамжаар нэгтгэхийн зэрэгцээ мэдээллийн технологийн дэд бүтцийн бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэн нарийн төвөгтэй ажлуудыг, хугацаа их зарцуулдаг ажлуудыг (VM дээрх өгөгдлүүдийг зөөх, шилжүүлэх) хялбар удирдлагаар хурдан хугацаанд хийх боломжийг олгодог.  

  • Багтаамжийн удирдлага 

Байгууллагын хувьд backup хийгдсэн өгөгдлүүд зай багтаамжийг их эзлэх асуудал гардаг. Тэгвэл HPE SimpliVity нь байнгын асаалттай OmniStack буюу өгөгдлүүдийн давхардлыг арилгах, өгөгдлийн хэмжээг шахах технологитой бөгөөд энэ нь аппликэйшний гүйцэтгэлийг нэмэгдүүлж, багтаамж ашиглалтыг 10 дахин бууруулдаг. Мөн тус шийдэлд багтсан Data Efficiency технологи нь аппликэйшний гүйцэтгэлийг нэмэгдүүлж, сторэйжийг чөлөөлөн, суурин болон зайнаас хийх backup, сэргээх функцийг хурдасгадаг буюу 1ТБ виртуал машиныг 1 минутын хугацаанд сэргээдэг.  

Г.Цэнгэл

Контент менежерМэдээллийн Технологийн салбарын хэрэглэгчид болон харилцагч байгууллагуудад зориулсан контент бүтээх, Дижитал, Сошиал медиа, Контент маркентинг хариуцсан менежер